Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ICT Expo 2019: Залууст хамгийн ихээр таалагдах технологийн 6 шинэлэг шийдэл болон бүтээгдэхүүн


"ICT Expo 2019"-ийг зориогүй, очиж амжаагүй хүмүүс байна уу? Сонин содон олон ч зүйл тэнд байна. Гол нь танд таалагдах технологийн шинэ, дэвшилтэт бүтээлүүд олон танилцуулагдаж, манайд орж ирснийг нь огт мэдээгүй байсан сонирхолтой бүтээлүүдийг ойроос харж, тайлбарлуулж, бүр өөрсдөө туршиж, тэднийг хэрэглэх боломж энд бүрдсэн юм. Энэхүү үзэсгэлэнгээс онцолж, цаашид таны мэдэж байвал зохих хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж байна.

1. Mini Photo Printer

Яг над шиг энэ хэвлэгч төхөөрөмжийг хараад орилох олон хүн байгаа гэдэг нь ойлгомжтой. Учир нь бидний саяхан л интернетээс бичлэгийг нь хараад, хэзээ манайд орж ирэх бол доо гэж гайхаж суусан зураг хэвлэгч төхөөрөмж ороод ирсэн байна. "Canon Mini Print" аппликэйшн ашиглаж ухаалаг төхөөрөмжөө холбоод, сонгосон зургаа хүссэн текст, стикер, филтерээр нэмэн янзлаад, хэвлэх команд өгөхөд л хэдхэн секундын дотор та маш сэтгэл татам, хөөрхөн хэмжээтэй гэрэл зургийг гартаа бариад зогсож байх болно. Одоо цаг мөч болгоныг дурсамж болгон хадгалан авах боломжтой боллоо!

2. Хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан гурвал систем. 

Дугаар таних, царай таних системүүд болон ахисан түвшний системийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах болно. ITStore-ийн хэсгээр зочлох үед та ханан дээр байрласан гурван дэлгэцийг харах боломжтой. Энэ бол шийдлийн хэсэг буюу танд танилцуулах хамгийн содон системийн хэсэг юм.

3. Dahua брэндийн дугаар таних систем буюу зогсоолын автоматжуулсан систем

Хаалтын өмнө болон хажуу талд байрлуулсан тусгай мэдрэгчийн тусламжтайгаар машин ирж буйг мэдэрч камер ажиллаж эхэлдэг. Энэ үед камер зөвхөн автомашины дугаарын зургийг авч цагийг нь бүртгээд, хаалтыг нээн дотогш нэвтрүүлнэ. Гарах хэсэгт тухайн машины гарааш дотор байсан хугацааг нарийн тооцоолж гаргадаг. Ийм төрлийн ухаалаг ANPR камерын систем ашигласнаар цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой. Ерөөсөө л хаалга онгойлгох, дугаар таних, төлбөр хийх гэсэн гурван системийг тус тусад нь байсныг нэгтгэсэн гэсэн үг. E-Barimt, төлбөр тооцооны систем зэрэг нэмэлт програмтай интеграцчлан ашиглах бүрэн боломжтой. -40 ээс +60 градусын дулаанд тэсвэртэй ажиллаж, өдөр шөнө харгалзахгүйгээр найдвартай хянана. APNR технологи нь нэвтэрсэн аливаа машиныг дугаараар нь нарийвчилсан хайлт хийх, VIP цагаан жагсаалт үүсгэх, хар жагсаалтаар хянах зэрэг олон ухаалаг боломжийг олгоно. Бас сервер, гэрэлтүүлэг зэрэг уламжлалт зогсоолын систем суурилуулахад ашигладаг нэмэлт төхөөрөмж худалдан авах, арчлах шаардлагагүй учир зардал хэмнэнэ. Энэ хэсэг нь надад хамгийн их таалагдсан.   Учир нь та хамгийн чанартай системийг хямд зардлаар ашиглах боломжтой болсон болохоор шүү дээ. Очиж амжаагүй хүмүүс энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

