Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инчеон-Улаанбаатарын чиглэлд “Korean Air” компани монополь байхаа болино


БНСУ-ын Засгийн газар энэ сард багтааж Инчеон болон Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэх эрхийг хямд үнэтэй нислэгийн компаниудад олгох гэж байгаа тухай Korea Times вэб сайт мэдээлжээ. Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас дээрх чиглэлд нислэг үйлдэх эрхийг авахаар Asiana Airlines, Jeju Air, T'way Air болон Eastar Jet компаниуд өрсөлдөж байгаа аж. 

1991 онд байгуулсан хэлэлцээрээр энэхүү чиглэлд хоёр орны агаарын тээврийн үйлчилгээг тус бүр нэг компани төлөөлнө хэмээн заасан байжээ. Иймд өнгөрсөн 30 орчим жил Инчеон-Улаанбаатарын чиглэлд Солонгосын талаас “Korean Air” компани, Монголоос агаарын тээврийн “MIAT” компани нислэг үйлдэж, монополь байдлаар хадгалж байсан юм. Үүнээс үүдэж бусад хотын нислэгүүдтэй харьцуулахад тасалбарын үнэ өндөр, суудлын тоо хангалттай бус гэх шүүмжлэл их гарч байсан билээ. 

Энэхүү чиглэлд нислэг үйлдэх эрхийг авахаар Asiana Airlines, Jeju Air, T'way Air болон Eastar Jet компаниуд өрсөлдөж байгаа аж.

Харин өнгөрсөн сард хоёр тал өмнөх хэлэлцээрийг шинэчилж, нислэг үйлдэх агаарын тээврийн компаниудын тоог нэмэгдүүлэхээр болсон байна. БНСУ-ын талаас агаарын тээврийн хоёр компани долоо хоногт есөн нислэг (2500 зорчигч) үйлддэг болгохоор зорьж байгаа бөгөөд энэ нь одоогийн нислэгийн тоог 50 орчим хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, суудлын хүртээмжтэй байдал нэмэгдээд зогсохгүй тасалбарын үнэ буурах магадлалтай байгаа аж. Инчеон-Улаанбаатар хотын чиглэлд зөвхөн “Korean Air” компани нислэг үйлддэг байхад баярын үеэр тасалбарын үнэ 1 сая вон (850 ам.доллар) хүрч, бусад хотын нислэгүүдээс даруй хоёр дахин өндөр үнэтэй байдаг. 

Монгол улсыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор Инчеон-Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн онд 330 мянган хүн зорчсон бөгөөд үүнийг өнгөрсөн онтой харьцуулвал 11 хувиар өссөн үзүүлэлт гэж Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлжээ. Иймд ашигтай чиглэлд нислэг үйлдэх эрх авахаар БНСУ-ын нэлээд олон компани өрсөлдөж байгаа бололтой. 

холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Хөлдөхөө" шахсан улаанбаатарчууд өнөөдөр "шатаж" байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ 12 пост
2
13 цагийн өмнө
Хүүхдийн баяраар хийж болох 10 шинэлэг сонирхолтой зүйл
3
14 цагийн өмнө
‘Louis Vuitton’ брэнд 2210 долларын үнэтэй тансаг ширээний теннисний цохиур худалдаанд ...
санал болгох
1
12 цагийн өмнө
"Хөлдөхөө" шахсан улаанбаатарчууд өнөөдөр "шатаж" байгааг батлах ХӨГЖИЛТЭЙ 12 пост
2
15 цагийн өмнө
Алтан хальс ОУ-ын кино наадам: Уралдаант хэсгийн бүтээлүүд шалгарлаа
3
17 цагийн өмнө
Зөвхөн ХОНХНЫ баяр нь болох гэж байгаа охидын ойлгох 10 зовлон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.