Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Humans of UB: “Сайн сургууль” төсөлд хамрагдсан багш, сурагчдын сэтгэгдэл


"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. 


"Гэрэг" сэтгүүлийн “Humans of UB” буландаа “Сайн сургууль” төсөлд хамрагдсан багш, сурагчдыг урьж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Ө.Тэмүүлэн

84 дүгээр сургууль, 10в ангийн сурагч

Анх манай сургууль дээр “Сайн сургууль” аян хэрэгжиж эхлээд “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” гэх эсээ бичлэгийн уралдаан зарласан. Тэр үед ороод, өөрийгөө сориод үзвэл яасан юм бэ гэж бодоод оролцохоор шийдсэн. Би ер нь янз бүрийн төрлөөр бичдэг. Зохиолч болно гэж боддоггүй ч шүлэг бичих дуртай. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нацагдоржийн шүлгүүдийг унших үнэхээр сайхан байдаг. Шүлэг уншихаар үгийн баялаг сайжирч, дүрслэх чадвар нэмэгддэгээрээ давуу талтай шүү дээ. Энэ чадварууд маань эсээ бичих, ном уншаад сайн ойлгодог болох зэрэг дээр илэрч харагддаг.

Авлига үнэхээр муухай зүйл. Өнөөгийн нийгэмд олон хүн авлигаас болж хохирч яваа. Хүмүүс дор бүрнээ авлигыг таслан зогсоохыг хүсдэг мөртлөө ганцаараа, цөөхүүлээ гэж бодоод тэр болгон тэмцэж чаддаггүй. Зарим баян айлын хүүхдүүд сургуульд сурах ямар ч хүсэлгүй байдаг. Харин зарим нь бүр маш их хичээж, бүх зүйлээ зориулдаг. Гэтэл мөнгө өгөөд л ажилд орчихно гэсэн муухай ухамсар тогтчихсон. Үүнээс л болж авлига гэдэг муухай зүйл арилдаггүй байх.

Ц.Цолмонбаатар

23 дугаар сургуулийн захирал

Би 30 гаруй жилийн турш боловсролын байгууллагад ажиллаж байна. Манай сургууль дээр хэрэгжиж буй олон төсөл хөтөлбөрийн нэг нь “Сайн сургууль” төсөл. Хүүхдүүдэд багаас нь авлигын тухай мэдээлэл өгч, түүнтэй хэрхэн тэмцэх арга замыг зааж өгөх, соён гэгээрүүлэх ажлыг хийсэн уг төслийн нэгэн хэсэг нь манай сургууль болсонд их баяртай байгаа. Өнөөгийн энэ нийгэмд авлигын асуудлыг индексээр нь аваад үзэхэд боловсролын салбар нэлээн дээгүүр жагссан. Энэ бол эмгэнэл. Манай сургуулийн хувьд сургууль дотор мөрдөгдөх дүрэм, журмыг бүгдийг нь эмхтгэн гаргаж, хүмүүст зааж өгсөн байгаа. Гэхдээ заримдаа багш ажилчдын зүгээс алдаа эндэгдэл гарах тохиолдол бий. Ном сурах бичиг шахах, зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгад явах, төгсөх ангийн сурагчдын эрдмийн баяртай холбоотойгоор мөнгө хураах, янз бүрийн ажлуудыг дур мэдэн зохион байгуулах зэрэг алдаанууд гардаг байсан. Гэхдээ бид энэ асуудлуудыг нэг жил гаруй хугацааны дотор хангалттай цэгцэлж чадсан гэж бодож байгаа.

Э.Мишээл

23 дугаар сургууль, 10а анги

Би илтгэх урлагийн мэтгэлцээнээр хичээллээд нэг жил болж байна. Тийм ч болохоор их нээлттэй болсон гэж боддог. Анх үнэхээр хаалттай хүүхэд байсан. Хүн юм асуухад мэдэж байж л хариулахгүй, ичээд дуугаа хураачихна. Гэхдээ илтгэл, мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцож, өөрийгөө сорьж эхэлсэн цагаас л өөрийгөө нээж, өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Өмнө нь ангиасаа шилжих тухай хүртэл бодож байсан ч 10 жил хамт нөхөрлөж, сурсан найзуудаасаа холдох тийм ч хялбар биш юм билээ. Одоо төгсөхөд хоёрхон жил үлдсэн байна. Том болох тусмаа л юмны үнэ цэнийг илүү мэддэг болж байна.

Ирээдүйд хүссэн мэргэжлээрээ ажиллах үед ямар нэг шударга бус зүйл болвол тэр үед өөрийгөө үнэнийг хэлэх зоригтой байж чадна гэж боддог. Хүүхдүүд буруу зүйлийн эсрэг дуугарахаасаа айгаад байдаг юм шиг санагддаг. Гэхдээ бид хүчтэй байж, хандах ёстой газар нь хандаж, хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх ёстой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.08 197.210.57.8

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах