Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эрчүүд ч гэсэн гоо сайхандаа анхаарах эрхтэй


Гэр бүл дотор эхнэр нь арьс арчилгааны түмэн бүтээгдэхүүн хэрэглэдэг атал нөхөр нь ганц биеийн савантай агаад түүгээрээ бүх арьс арчилгаагаа шийддэг тухай шог ч гэмээр явган яриа байдаг. Үүгээр эрчүүд өөрсдийн гоо сайхандаа ямархан хэмжээнд анхаарал хандуулдгийг төсөөлж болно. Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс 20 хувиар илүү коллаген агуулдаг тул эрчүүд гадаад төрхийн хувьд эмэгтэйчүүдээс удаан хөгширдөг нь үнэн юм. Гэхдээ эрчүүд маань үүнд сэтгэл ханаж, ганцхан савангаар бүгдийг шийдэж болохгүй нь ээ. Яагаад гэвэл арьсаа арчлахгүй байх нь хөгшрөлт ид явагдаж эхлэх үедээ огцом хурдсах шалтгаан болдог байна. Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйгээс үүдэн нүхжилт эрчимтэй явагдаж, тослогийн булчирхай үрэвсэх нь түгээмэл. Эдгээрээс сэргийлэхийн тулд эр хүн та дараах 5 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 

Эрчүүдийн арьс эмэгтэй хүнийхийг бодвол илүү тослог учраас бохирдолд өртвөл үрэвсэх хандлагатай болдог. Үүнийг арьсны гүн цэвэрлэгээгээр шийдэж болохыг сануулж байна. Таны арьсны төрөл ямар байхаас үл хамаараад өдөрт хоёр удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэснээр үхэжсэн арьсыг гуужуулж, хар, цагаан батга гарахаас хамгаалж чадна. 

Эрчүүдийн үл тоодог бас нэг чухал зүйл бол нарны хэт ягаан туяа. Хөрслөг арьстай, хүдэр чийрэг байх нь эрчүүдийн хүсэмжит дүр төрх боловч нарны хэт ягаан туяа арьсны эд эсийг ихээр гэмтээдэг тул ялангуяа зуны улиралд гадагш гарахаас 15 минутын өмнө нарны тос түрхэж заншаарай.

Үрчлээ зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Эрчүүд ч гэсэн зовхиныхоо үрчлээнд санаа зовних хэрэгтэй. Өглөө оройд үрчлээний эсрэг чийгшүүлэгч тос зовхиндоо түрхэж байх нь танд хичнээн хэрэгтэй гэж санана. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон компани эрчүүдийн зовхины тос мөн адил үйлдвэрлэдэг юм шүү. 

Уруул нь хатаж хагарсан эрчүүд ямар олон байдаг билээ дээ. Тодорхой эрдэс бодис болон чийгшил дутагдсанаас уруул хагардаг. Мөн уруулын арьс ч гэсэн хөгширч, үрчлээтдэгийг мэдэх үү? Эмэгтэйчүүд уруулаа будаж түүнээ далдалж чадах бол эрчүүд үгүй юм. Тиймээс уруулаа чийгшүүлж, тос түрхэж байхыг анхааруулая!

Эрчүүд маникюр хийлгэж суугаатай таарвал битгий гайхаарай. Учир нь гар хуруу, хумс арчилгаа зөвхөн хүүхнүүдэд зориулсан зүйл биш. Тиймээс та өөрөө л хүсвэл ийм үйлчилгээ хаана ч ороод авах зоригтой байгаарай. Ичих шаардлага огт байхгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.