Хайх зүйлээ бичнэ үү

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Энэ өрсөлдөөнд МҮХАҮТ-ын одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар өрсөлдөж байна. Бид энэ өрсөлдөөний хамгийн сонирхолтой нэр дэвшигчтэй уулзлаа. 

-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээ хамгийн түрүүнд илэрхийлж, хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө ч танилцуулсан. Тэр дунд “цалингүй ажиллана” гэж бас бий. Олон бизнесийн толгой дээр байгаа, завгүй хүн ийм шийдвэр гаргахад цалингаас давсан эрх ашиг, зорилго юу байна? 

-Миний зорилго тодорхой. Танхимд шинэ хүн очоод хаалга цонхыг нь нээж, салхи их оруулаад, ажлыг нь өөрчилж, эрчимжүүлж, МҮХАҮТ өөрөө энэ нийгэмд болох гол өөрчлөлтийн манлайлагч болж ажиллах ёстой. Тэр өөрчлөлтийг танхим хийх бүрэн боломж бий. Өмнө нь бизнесүүдээ хамгаалж чадахгүй, ноомой, даруу, чухал цаг үед хамгаалж чадахгүй явж ирсэн арга барилыг нь өөрчилж, задламаар байна. Өмнөх удирдлагууд өнөөгийн нэр дэвшиж буй хүмүүс тийм боломж гаргана гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс өөрөө орж ирэхээр шийдсэн. 

-МҮХАҮТ ер нь хэр хүчтэй, эрх мэдэлтэй байгууллага юм бэ? ЖДҮ-гээс жишээлээд олон дуулиан, бужигнаан дунд ер сонсогдож, байр суурь хүчтэй илэрхийлж байгаагүйгээс харахад хүчгүй юм уу гэж харах үндэслэл бий. 

-Танхимд одоогоор 120 гаруй хүн ажилладаг юм байна. Өөрийн гэсэн байр савтай, ажиллах хүчтэй, тодорхой зүйлс дээр дуугарах, лобби хийх, бизнесүүдийг холбох, сурталчилах гүүр болдог, бизнесийн өмгөөллийн гол байгууллага. Дэргэд нь арбитрын шүүх ажилладаг, бизнесийн гол маргаануудыг шийдэж өгдөг механизмтай. Мөн тусдаа хуультай бөгөөд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль гэж бий. Ийм хуультай байгууллага Монголд цөөхөн. 

С.Дэмбэрэл дарга ажиллаж байхдаа маш хүчирхэг, хүлээн зөвшөөрөгдсөн том байгууллага болгож үлдээсэн МҮХАҮТ сүүлийн дөрвөн жилд зөвхөн дотогшоогоо хандсан, тулга тойрсон хэрүүлийг гол ажлаа болгон ажиллаж, хүч нь суларсан. Үүний өөрчилж, “restart” хийхгүй бол болохгүй. Хэрэв би амжилттай сонгогдоод бүх гишүүдээс мандатаа авч чадвал өөрийн олон жил ажилласан туршлага, бий болгосон дэд бүтцүүдээ ашиглаж “Бизнес манлайлъя, хүчээ нэгтэгье” гэдэг уриан доор олон зүйлийг хийж болно гэж бодож, төлөвлөж байгаа. 

-Та МҮАХҮТ-ын гишүүн тийм үү? 

-Тийм. 

-МҮХАҮТ боломжтойгоо харьцуулахад ажиллаж чадахгүй байна, хүчгүй сул боллоо гэдгийг хэзээнээс анзаарч эхэлсэн бэ? Би ер нь ерөнхийлөгчид нь хүчээ үзье, ороод ажиллая гэсэн шалтгаан юунаас эхтэй вэ? 

-Ер нь бизнест асуудал дандаа тулгардаг. Тэр асуудлуудаа шийдвэрлэх гээд бизнесүүд өөрсдөө явдаг. Өөрсдөө явахдаа алдаа гаргаж авлигал өгдөг. Тэр авлига нь цэцэглэдэг. Ийм юм. 

Дээр нь төр бизнест хэтэрхий их нөлөөлж байна. Бизнесүүдийг дарамталдаг, боломжийг нь хулгайлдаг. Үүний эсрэг хэн зогсох юм бэ? 2007 онд бид “СEO клуб”-ийг үүсгэн байгуулсан. Бидний дуу хоолой төрд хүрэхгүй байхад популистууд гудамжинд бөмбөрдөж байгаад л ордонд орж Ерөнхий сайдтай уулзаж асуудал тулгаж байгаад шийдүүлдэг. Тийм учраас бид нэгдэхгүй бол явахгүй нь гээд MCS-ийн Ж.Оджаргал, Петровисын Ж.Оюунгэрэл захирал бид гурав С.Дэмбэрэл дарга дээр орж байгаад “СEO клуб”-ыг үүсгэн байгуулаад, намайг анхны ерөнхийлөгчөөр сонгоод бид ажилласан. Бид олон үр дүнд хүрч, нэгдсэний хүчинд тодорхой амжилтууд гаргасан. 

Би бизнесийн тод дуу хоолой болж чадсан уу гэвэл чадсан, тод төлөөлөл мөн үү гэвэл мөн гэж өөрийгөө бардам хэлнэ. Би хэзээ ч хойшоо сууж байгаагүй. Үүрэг хариуцлагаас хэзээч зугтаж байгаагүй. Эрх ямба болон нэр хүнд зүүх дургүй. 

-Хэрвээ та сонгогдвол юунаас эхэлж ажиллах вэ? 

