Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Индонезид авлигын эсрэг оюутнуудын жагсаал хүчээ авч байна


Индонез улсад олон мянган оюутныг хамарсан жагсаал өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байна. Жагсагчид эхэндээ бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байсан боловч яваандаа Индонезийн авлигын шинэ хуулийг эсэргүүцэхэд хүрчээ.  

Тэд авлигын эсрэг шинэ хуулийг хүчингүй болгох, гүтгэлэг доромжлолын тухай хуулийг чангатгахыг шаардаж байгаа гэнэ. Ажиглагчдын үзэж буйгаар жагсаалыг "Индонезийн авлигатай тэмцэх агентлаг" улам бүр өдөөн турхирч байна гэжээ. 

Индонез дахь "Хүний эрхийн хороо"-ны ажилтан Андреас Харсоно "Тэмцэл үүгээр дуусгавар болохгүй. Энэ жагсаал зохион байгуулалттай үйл ажиллагаа биш" хэмээн ярьжээ. Жагсагчид үймээн дэгдээж, утаа май тавьж, цагдаагийн алба хаагчдын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр Индонезийн баруун Папуа мужид жагсаалын үеэр 20 гаруй хүн амиа алджээ. 

Тэмцэл хурц хэлбэрт шилжих болсон гол шалтгаан нь Ерөнхийлөгч Жоко Видодо авлигын эсрэг дорвитой зүйл хийхгүй байгаад сэтгэл дундуур байгаатай холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байна. Мөн жагсагчид гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг зөвшөөрч, хүчингийн хэргээс бусад тохиолдолд үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцон ял шийтгэл оноож буйг эсэргүүцэж байгаа юм. Гэвч жагсагчдын тавих шаардлага улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2017 онд "Жакарта" мужийн амбан захирагч хилс хэргээр шоронд хоригдох ял сонссоныг эсэргүүцэн, түүнийг цагаатгахыг ч мөн шаардаж байгаа аж. 

Эх сурвалж: ВВС

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.