Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Инфографик: Миллениалуудын 64 хувь нь худалдаж авахын оронд түрээслэхийг илүүд үздэг


Эдийн засгийн ирээдүйг хүмүүсийн орлогоо захиран зарцуулж буй хэв маяг тодорхойлдог билээ. Харин орчин цагт юуг ч, хэзээ ч түрээслэх боломжтой болсон нь бизнес, эдийн засагт өөрчлөлт авчирч, томоохон үйлдвэрлэгчдийг бизнес загвараа эргэж харахад хүргээд байна. 

Саяхан Lab 42 судалгааны компани 500 хүнийг хамруулсан судалгаа явуулахад сонирхолтой дүр зураг харагджээ. Судалгаагаар хүмүүс дараах эд зүйлсийг хамгийн их түрээслэдэг гэж хариулсан байна. 

Мөн түрээсийн үйлчилгээг ашигладаг хүмүүсийн 64 хувь нь гэрлээгүй, 18-38 насныхан буюу миллениалууд байгаа юм. 

Хэдийгээр миллениалуудыг бага эд зүйлтэй байхыг эрмэлздэг гэдэг ч судалгаанд оролцогчдын ердөө 6 хувь нь өөрийн гэсэн эд хогшилтой байх дургүй учраас түрээслэдэг гэж хариулсан байна. Харин худалдаж авахаасаа өмнө туршиж үзэх, түр зуур ашиглах зорилгоор түрээслэдэг гэж 50 гаруй хувь нь хариулжээ. 

Миллениалуудын амьдралын энэ хэв маягийг анзаарсан үйлчилгээ үзүүлэгчид бизнес загвараа өөрчлөх, шинэ бизнес эхлүүлэх зэргээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ сонирхолд нийцүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Nuuly компани "subscription"-д тулгуурласан түрээсийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Энд 100 гаруй брэндийн олон зуун нэр төрлийн хувцас бусад хэрэгсэл байх бөгөөд хэрэглэгч сард 88 доллар төлөөд 6 хүртэлх эд зүйлийг түрээслэх боломжтой аж. 

Эх сурвалж: WeForum 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.