Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алдар хүндийн сүүдэрт шаналах K-Pop ертөнц


Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, модель Чой Жин Ри буюу Сулли 25 насандаа амиа егүүтгэсэн цочирдом мэдээ K-Pop ертөнцийг доргиосон. Өнөө өглөө түүний сайн найз дуучин Гү Хара гэртээ амиа алдсан байдалтай олдсон мэдээ дэлхийн хэвлэлүүдээр цацагдлаа. Үхлийн шалтгаааныг эхний байдлаар амиа хорлолт хэмээн үзэж буй аж. Тэрээр тав дугаар сард амиа хорлохыг завдсны улмаас эмнэлэгт хэвтэн, сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаад ердөө өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ертөнцөд эргэн ирснээ зарлаж, фэнүүдийнхээ санааг зовоосондоо хүлцэл өчөөд, бүх юм ард хоцорсон хэмээж байсан юм. Бямба гарагийн орой тэр өөрийн 1.5 сая дагагчтай Инстаграм хуудаснаа зургаа оруулж “Сайхан амраарай” гэж бичсэн нь түүний хамгийн сүүлийн сошиал пост байлаа. 

Дуучин Сулли нас барсны дараа Солонгосын поп хөгжмийн ертөнц хүчтэй шүүмжлэлд өртөж, дарамт, айдас ихтэй энэ салбар шүтэн бишрэгчдийн хэт улайрсан хандлагаас дуучдаа хамгаалж чадахгүй байна хэмээн буруутгагдаж байлаа. Нас барахынхаа өмнө Сулли online bullying буюу цахим орчны үзэн ядалт, фенүүдийн доромж сэтгэгдлүүдээс болж хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон ба энэ асуудлаа өөрийн агентлагт удаа дараа тавьж, онлайн дарамтын эсрэг арга хэмжээ авч өгөөч гэж хүссэн байдаг. Мөн өөрийн сэтгэл зүйн хэвийн бус байдлын тухай олон нийтэд нээлттэй ярьж байсан ч алдар хүндийн шаналалаас өөрийгөө аварч чадаагүй юм. Түүний үхлийн дараа кибер орчин дахь үзэн ядалтын сэтгэгдлүүдийн эсрэг арга хэмжээ авах болон уран бүтээлчдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд санаа тавьж, дэмжих тухай асуудал нийгэмд идэвхтэй яригдаж байсан ч өөр нэгэн дуучин бүсгүйг аварч амжилгүй явууллаа. 

 Сулли, Гү Хара

Гуардиан сайт тухайн үед “Өмнөд Солонгосын эмэгтэй дуучид, жүжигчид онлайн үзэн ядалтад өртөж, ямарваа нийгмийн норм, хүлээлтэд нийцээгүйнхээ төлөө хэн нь үл мэдэгдэх сая сая шүтэн бишрэгчдийн зүгээс сүрдүүлэг, дарамт мэдрэх явдал ихссэний нэг жишээ Сулли юм.” гэж бичжээ. Жишээлбэл тэрээр нэгэн удаа сошиал орчинд  Live streaming буюу шууд дамжуулалттай видео хийх үедээ цээживчгүйгээр цамц өмссөн байсан нь, мөн найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж байсан нь түүнийг дараагийн хэдэн сард тасралтгүй үзэн ядаж, шүүмжлэх шалтгаан болж. Ер нь эмэгтэй уран бүтээлчдийн үйлдэл бүрийг хянаж цагдаж, шүүмжилж, гадаад төрхийг өөрсдийн хүссэнээр байхыг шаарддаг нь зарим оронд түгээмэл үзэгдэл юм. Сулли нэгэнтээ телевизийн нэвтрүүлгийн үеэр Солонгос шиг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хайхардаггүй оронд, сая сая онлайн үзэн ядагчтай байх нь түүнд хэрхэн зовнил, олон нийтээс жийрхэх сэтгэл төрүүлдэг тухай ч ярьж байж.  Эндээс K-Pop ертөнц ямархан өршөөл энэрэлгүй, залуу, эмэгтэй уран бүтээлчдэд халтай болон Солонгосын нийгэм жендерийн асуудал дээр хичнээн хаалттай орон болохыг харж болно. Зарим талаараа хүйсийн алагчлал, зарим талаараа онлайн дарамттай холбоотой түүний үхэл Солонгосын энтертайнмент ертөнцийн сүүлчийн золиос байгаасай гэж хүссэн ч тийм байсангүй. 

