Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Инди дуу сонирхогчдод: Дуртай дуугаа олох шилдэг 5 САЙТ


Инди дуунд дуртай ч шинээр бүтээгдсэн дуу, цомгийг цаг алдалгүй "барьж авах" бэрхшээлтэй байна уу? Тэгвэл танд дараах 5 вебсайтыг санал болгож байна. "Spotify", "Apple Music", "Google Play Music", "Amazon Prime Music" зэрэг сүлжээтэй төстэй ч зөвхөн инди хөгжмийн ертөнцөд эрэлттэй байгаа, шинээр гарсан дуу хөгжмийг сонсох, татан авах боломж олгодгоороо эдгээр сайтууд онцлог юм. 

1. Hype Machine: Discover What Music Blogs Are Posting About

Hype Machine

Зөвхөн инди дууны зуу зуун дуу бүхий хөгжмийн сан. Шинээр гарсан уран бүтээлийн жагсаалт нь өдрөөр биш цагаар шинэчлэгддэг гэдгийг онцлууштай. Инди рок, инди поп зэрэг нарийвчилсан төрлүүдээр нь ангилсан тул дуртай дуугаа олоход тун хялбархан. Гар утасны аппликейшнтэй бөгөөд эндээс эсвэл эндээс татан аваарай. Шууд сонсох холбоостой нь давуу талтай. 

2. Indie Shuffle: Get Handpicked Suggestions from Music Enthusiasts 

Indie Shuffle

Шинэ, шилдэг уран бүтээлүүд байнга нэмэгдэн ордог, дуу бүр "youtube" бичлэгийн хамт бий. Өөрийн жагсаалтыг үүсгэн байнга сонсох боломжтой. Инди рок, хип хоп, элетроник зэрэг урсгалуудаар төрөлжсөн сайт юм. Уран бүтээлчийн танилцуулга, сошиал сүлжээн дэх хаягийг хавсаргасан байдаг.

3. Indie Sound: Connect Directly With Your Favorite Indie Artists

Indie Sound

Ойролцоогоор 10 мянга гаруй инди уран бүтээлчдийн 2000 гаруй нарийн урсгалын уран бүтээлүүд бий. Ихэнх нь Mp3 өргөтгөлөөр орсон тул татан авч сонсоход ч хялбар. Хамгийн алдартай буюу трэнд болж буй жагсаалтаараа алдартай. Хэрвээ та хүсвэл өөрийн инди дуугаа сүлжээнд оруулж, профайл үүсгэн цацах боломжтой. "soundcloud"-ийн инди хувилбар ч гэж болно.

4. BIRP!: Get a Monthly Playlist of 100+ New Indie Tracks

Birp

Сар бүрийн эхний өдөр хэрэглэгчдэдээ зориулан "100 шинэ дууны жагсаалт" гаргадаг. Мэдээж зөвхөн инди урсгалын уран бүтээлүүд энд бий. 2009 онд нээгдсэн тул хэдэн мянган дуу, цомгийн сантай. 

5.Indiemono: Find Frequently Updated Indie Playlists on Spotify

Indiemono

"Spotify"-тай төстэй инди дууны "Indiemono" сайт нь өөрсдийн гэсэн плэйлист үүсгэсэн байдгаараа онцлог. Электро, фолк рок, хипстер, альтернатив зэрэг төрлүүдээс гадна "Баяр хөөртэй", "Гунигтай", "Дасгалын үеэр" зэрэг нэмэлт плэйлистүүд нь танд таалагдах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Уржигдар
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.