Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Inspire Me" фестивальд заавал оролцох "итгэмээргүй" 10 шалтгаан


Есдүгээр сарын 21 буюу энэ бямба гарагт нэгэн маш гоё арга хэмжээ болох гэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Энэ бол дуу хөгжим, өөрийгөө хөгжүүлэх сургалт лекц, мэдээ мэдээлэл, боломжоор дүүрэн, дээрээс нь бас үнэгүй болох арга хэмжээ юм. Та бүхэнд яг юу юу болох талаар сонирхуулж байна.

1. Их Британи улсад суралцах мөрөөдөлтэй, Чевнинг тэтгэлэгт хамрагдах асар их хүсэлтэй, виз хэрхэн авах тухай цогц мэдээлэл авч, IELTS-д яаж өндөр оноо авах тухай мэдээлэл сонордохыг хүсэж буй хүүхэд залуус болгон энэ газрыг зорин ирж болно. Учир нь боловсролоороо тэргүүлэгч Их Британи улс та бүхний өмнө үүд хаалгаа нээж, нааш зориглон орж ирэхийг тань л хүлээж байгаа хэрэг. Та энэ мэт мэдээллүүдийг авах боломжтой.

2. Бүтэн өдөржин тавигдах семинаруудыг гадаад болон дотоодын мундаг хүмүүс удирдан явуулах болно. Бас үүгээр ч зогсохгүй "workshop" буюу та өөрөө дунд нь оролцох боломжтой тийм сургалтууд ч зохиогдоно. Сэдвүүд нь танд лав таалагдана даа. "IELTS-д өндөр оноо авах", "BBC-гийн хөтлөгч шиг ярьдаг болох", "Хэрхэн тэтгэлэгт хамрагдах", "Яаж илүү бүтээлчээр сэтгэдэг болох вэ" гэх мэт маш үр дүнтэй яриа өрнөх болно.

3. Хамтлаг, дуучид хүрэлцэн ирнэ гэдгийг хэлэх нь зүйтэй. "Rec-On", Tsetse, Ука бас British School of Ulaanbaatar сургуулийн найрал дуучид гээд дуу хөгжим лав тэр газарт дутагдана гэж нэгээхэн ч үгүй. Хайртай дуучин, хамтлагаа хүлээж байгаад сонсохоо мартав аа.

4. Таныг хөгжөөх өөр зүйл ч бас бий. Ер нь ямар ч арга хэмжээнд хөтлөгч хамгийн чухал байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаа бидний мэдэхээр "Хар Төөгөө" ирж, та бүхнийг хөгжөөх нь ээ. Тэгэхээр та "stand up comedy" бас давхар үзэх нь байна.

5. Энэ бүх үйл ажиллагаа "ҮНЭГҮЙ" болно. Танаас маш өндөр таксны мөнгө нэхнэ гэж бодсон уу? Ийм арга хэмжээнүүд дор хаяж л 25 мянган төгрөгийн такстай байна байх. Гэхдээ Их Британийн Элчин сайдын яам уг арга хэмжээг ямар ч төлбөргүй, бас бүтэн өдрийн турш та бүхэнд хүрэхээр бэлдээд байна.

6. Англи улсаас хүрэлцэн ирж байгаа хүмүүсийн тухай мөн та бүхэнд бага сага мэдээлэл өгөх нь зүйтэй байх. BBC Sport-д байсан хөтлөгч Тим Хейг миний дээр дурдсан BBC-гийн хөтлөгч ярих урлагийн семинарыг та бүхэнтэйгээ явуулж, Их Британийн парламентын гишүүн, Монгол-Британийн Худалдааны Тэнхимийн дарга Жон Гроган хүртэл "Inspire Me"-д оролцохоор Монгол улсыг зорин ирж байгаа гэнэ. Мөн Кембрижийн их сургуулийн дижитал маркетинг менежер Вивиан Ли, тус улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын үүсгэн байгуулагчид, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. ‘’Pingu’s English’’, ‘’Cambridge Assessment International Education’’, “London Academy of Music and Dramatic Art” мөн “Anglia Examination” гээд дурдаж болохоор байна. Алдаж болохгүй боломж биш гэж үү?

7. Их Британийн хоолны соёлын арга хэмжээ болно. Аливаа улс үндэстний хоол маш чухал шүү дээ. Арга хэмжээний яг энэ хэсгийг лав би хувьдаа ихээхэн догдлолтой хүлээж байна.

8. Крикет, хөлбөмбөг зэрэг спортын булан энд байх болно. Спорт сонирхогч хүүхэд залуус маань очоод дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь байна шүү.

9. Бизнесийн түншлэлийг дэмжих хэсэгт ИБУИНВУ-с Монгол улсад суугаа элчин сайд Филип Малон, БСШУСЯ-ны мэргэжилтэн болон Их Британиас хүрэлцэн ирсэн боловсролын компаниудын төлөөлөл яриа хийх болно. Уг семинар нь Их Британийн боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээ сонирхож байгаа, тус улсын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй эсвэл Их Британийн боловсролын салбарын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн боловсролын салбарт ажиллаж буй багш, эрдэмтэн судлаач, бизнесийн байгууллагууд болон энтрепренерүүдэд нээлттэй байх юм. 3-р танхимын үйл ажиллагаанд оролцох бол та ЭНД дарж бүртгүүлээрэй. Зөвхөн 60 суудал бий!

10. Энэ мэт олон гэнэтийн сонирхолтой арга хэмжээ есдүгээр сарын 21-нд 09.00-17.00 хооронд ’’Үндэсний соёл амралтын хүрээлэнд‘’ байрлах ‘’White Rock Centre’’-д тасралтгүй үргэлжлэх болно. Та бүхэн заавал хүрэлцэн ирээрэй. Чевнинг тэтгэлэг, IELTS, Их Британи улсад суралцах, өөрийгөө хөгжүүлэх гээд бүх хэрэгтэй зүйлийг нэг дор багтаасан энэ арга хэмжээнд заавал "GOING" дарж, зорьж очоорой. Арга хэмжээний тухай эвентийг ЭНД дарж сонирхоно уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.