4. Царай таних систем

Энэ үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой танилцуулгуудын нэг нь гарцаагүй царай таних систем. Танай байгууллагад орж ирсэн хүмүүсийн дийлэнхийг ямар хүн эзэлж байна, хэд орчим насны, ямар хүйсний бас сэтгэл ханамж нь хэр байна гэдгийг хүртэл мэдэх боломжтой гээд бод доо. Орж гарч байгаа хүнийг тоолж, хүнийг онцлох шинж тэмдгээр нь хайж олох боломжтой. Жишээ нь "Нүдний шилтэй, урт үстэй" гэх мэтээр хайхад системд хадгалагдсан тийм шинж тэмдэг бүхий хүмүүс шууд л таны хайлтын үр дүнд гараад ирнэ. Дурын камертай холбох боломжтой бөгөөд алгоритмыг хүссэнээрээ интеграцчлах боломжтой болохоор энэ системийг та чадал хэмжээнд нь тултал ашиглаж болно!

5. Ахисан түвшний систем 

Аливаа зүйлийг хамгаалж, түүнийгээ найдвартай гарт байлгахыг хүсдэг хүн болгонд зориулав. Хэрэв та камер дээр зөвхөн нэг хэсгийг л чагталж, онцоллоо гэхэд тэр хэсэгт хүний гар, хөл, бүр үсний ширхэг орж ирлээ ч гэсэн шууд дохиолол дуугарах болно. Адал явдалт кинонууд дээр мундаг мундаг хамгаалах систем, төхөөрөмжүүд гараад байдгийг бид бодит амьдрал дээрээ ч хэрэглэх боломжтой гэсэн үг. Ер нь энгийн хяналтын камер маш олон цагийн бичлэгийг тодорхой хугацааны турш хадгалдаг. Энэхүү их хэмжээний датаг хадгалахаас гадна ажилтан хяналтын камерыг байнга хянаж байж элдэв зөрчлийг илрүүлэх шаардлагатай болдог. Харин видео аналитикийн системийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд бичлэг хийх, тусгайлан тохируулсан байдлаар зөрчлийн хөдөлгөөнийг илэрмэгц хяналтын камераар даган бичих боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь системд цуглах мэдээллийн хэмжээг багасгаад зогсохгүй, системийн төвөгтэй байдал болон зардлыг бууруулдгаараа бизнест давуу талыг авчирдаг.

6. Бүтээлч хүмүүст зориулсан "Inspiron" гэх лаптоп.

Ер нь "Dell"-ийн компьютер, лаптоп хэрэглэж үзээгүй хүмүүс гэж бараг байхгүй биз. Ялангуяа бид оюутан болж, гадуур байнга лаптоп авч явах хэрэгтэй ажил эрхэлж эхэлсэн цагаасаа л дото танилцдаг. "Inspiron" гэх шинэ загварын лаптоп бол дэлгэц нь бүрэн эргэж болох, хамгийн бүтээлч хүмүүс хүссэнээрээ ашиглаж болох авсаархан, боломжийн үнэтэй. Та бүхэн энэ лаптоптой "ITStore" хэсэгт танилцах боломжтой шүү. Харагдах байдал нь ч тун сэтгэл татам. "Show-off" хийх дуртай хүмүүст ч бас таалагдана.   

Энэ мэт бүтээгдэхүүн, шийдлүүд "ICT-Expo 2019" үзэсгэлэнгийн ITStore хэсэг дээр байрлаж байна. Маш олон сонирхолтой бүтээгдэхүүнүүд ингэж нэг дор байрласан газар гэвэл гарцаагүй энэ! Та бүхэн зөвхөн энэ экспо гэж хязгаарлагдахгүйгээр дараа нь хүртэл очиж сонирхоод, дэлгүүр дээр нь мэдээллүүд авах боломжтой юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.