Нөгөөтэйгүүр зөвхөн хүйсийн норматив үзлээс ч бус уран бүтээлчид ерөнхийдөө л хичнээн дарамттай, өрсөлдөөнтэй нөхцөлд ажиллаж, сэтгэл гутралд орж болдгийн жишээг 2017 онд Shinee хамтлагийн гоцлол дуучин агсан Ким Жон Хюн амиа хорлосон явдлаас харж болно. Тэрээр гэрээслэлдээ маш их ганцаардаж, дотроосоо нуран унаж буйгаа дурдаад, энэ амьдралаа эцэслэх нь хамгийн зөв сонголт байсныг тайлбарлажээ. Түүний үхлийн дараа зөвхөн шоу бизнесийн ертөнц ч бус Өмнөд Солонгосын нийгэм, боловсролын тогтолцооны халширмаар өрсөлдөөнт байдал, түүнээс үүсэх дарамт ачаалал хэрхэн корпорейт соёлд нөлөөлж буй тухай асуудал босч ирж байв. 

Ким Жон Хюн

2009 оны судалгаагаар Солонгосын энтертайнмент оддын 40 хувь нь ямар нэг байдлаар амиа хорлох тухай бодож үзэж байсан тухай тоо баримт байна. Гол шалтгаанууд нь хувийн амьдралын орон зай үгүй болсон, цахим үзэн ядалтад өртсөн, тогтворгүй орлоготой, эсвэл авьяас чадварыг нь хүмүүс үнэлэхгүй байх вий гэх айдастай зэргийг онцолжээ. Солонгос улс амиа хорлолтын өндөр үзүүлэлттэй орон болсон нь энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалж байна. Сүүлийн арав гаран жилд амиа егүүтгэсэн оддын тоо арав давж, тэр дундаа 2017-2019 он залуу уран бүтээлчдийн хувьд харуусалт жилүүд болж өнгөрч байна. 

Гү Харагийн хувьд хуучин найз залуу нь түүний хувийн шинжтэй зургуудыг олон нийтэд дэлгэж, урлагийн карьерыг нь эцэс болгоно хэмээх сүрдүүлснээр түүний асуудлууд эхэлсэн байдаг. Сүрдүүлгэд автсан түүний энэ бүх хувийн харилцаа олон нийтийн анхааралд өртөж, cyber bullying буюу интернет дарамт, доромжлолд өртөж эхэлснээр сэтгэл зүйн гүн хямралд оржээ. Энэ мэт оддын нас баралтын шалтгаан хэдийгээр алдартнуудын төвөгтэй амьдралын олон комплекс хүчин зүйлсээс шалтгаалж буй боловч хамгийн их дурдагдаж буй асуудал интернет орчны үзэн ядалт, дээрэлхэлт, доромжлол юм. 

Сөүлийн Ионсей их сургуулийн профессор И Донг Гви өгүүлэхдээ “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь эрх чөлөөний үндсэн ойлголт боловч бусдын эрхэм чанарыг гутаан доромжлох нь хязгаартай байх ёстой. Энэ хязгаарыг давбал хуулийн дагуу шийтгэл хүлээдэг болох нь зүй.” гэв. Өмнөд Солонгост ажлын байрны ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамтын эсрэг хууль батлан хэрэгжүүлсэн. Үүн шиг зохицуулалт интернет орчинд хэрэгтэй байгааг дээрх явдлууд харуулж байна. Ертөнцийн хаана ч гэсэн сошиал орчин л оршиж байвал ботууд, троллууд ажиллаж, мэдээ мэдээллийг гажуудуулах үзэгдэл дэлгэрээд байгаа нь үнэн. Нэр нүүрээ нуусан бодит бус хаягаас сөрөг сэтгэгдэл олноор үйлдвэрлэж, нийгмийн сэтгэл зүйг дэнсэлгэж байдаг нь бас үнэн. Иймээс сэтгэгдэл үлдээгчид нэр нүүрээ ил тод тавьсан байхыг энэ төрлийн харилцааны орчинд журамлах хууль тогтоомжийг Солонгост санаачилж эхэлсэн. Зарим сошиал платформ үзэн ядсан сэтгэгдлүүдийг нийтлэхгүй байх арга хэмжээ авч байна. 

Дэлхий ертөнц таныг алдартан эсэхээс үл хамааран хувийн мэдээлэл, орон зайг тань олон нийттэй хуваалцаж, алхам бүрийг тань бүртгэн хянаж байдаг дижитал мэдээллийн системд зугуухан шилжиж байна. Ийм нийгэмд хэн хүнгүй хувийн мэдээллээ хямгадаж, сошиал хүрээллээ анхаарч, нийгмийн зүгээс ирэх аливаа дарамтад үл автахад суралцах шаардлагатай болж буй нь зайлшгүй тохиох нийгмийн эволюц юм. Өсвөр насныхан, залуу үеийнхнийг цахим орчин дахь ялгаварлал, дарамтаас хамгаалах бодлого хэрэгтэйг ч дурдахын хэрэг юун.  

Дэлхий даяар олон зуун сая фентэй K-Pop гүрэн шүтэн бишрэгчдийнхээ гайхал бишрэлд живж, оддын амьдрал нь дэлхийгээс тасарч, олон мянган хүүхэд залуучууд чухам тэдэн шиг алдар хүндэд хүрэхийг мөрөөдөж буй ч хаалганы цаана ийм гунигт дүр төрх ноёлж байна. Завсар чөлөөгүй бэлтгэл сургуулилт, цаг наргүй тоглолтын хуваариуд, хувийн эрх чөлөө, орон зайг нь хайр найргүй түрэмгийлсэн урлагийн ертөнц, улайран хуйлрах галзуурсан тэнгис мэт шүтэн бишрэгчид, нэг л орчихвол гарч чадахгүй давалгаалах ертөнц, нэр алдрын савраас аврагдаж чадалгүй үлдэх алдартнууд. Бас цахим үзэн ядалт. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
8
1
2
205
8
12
10

Сэтгэгдэл бичих (22)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН 2020.10.15 172.69.252.139

Яасан муухай юм бэ хайран сайхан залуус ингээл нас бараад байх уу одоо дараагийнх нь хэн бол дэндүү хүн чанаргүй юмаа Солонгосчууд

0 Хариулах


Зочин 2020.12.18 64.119.19.83

Манай монголчууд ч бас яг адилхан шүү дээ

0 Хариулах


Зочин 2019.12.01 64.119.23.89

200

0 Хариулах


Мандаа 2019.11.28 202.9.45.21

Ямар их нуршиж бичээ вээ. Залхчихлаа ухшиж дуусгасангүй.

1 Хариулах


Зочин 2019.11.28 202.55.188.33

er ni od bnuu yu bn hun zaawal hen negend taalagdah albagui bz de ystoi huniig ugeer alj blno amiluulch ch bldog unen shu hund hamgiin chuhal zuil bol setgel zui shde tim bolhop busdig shuumjilsen ch tuhain hunii setgel zui gdg zuiliig bdh l heregtei

0 Хариулах


Зочин 2019.11.28 202.55.188.33

busadiin amidralruu ordg humuusee bolj hohirj bgn haramsaltai ner aldartai od humuus chn hun shu de humuusee aldaj onoj blno adilhan l hun busdiig het ih shuumjilj uursduu aldaa gargadagguim shg bhaa boliyoo Mongold ch gsen yalgaagui shde heterhii ih shuumjildeg busdinha amidralru ordog buleglen hen negniigee derlhen doromjilj setgel zuin daramt uchiruuldag shde hogiin niigem

0 Хариулах


монгол 2019.11.27 64.119.17.125

хайран сайхан хүүхдүүд.солонгос хүний мѳс,хүн чанар харагдаж бна.их л хатуу хүмүүс

0 Хариулах


Зочин 2019.11.27 202.9.40.63

Ner hugarahaar yas hugar gj. Alivaa ajild neree hicheej tevcheertei bj l amjiltand hurne. Oorsdo durlaj od bolchod medeej biye avch yava bdl ug uildle anhaarah l heregteishd. Tgd etsest n amia horlood. Bi lolav oilgohgui bn

0 Хариулах


ЧАБ 2019.11.27 64.119.17.15

Одоо бүгдээрээ таалагдахгүй үед нь "ЧАБ" байж сурцгаая.

