Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэллоуны баяраар үзэхийг санал болгох КИНОНУУД


Хэллоуны баяр болоход цөөн хоног үлдлээ. Жил бүр энэ баярыг аймшгийн кино үзэж ‘тэмдэглэдэг’ хүмүүст зориулж энэ жил үзэж болох киноны жагсаалт гаргалаа. Юун түрүүнд та ямар төрлийн аймшигт илүү дуртай болохоо тодорхойлж, доорх бүтээлүүдээс сонгоорой. 

Чөтгөр шүглэсэн байшин

Буг чөтгөр шүглэсэн байшинд өрнөх үйл явдал бол аймшгийн киноны хамгийн сонгодог сэдэв. Чахарч дуугарах модон шал, цонхны цаана зэрвэс үзэгдэх хувхай царай, шөнөөр өрнөх хачин жигтэй явдлууд. Ийм үйл явдалд дурлагчид 'The Shining", "The Grudge", "Insidious" болон "The Conjuring" цувралыг үзсэн байх нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд Netflix стрийминг үйлчилгээ олон төрлийн аймшгийн бүтээл үйлдвэрлэж буйгаас "Haunting of Hill House" цувралыг онцолж байна. Үзэгчдийг унтаж чадахгүйд хүргэсэн энэ бүтээлийн хоёр дугаар улирал 2020 онд хүртээл болно. 

Хуучны чөтгөртэй байшингуудыг сэргээн үзэхийг хүсвэл бүх цаг үеийн шилдгүүд болох "The Amityville Horror", "Poltergeist", "The Innkeepers" зэргийг санал болгож байна.

 Муу ёр, далдын хүчинд автсан хүүхдүүд

Энэ төрлийн аймшиг ихэнх хүмүүсийн хувьд үзэхэд хүнд сэдэвт тооцогддог. Гэмгүй бяцхан хүүхдүүдэд ямар нэг аймшгийн зүйлс тохиолдож эхлэхэд хэн хүнгүй дальдчина. Ойрмогхон нээсэн кинонуудаас "IT", "The Prodigy" зэрэг бүтээл анхаарал татсан бол энэ төрөлд үзэгчид "The Children", "Orphan", "Hereditary" болон "The Omen" гэх мэт киног шилдгээр нэрлэжээ.

Зомби

Зомбитой аймшгийн кино энэхүү жанр дотроо хамгийн их үзэгчтэй төрөлд багтах юм. Хэдэн аравны өмнө цус сорогч, Дракула, Франкенштейны түүх аймшгийн киноны бэлгэ тэмдэг байсан бол энэ цаг үед тэдний халааг зомби авчээ. Сонирхогчид "Train to Busan", "Shaun of the Dead" зэрэг киног аль хэдийн үзсэн байх. Харин сүнсний баяраар хамгийн аймшигтайг нь шилж үзэхийг хүсвэл "Overlord", "Rec", "28 Days Later", "The World War Z" зэргээс сонгоорой. 

Цуврал алуурчид

Амьдралаас урган гарсан, заримдаа бодит хүмүүсийн түүхийг өгүүлэх нь ч бий тул цуврал алуурчны сэдэв хэзээ ч хуучрахгүй юм. Цуутай алуурчдын бодит дүрээс сэдэвлэсэн “Хурга майлахаа болино” эсвэл Алфред Хитчкокын алдарт "The Psycho" гэх мэт бүтээлүүд хэзээ ч үзсэн ‘шар үс босохоор’ хэвээр. Мөн "The Scream", "Saw", "American Psycho", "The Bone Collector" зэрэг кино дэлхий нийтээр аймшгийн триллер төрлийг тодорхойлдог. Харин сүүлийн 10-аад жилд үзэгчдийн хүртээл болсон бүтээлүүдээс "I Saw the Devil", "My friend Dahmer", "Zodiac", "Extremely Wicked, Shockingly Evil and Vile" зэргийг сүнсний баяраар үзэхийг санал болгож байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.