Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Интернэтийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлж буй Сингапурын туршлага

Сингапурын Мэдээлэл, Харилцааны яамнаас өнгөрсөн онд хэд хэдэн зорилт бүхий “Digital Readiness Blueprint” бодлогын баримт бичгийг танилцуулжээ.


Өнгөрсөн долоо хоногт Сингапурт “Digital Inclusion Festival” болж олон арга хэмжээ боллоо. Интернэтийн хүртээмж, интернэтэд суурилсан үйлчилгээ зэргээр дэлхийд тэргүүлэх болсон энэ улсын хувьд олгож байгаа боломж нь олон нийтэд тэгш хүртээмжтэй байж чадаж байна уу гэдэг нь асуудал болжээ. Эмнэлгийн үйлчилгээ, үзлэгийн цагаа апп-аар захиалах, иргэдийн санал хүсээлтийг хүлээн авах, өдөр тутмын амьдралдаа олон нийтийн үйлчилгээг дуудлагаар, хүргэлтээр авах гээд нийгмийн харилцаанд ач тустай олон үйлчилгээ бий болгосон ч ахмад настнууд, орлого багатай иргэдэд энэ бүхэн хүртээмжтэй болж чадаж байна уу гэдгийг хэлэлцэж байна.

Өмнө нь “Digital Divide” холболт, төхөөрөмж, хэрэглээ зэргээр яригддаг зөвхөн мэдээлэл, технологийн салбарын ч гэмээр асуудал байсан бол энэ хурлаас нийгмийн өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг болж байгааг анзаарав.

Сингапурын Мэдээлэл, Харилцааны яамнаас өнгөрсөн онд хэд хэдэн зорилт бүхий “Digital Readiness Blueprint” бодлогын баримт бичгийг танилцуулжээ. Хүн бүр гар утастай, тэдгээр нь интернэт холболттой гэгдэх ч технологийг идэвхтэй, үр ашигтай, аюулгүй ашиглах дадал чадвар олон нийтэд жигд биш байгааг анхаарч төр, хувийн хэвшил, олон нийтийг хамарсан ажлын хэсгийг ч байгуулж ажиллах болжээ.

Энэ үеэр эш болгож ярьж байсан Интернэтийн тэгш хүртээмжийн олон улсын тайланд дурьдагдсан зарим дүгнэлт болон илтгэгчдийн хэлсэн санаанаас тэмдэглэсэн зарим хэсгээ хуваалцъя.

Уг тайланд дэлхийн 100 орныг хамруулж гурав дахь жилдээ үнэлгээ хийж байгаа аж. Гол дөрвөн шалгуур үзүүлэлттэй:

  1. Availability — Интернэтэд холбогдоход шаардлагатай мэдээллийн дэд бүтэц, хүртээмж бий эсэх
  2. Affordability — Интернэтийн зах зээлийн өрсөлдөөний орчин болон орлогод тохирсон үнэ тарифийн нөхцөл
  3. Relevance — Тухайн орон нутгийн хэлээрх мэдээллийн хангалттай байдал
  4. Readiness — Интернэтийг ашиглах ур чадвар, соёлын нөлөөлөл, бодлогын хөгжүүлэлт
  • Энэ шалгуураар үнэлгээ хийхэд Швед улс тэргүүлж, Сингапур, АНУ, Дани, Их Британи, Канад, Финланд, Испани, Өмнөд Солонгос, Франц гэхчлэн эхний 10 улс эрэмбэлэгдсэн байна.
  • Дэлхий даяар интернэтийн хүртээмж нэмэгдэж, үнэ тарифийн хувьд ч харьцангуй боломжийн болжээ. Мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд холболтоос хоцрох хандлагатай байсан нь эрс сайжирсан байна.
  • Гэхдээ орлого тааруу эдийн засагтай орнуудад холболтой чанарын асуудал хөндөгдөж, хуваагдал бий болж буй. Хуваагдлыг арилгах хамгийн гол зам нь хамтран ажиллах бөгөөд Засгийн газрууд шинэ технологи, шинэ бизнес загваруудын ээлтэй орчныг хангах, бизнесүүд үр ашигтай хэрэглээг дэмжих шинэ технологи, апп-ыг нээж, бий болгох нь зүйтэй.
  • Интернэт хэрэглээн дэх хүйсийн зөрүүтэй байдал буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 31,8 хувиар илүүтэй интернэтэд холбогддог байсан нөхцөл энэ жил 24% болж дээшилсэн нь нэг жилийн хугацаан дахь ахиц болжээ. Улмаар Аргентин, Ирланд, Филиппин, Хятадад эмэгтэйчүүд илүү идэвхтэй хэрэглэгчид гэсэн статистик байна. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 28 оронд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих e-inclusion бодлого хангалтгүй байгааг тэмдэглэсэн байна.
  • Хэрэглэгчдийн зүгээс нийт 76 хувь нь ажлын ур чадвараа дээшлүүлэхэд интернэт гол хэрэгсэл нь болдог гэж хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ холболтын чанарын асуудал энд гол бэрхшээл болдгийг дурьдсан байна.
  • Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 52 хувь нь онлайн аюулгүй байдалдаа санаа зовдог гэсэн нь сүүлийн жилүүдэд байсаар буй үзүүлэлт. Ялангуяа, Засгийн газрын цахим хуудас, апп-д итгэх байдал Барууны орнуудад тааруу байна. Түүнчлэн хувийн мэдээлэлдээ зовниж онлайн шоппинг хийхдээ болгоомжтой ханддаг болсон гэх ч 59 хувь нь энэ хэлбэрийг илүүд үздэг хэвээр байгаа гэжээ.

