Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нийгмээс айх айдсаар өвчилснийг илтгэх 3 шинж


Social anxiety буюу нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөхөөс эмээх, буруугаар ойлгогдох вий хэмээн үргэлж болгоомжлох, эсвэл бусдад үл хүндлэгдэхээс айх айдас нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг өөрчлөлтөнд тооцогддог. Заримдаа хүмүүс энэ эмгэг өөрчлөлтийг ердийн ичимхий байдал, интроверт зан төлөвтэй эндүүрч, хэвийн зүйл мэт хандсанаар улам хүнд нөхцөлд ордог байна. Ийм үед хүнд амьдралын зорилго үгүй мэт санагдаж, бүх төрлийн харилцаанаас өөрийгөө тусгаарлаж, олны дунд байх, карьер хөөх зэрэг нь боломжгүй болж ирдэг. Нөгөө талаас энэ эмгэг өөрчлөлтийг сэтгэл заслын эмчилгээ буюу харилцан ярилцах замаар оношилж, эмчилж болдог аж. Доорх 3 шинж чанарын аль нэг нь танд байвал та өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд заавал анхаарал хандуулаарай. 

1. Хүмүүстэй харилцаа тогтоохоос айх   

Бусадтай харилцаа холбоо тогтоохоос айсандаа найз нөхөд, хамт олон, сошиал хүрээлэлтэй болж чадахгүй байх. Үүнд бүх төрлийн харилцааны хэлбэрүүд багтах ба тэд намайг юу гэж бодох бол хэмээн эмээснээр хүнтэй үг сольж, утсаар ярьж, арга хэмжээн дээр үг хэлж, багийн үйл ажиллагаанд нэгдэж, багийн спортоор хичээллэж чадахгүй байх. Хэн нэгэн миний ичиж, айж байгааг анзаарч мэдэх вий гэсэндээ олон нийтийн үйл ажлаас зугтах. 

2. Анхааралд өртөхөөс эмээх 

Шүүмжлэлд өртөхөөс гадна сайн сайхнаар бусдын анхааралд өртөж, хүмүүсийн дунд магтуулах, алив зүйлд нэр дэвших, бусдын зүгээс эерэг сэтгэл хөдлөл мэдрэх зэрэгтээ шаналж, хэцүү санагдах. Үүний гол шалтгаан нь “тэд андуураад миний нэрийг дуудчихсан юм биш байгаа” эсвэл “ямар нэг алдаа гарсан нь зайлахгүй, дараа нь олж мэдээд урам нь хугарна байх даа” гэх бодлоос үүдэлтэй.

3. Өнгөрсний араас шаналах

Өнгөрсөн үйл явдлуудыг мартаж чадахгүй, хэт зовних. Энгийн үед хүмүүс ирээдүйд юу болох бол гэдгээс голдуу эмээдэг бол нийгмээс айх айдас хүмүүсийг өнгөрсөн цагтай нь уяж байдаг. Тэр намайг юу гэж бодсон бол, би түүнд таалагдаагүй байх, би хэрэггүй юм ярьжээ гэхчлэн болж өнгөрсөн үйл явдлууддаа ээрэгдэх нь их. Энэ мэт бодол ихсэх тусам хий сөрөг төсөөлөлд автаж, ирээдүйдээ итгэх итгэл алдарч байдаг. 

Сэтгэл судлаачдын өгүүлж буйгаар нийгмээс айх айдаст автсан хүн тэр бүр ил мэдэгдэхгүй байх боломжтой. Жишээлбэл үдэшлэгт дуртай, олон нийтийн арга хэмжээнд оролцдог хүмүүс ч ийм эмгэгтэй байх нь бий. Тэдний онцлог нь сэтгэлдээ төрж буй айдас хүйдсийг нууж сурсанд байдаг аж. Мөн интроверт төлвийн хүмүүсийг энэ эмгэгт хамруулан ойлгох нь буруу. Зүгээр л олон нийттэй харилцах шаардлагагүй ажил төрөл эрхэлдэг хүмүүс ихэнхдээ интроверт болж төлөвшсөн байх нь бий. Тэгэхээр энэ эмгэгийг таних гол шинж бол танд айдас, зовнил төрж буй эсэхийг ялган мэдрэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
7
0
0
1