0 Хариулах


Зочин 2019.11.27 202.9.43.38

Сайн бичжээ. Саитад ховорхон нийтлэл болж. Мөнхзулд баяр хүргэе! Мөн БАЯРЛАЛАА; )

0 Хариулах


T 2019.11.26 192.82.77.89

Энэ зөвхөн Солонгост л хамаатай зүйл биш Монголчууд ч гэсэн ижилхэн. Яг түүн шиг шоуны үеэр Халиун BlackPink Jennie.г дуурайхад фб дээрх пост болон youtube дэхь сэтгэгдлүүд, ямар сайндаа л бичлэг постоо устгах вээ дээ. Үгээр хүнийг алж ч болно амилуулж ч болно гэдэг үг байдаг.

0 Хариулах


Зочин 2019.11.26 202.179.27.145

Халунааг барьж идэх гэж байсан шд энэ блакпинкийн фэнүүд ээ бүү үзэгд би өмөөрч хэрэлдээд фэйсээ рэпортуулж бж билээ аймаар болцон бна билээ

0 Хариулах


Зочин 2019.11.26 192.82.77.89

Тв.р дүүрэн Солонгос кино, дан ганц Солонгос кино ч биш сошиалаар хүртэл буруу үлгэр дууриалал өгөхөөр зүйлүүд ямарч хараа хяналтгүй л байдаг. Энэ тал дээрээ л анхаармаар юм.

0 Хариулах


Зочин 2019.11.26 59.153.114.216

Өөрөө Goo Hara-г багаасаа сонссон хүн л дээ. Sulli-г ч гэсэн. Гэтэл 2-уулаа өөд болчихсон. Одоо ч Kpop-ыг сонсдог учраас солонгосчуудын цахим сэтгэгдлүүдийг маш сайн мэднээ. Тэр байтугай Солонгос улсад 3,5 тэрбумын хөрөнгө оруулдаг BTS-ын нэг гишүүн хуурамч шивээс хийлгэхэд(жинхэнэ байж магадгүй) нь хүртэл муулж байсан. Бүр хэлэх хэлэхгүй үгээр шүү. Энэ гэлтгүй гадаад гаралтай idol-уудыг ч муулдаг. Нэг жишээ нь Twice хамтлагийн Mina. Япон гаралтай болохоор ч юм уу муулж байхыг нь олон харсан юм байна. Үүнээсээ болж сэтгэл гутралд орсон ба хамтлагийнхаа үйл ажиллагаанд хэдэн сар оролцоогүй. Одоо ч бүрэн эдгэрээгүй байгаа. Мөн үерхэж байгаа хүмүүсийг ч тайван байлгадаггүй. Гэрлэх, жирэмслэх тал дээр бол ярилт ч үгүй. Laboum Yohee(мөн байхаа) гэрлэх болж хамтлагаасаа гарахад хүмүүс муулсан. Бас жирэмсэн болоход нь ч муулсан. Тэдний сэтгэгдлүүд үнэхээр аймар. Би уншиж байхдаа ч цочирддог. Би ингэж цочирдож байхад хараалгаж байгаа хүн ямар байгаа бол гээд. Sulli-ын хувьд f(x) хамтлагт байсан. Түүнийг гарснаас хойш нэг л дуу гаргасан. Тэгээд Entertainment нь хаячихсан гэсэн үг. Үүнээс болж Sulli-г "f(x)-ыг сүйтгэсэн" гэдэг нэрээр хараах болсон. Сүүлд дуу гаргахад нь бас л муулсан. Уг нь их сайхан дуу байсан ч "Дуулж чаддаггүй, f(x)-ыг сүйтгэсэн мөртлөө дуу гаргахдаа яахав дээ" гэж(би маш зөөлрүүлж бичиж байгаа гэдгийг ойлгоорой). Эцэст нь тэр амиа хорлосон. Өмнөх өдөр нь зураг авалтад орчихоод. Goo Hara KARA-д байхдаа жинхэнэ хөөрхөн эмэгтэй байсан даа. Тэр найз залуу болох Choi гэдгээс бусдаар. Найз залуу нь хардах өвчтэй. Эрэгтэй хүнтэй 2-уулханаа байж болохгүй гэдэг байсан. Тэр байтугай менежертэйгээ 2-уулахнаа байж болохгүй гэдэг. Үүнээс болж муудалцсан. Найз залуу нь Goo Hara-д хэд цохиулсныхаа төлөө бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгээ олон нийтэд тараана гэж хэд хэд сүрдүүлсэн. Нүцгэн зургийг нь ч тараана гэсэн. Эцэст нь шүүх хуралд Goo Hara ялсан боловч БАТЛАН ДААЛТ-аар Choi гэгч суллагдсан. Энэ хэргээс болж Choi биш Goo Hara-г муулсан солонгосчууд. Эцэс сүүлд нь найз Sulli-ээ үхэхэд нь live хийж эмгэнэл илэрхийлчхээд 43 хоногийн дараа амьсгал хураасан. Солонгосчуудын online сэтгэгдлүүд тоглоом биш. Jonghyun-ыг амиа хорлоход дахиж ийм зүйл бичихгүй гэсэн. Дараа Mina сэтгэл гутралд ороход бичихгүй л гэсэн. Sulli-г өөд болоход бичихгүй гэсэн. Goo Hara-г амьсгал хураахад бичихгүй гэсэн ч T.O.P-ын Goo Hara-аас уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлжээ гэдэг нийтлэл дээр T.O.P-ыг муулсан.