Сингапурын туршлага:

“Digital Natives” буюу дижитал технологийн эринд мэндэлсэн үеийнхнээс илүүтэй зарим ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой хүмүүст асуудал тулгарч буй. Ахмадуудад гэхэд үсгийн фонт хэтэрхий жижиг байх, товчлуургүй төхөөрөмжүүдийг ашиглаж дадах гэхчлэн… Тиймээс 2014 онд “Enable IT” хөтөлбөр эхлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлууд хийж, 2017 онд хөтөлбөрийн төсвийг 2 дахин нэмэгдүүлж ажиллах болжээ.

Энэ хурлын үеэр хийж буй ажлуудын үзэсгэлэнгийн хэсэг байснаас “Digital Clinic” их сонирхолтой жишээ санагдлаа.

Интернэтэд холбогдох, дижитал төхөөрөмж, апп-тай харилцахад асуудал гарсан бол энд очиж тусламж авдаг. Сингапурын “Насан туршийн боловсролын төв”-д байрлах оффист сайн дурын ажилтнууд ажиллаж зөвлөгөө өгдөг юм байна. Түүнчлэн хүүхдүүдийг настнуудад туслахад зориулж сургалтад хамруулах нь үр дүнтэй байдгийг нэг илтгэгч дурьдаж байсан. Яаж харилцах, яаж зааж өгөх үү зэрэг ур чадварыг олгох нь тохиромжтой гэж байлаа.

Дараачийн анхаарах зүйл нь суурь чадварыг тодорхойлох. Ямар боломжтой хүнийг суурь чадвартай, ямар хүнийг чадваргүй гэж сургах вэ гэх асуудал. Ингээд:

Мэдээлэлтэй харилцах — Шаардлагатай мэдээллээ хайж олж чадах
Харилцааны — И-мейл болон бусад онлайн платформоор мессеж илгээх, хариулах чадвартай байх
Хэрэглээний — Онлайнаар худалдан авалт, гүйлгээ хийх, төрийн үйлчилгээг хэрэглэх чадвартай байх
Эдгээрийг иргэн бүрт байх суурь чадвар гэж тодорхойлж, олгохоор анхаарчээ.


Бас нэг чухал зүйл бол мэдээллийн боловсрол. Сонирхолтой санагдсан нэг байгууллага нь Media Literacy Council. Энэ зөвлөлийг Засгийн газрын зүгээс байгуулсан бөгөөд гишүүд нь төр, хувийн хэвшил, академик, олон нийтийн байгууллагын төлөөлөл. Хэрэгцээ, шаардлагаа тодорхойлох, хийх алхмуудаа тооцох, тэгээд мэдээж хэрэгжүүлэх. “Дижитал элч” гэж хүмүүсийг томилж ахмадууд ялангуяа хандсан нь өгөөжтэй болсныг дурьдаж байналээ.


Мэдээллийн боловсролыг дагаад хүүхдүүдэд зориулсан Цахим “эрүүл мэнд”-ийн хөтөлбөр гаргажээ. Дижитал орчинд мэндэлж, торниж буй хүүхдүүд технологийг хэнээр ч заалгахгүй боловч үр өгөөжтэй хэрэглээний хувьд анхаарахаас аргагүй. Онлайн орчинд шийдвэр гаргах, сөргөлдөөнийг зохицуулах, оруулж байгаа контентдоо ухаалгаар, хариуцлагатай хандах, асуудалд олны анхаарлыг хандуулах гэхчлэн агуулгыг багтааж сургуулиудад “Cyber Wellness Day/Week” зохион байгуулж эхэлжээ.


Онлайн үйлчилгээ эрхлэгчдийг тэгш хүртээмжтэй загварчлал гаргахыг уриалж эхэлсэн нь анхаарал татаж байлаа. Ахмад настнууд болон хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст тохирсон дизайныг бүтээх, мөн ямар ч төхөөрөмжид тохирох дизайнтай бүтээл хийж хүртээмжийг тэгшитгэхийг санал болгож байв. Ялангуяа, эхлээд апп-аа гаргачихъя дараа нь гэж бодох бус анхаасаа энэ асуудлыг чухалчлахыг илтгэгчид санал болгож байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.06 103.229.121.93

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

0 Хариулах