Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Йелийн их сургуулийн 'аз жаргалтай амьдрах тухай' хичээлийг онлайнаар үзэх боломжтой болжээ


Өнгөрсөн жил Йелийн Их сургуулийн "Сэтгэл зүй ба сайхан амьдрал" нэртэй сургалтын хөтөлбөр сүүлийн 317 жилд буюу их сургуулийн түүхэнд хамгийн олон оюутан судалсан хичээлээр тодорчээ. Өнгөрсөн жил л гэхэд 1200 оюутан буюу Йелийн Их сургуулийн төгсөх ангийн оюутнуудын 25 хувь нь тус хичээлийг сонгон судалжээ. Тэгвэл энэхүү алдартай хичээлийг хүссэн хүн бүхэн онлайнаар үзэх боломж бүрдээд байна. 

Сэтгэл судлалын профессор Лори Сантос оюутнуудынхаа сэтгэл гутрал, стресс, түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудлуудыг багасгах зорилгоор тус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан аж. Тэрбээр энэ хичээлээр дамжуулан оюутнуудад карьераа зөв сонгох, сэтгэл ханамж өгдөг ажлаа олж хийх, хамгийн чухал нь өдөр тутмын амьдралдаа хэрхэн аз жаргалыг бий болгох талаар зөвлөхийг зорьжээ. 

Түүнчлэн уг хичээлийг судалснаар аз жаргал хэмээх ойлголтын цаана орших сэтгэл зүйн ойлголт, ухагдахууны тухай мэдээд зогсохгүй аз жаргалтай амьдралын хэв маягийг бий болгоход чиглэсэн видео хичээлүүдийг үзэж, нэмэлт материал уншиж, асуултад хариулж, сонирхолтой гэрийн даалгавруудыг гүйцэтгэх гэнэ. 

Хэрэв та энэ хичээлийг судлахыг хүсвэл ЭНД дараарай. Coursera сайт руу орж тус хичээлийг үзэхэд үнэ төлбөргүй бөгөөд албан ёсны гэрчилгээ авахыг хүсвэл 49 доллар төлөх юм байна. 

Эх сурвалж: Stylish

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.