0 Хариулах


Зочин 2019.11.26 202.55.188.42

Za baruunihan duthaargui l yoyo fanuudtei shd tegeed muulsniih ni zorgoor uhetsgeegeed baina uu? Nyaltsaisan gurilnuudnaas setgeliin hatgui archaaguinuud ni turuulj amia horolj baigaa biz

4 Хариулах


Зочин 2020.01.05 66.181.184.9

Ta yamar baliar muu hun be ta uuriiguu orond ni taviad uzeldee

0


Зочин 2019.11.28 59.153.113.191

Энэ дээр маш зөөлрүүлж бичсэн байна. Таныг хэдэн сая хүн ганцхан буруу үйлдэл хийсний чинь төлөө аймшигтай ихээр хараана гээд бод доо. Дээрээс нь хүссэнээ ч хийж болохгүй. Уйлж ч чадахгүй. Өдөрт 1-4 цаг л унтаж, нэг цагийн хуваарийнхаа араас дараагийн цагийн хуваарь. Гадуур гарч, нэг юм балгахад чинь хүртэл хүн дагана. Тэгээд жоохон согтчихсон чинь таныг муулна. Бас л аймшигтай үгсээр. Ийм дарамтад байхад сэтгэцийн өвчин, амиа хорлолт бол байх л зүйлс болж байгаа юм даа...

0


Зочин 2019.11.26 202.9.46.20

Tanii ene uldeej bui setgegdel shig zuil ih ternes ch aimr zuiles bolj iim yum bolj bgan uuruu yu gdgig ni sn oilgohgu bj ingej archaagu ntrer duudh chin hurtel ner turd haldh yvdal yum shuu

0


Зочин 2019.11.26 202.179.27.145

Аймаар шүү галзуу нийгэм

0 Хариулах


нууц 2019.11.26 182.160.39.146

Тиймээ энэ үнэхээр үнэн.Тэд бусад хүний адил бага хэмжээгээр бус сэтгэл гутралд ордог.Тэднийг шүүмжлэх шүүмжлэгчид өдөр өдөрт ихэссээр байна.Энэ асуудлаас болж энтертаймант уудад пэнүүд гомдол гаргаж "дуучид жүжигчидүүддээ анхаарал тавих шаардлагтай хэмээн илгээсэн байдаг" энэ алтартнууд дандаа sm энт ийн алдартнууд байгаа нь ямар нэгэн хачирхалтай байна.Бас нэг талаасаа Sm ажилчиддаа анхаардаггүй н нэг илрэл хэмээн пэнүүд их бухимдалтай байгаа.Энэ нь бас миний бодол

1 Хариулах


Зочин 2019.11.26 43.242.243.130

1t Bugd SM iinh bish 2t Пэн биш фэн гэж бич

1 Хариулах


Зочин 2019.11.26 66.181.161.82

Yr n solongoschuud ugaas muihar buduuleg ali heden myanganii omnoh kastiin uzeleesee salaagui angi davharga ylgavar uzel noyolson uls shig sanagddag mongolchuud harin suuliin uyd tednii drama -g ih uzsenees bolsonuu iimerhuu handlaga ajiglagddag bolson eniig bid anhaarah l heregtei

0 Хариулах


Зочин 2019.11.26 64.119.25.167

Фенүүд хайртай айдолоо эцсийг нь хүртэл дэмжсээр байдаг. Бусдаар бол "Үхнэ үү байна уу хамаагүй" гэсэн аятай галзуу ааш авир гаргадаггүй. Хамгийн гол нь ухамсар дорой тархины тураалтай адгийн анти , үзэн ядагчид хэлэх үг хийж буй үйлдлээ цэгнэж чаддаггүй арчаагүйгээс нь болж олон олон жил хөдөлмөрлөсөн тэдний минь итгэл надйвар чадварыг амжилтыг Үгүй хийж, амиа хорлох дээрээ тулж байгаа юм. Угаас хорвоо дээрх хамгийн новшийн хүмүүс нь дэлгэцийн цаанаас доглдолоо даижуулдаг үзэн ядагчид anti haters байдаг юм.

0 Хариулах


Зочин 2020.01.05 66.181.184.9

Ta ih unen ug Hellee bi ch mun Blackpink iin fan gehdee Bi uur hamtlaguudiig uzen yaddaggui jishee ni twice red welvet momoland

0 Хариулах


Зочин 2019.11.26 66.181.183.116

үнэхээр харамсалтай...Манайхан хаа байсан солонгост солонгос хүн амиа хорлох бидэнд ямар хамаатай юм. Гэсэн хандлага их гаргах юм аа. Адилхан хүн шүү дээ. Хэн нэгний охин, хэн нэгний сайн найз, хэн нэгний хайртай хүн л байсан байх. Алдар нэр гэдэг хүнийг төгс төгөлдөр харагдуулдаг ч гэсэн дагаад маш их дарамт шахалт, үзэн ядалт ирдэг шүү дээ. Ялангуяа крор ертөнцөд...Манайд ч бас эмэгтэйлэг, гомо, будмал, мэс засалтай гээд л амныхаа зоргоор чалчдаг хүмүүс олон. Од болгоний ард хөлс бий. зүгээр л таалагдахгүй бол чимээгүй л алгасчихдаг л болчихмоор байгаан бүгдээрээ. Бүгд л ганц амьдрана. хүн болгоны амьдрал үнэ цэнэтэй шүү дээ...

0 Хариулах


Зочин 2019.11.26 122.201.22.188

Sulli ni А биш О болдог шүү Солли 설리

0 Хариулах


Зочин 2019.11.26 192.82.73.103

hedii chuhal sedvuudiig hunduj bichsen ch iimerhuu niitlel bichihdee mash bolgoomjtoi handah ni chuhal. olny tanil hun amia horloson tuhai medeelel zarlagdahad dagaj amia horloh tohioldol ihesdeg tuhai sudalgaanuud bii. mongol shig huuhed zaluusyn dund amia horloh tohioldol ihsej bgaa orchind medremjtei niitleluudee bichij olon niited zarlah heregtei hereggui nyagtlah heregtei shuu

0 Хариулах


Зочин 2019.11.26 66.181.161.42

Нэр усыг нь судлаад зөв бич л дээ

4 Хариулах


Зочин 2019.11.26 66.181.161.33

Shuumjlegchid

0 Хариулах


Зочин 2019.11.26 139.5.218.160

Sain nairuulj bichjee, odoogiin bichweruud nairuulga muutai, unshihad oilgogddoggui baidag bolchihson

0 Хариулах


Мөнгөө 2019.11.26 66.181.186.222

Бид цахим орчинд ёс зүйтэй хандах шаардлагатай. Шүүмжлэл, дургүйцлээ илэрхийлэх байлаа ч хэрэглэх үгсдээ болгоомжтой байх хэрэгтэй юм болов уу даа. Үгээр хүнийг үхүүлж болохын гунигт жишээдийн нэг боллоо. Харамсалтай юм;(

0 Хариулах


Зочин 2019.11.25 202.9.46.20

Aimar yumaa, olon say uzegch fantai humuis arai oor setgel gutrald ordog baih. Ghde manai mongolchuud ch gsen neg negenruge social r ih dairdag gujirddeg, medeellin sain nygtalj shlgaagu bj negnee doromjildog. Uunigee bolih hergtei. Bid chin tsuuhule.

0 Хариулах


Иргэн 2019.11.25 202.179.25.192

Ж.Мөнхзул сэтгүүлч үү сурвалжлагч уу сайхан бичжээ. Сэтгэл санааны гүн хямрал, дарамт, цахимаар доромжлох гээд чухал сэдвийг хөнджээ.

0 Хариулах