-Үүд хаалгыг нь онгойлгож, салхи сэвэлзүүлж, энэ байгууллагыг нь ил тод, нээлттэй бодлогоор асуудалд хандаж ажилладаг, мэргэжлийн холбоод, мэргэжлийн судлаачдыг татаж оролцуулж төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэр, дүрэм журам, хуулинд нь дүгнэлт өгдөг, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодит амьдралтай нь уялдуулсан шийдвэр гаргуулахын төлөө ажиллана. Хуульчид, мэргэжлийн холбоотойгоо хамтарна. Тэд нартайгаа ширээ тойрон сууж, дуу хоолойгоо нэгтгэж хүчтэй, том нөлөөтэй ажиллах боломжийг би олгоно гэж бодож байна. Тэгэхийн тулд дүрэмд өөрчлөлт орж, хуучин удирдлагууд солигдож, засаглалын тогтолцоо зөв болж, улс төрийн хараат бус байх ёстой. 

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа салбаруудыг бэхжүүлж энд ажиллаж байгаа чадварлаг хамт олныг зөв удирдаж, илүү хурцлаад гарт нь зэвсгийг нь бариулаад зүтгэе. Тэдэнд боломж, хангамжийг нь өгнө. Танхимын ажилчдын цалин бол үнэхээр бага байгаа. Одоогийн удирдлага нь сонгууль гээд хууль бус юм амлаж байгаа сураг дуулдсан. Энд байгаа хадгаламжийг хуваагаад өгчихье ч гэх шиг. Тийм юм байхгүй. Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагад гишүүд нь эрх мэдлээ авах цаг болсон.

Намаасаа татгалзаж байгаад дараа жил нь улс төрийн сонгуульд явахгүй гэж ам өчигөө өгч байгаад өрсөлдөж байна. Бусад нь ч гэсэн тэгэх ёстой. 

-Танхимын төвийг сахисан, даруу, дуугай байдлыг эрс шинэчилнэ гэж зориглож байна гэж ойлгож болох уу? 

-Бизнесүүдийн эсрэг, хувийн хэвшлийн эсрэг олон том дайралт, гүтгэлэг, асуудлууд дээр МҮХАҮТ гайхмаар дуугүй байсан. Баялаг бүтээгчид рүү дайрч байхад дуугараагүй, 1072 гээд Баяраа хуульчтай гурван жилийн өмнөөс явсан, танхим дуугарагүй, хувьчлал болсон дуугараагүй, ЖДҮ дотор танхим өөрөө төлөөлөлтэй. Дотогшоогоо цалин хөлс, мөнгө хангамжаа хэрэлдээд, эрх мэдлээ булаацалдаад л суугаад байсан. Өөрчлөлт хийхийг хүсээгүй, ажлаа хийхийг хүсээгүй учраас асуудлууд даамжирч гарч ирсэн. Улс төрчид дуртай байдлаараа танхимыг чулуудсан. 

Би хийнэ гэснээ хийдэг, бодсон зүйлээ хэлчихдэг, худлаа ярих дургүй. Надад итгэл үнэмшлийнхээ төлөө хийж чадахгүй зүйл үгүй. 

-Та яг одоо ямар, ямар байгууллагад албан тушаалтай байгаа вэ?

-Хатанбулагын сумын нутгийн зөвлөлийн даргаа өгсөн. СEO клубын ерөнхийлөгчийн  ажлыг өгсөн. Олон нийтийн ажлуудаас гэвэл яг одоо Монголын эдийн засгийн форумын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг хадгаламж зээлийн хоршооны төлөөллийн байгууллагын даргаар ажиллаж байна. Мэдээж хэрэг “Ard Holdings”-той холбоотой бүх бизнес, үйл ажиллагаандаа оролцоод явж байна. Дэлхийн эдийн засгийн форумтай холбоотой ажлуудаа хийгээд явж байгаа. Монгол Ардын намын бага хурлын гишүүн. Сүхбаатар дүүрэгт нэг үүр хариуцаад явдаг. 

-Та намын батлахаа өгье гэсэн. Үүнтэй зэрэг холбоод асуухад хүмүүс таныг арай өөр сонгуульд өрсөлдөх байх гэж таамаглаж байсан байх. 2020 оны УИХ-ын сонгууль ч юм уу... Гэтэл энэ удаагийнх хүмүүсийн таамаглалаас шал өөр байлаа?

- Намаасаа татгалзах ёстой гэсэн зарчим. Зарчмыг бусдад нялзаачихаад өөрөө хэрэгжүүлдэггүй тэр байдлыг зогсоох ёстой. Бага хуралд орох гэж, би нэлээн золиос гаргаж байсан. Гэхдээ МҮХАҮТ-ыг хүчтэй, том байгууллага болгоод босгоод ирэх нь илүү чухал гэж бодсон учраас Бага хурлын албан тушаалаа өгч байгаа, намын даргадаа хэлсэн, генсекдээ хэлсэн. Албан тушаалыг авдаг бол өгч чаддаг байх ёстой. Зууралдаад байх утгагүй. Миний дээд үеийн ах нараа та нар одоо болоошдээ, дараа үедээ юмаа хүлээлгэж өгөөд тэтгэвэртээ гараад, явж амар л даа. 

Сонгуультай холбоотойгоор хэлэхэд би хүмүүсийн таамгаар амьдрагүй. С.Баяр гэж хүн “стандарт бус” нүүдлүүд хийж амьдардаг. Би тэр хүнийг хүндэлж амьдардаг. Яагаад би та нарын таамгаар дараа жил сонгуульд нэр дэвших ёстой юм. Надад таалагдахгүй байна. 2016 онд бөөн таамаг гээд л, би дэвшээгүй ш дээ. Харин ч эсрэгээрээ намынхаа даргын төлөө 2017 онд өөрийгөө хайрлалгүй явсан. Надад ажил хариуцуулбал би явдаг. Би дандаа асуудал байвал түрүүнд нь гараад, хана байвал мөргөөд, мөсийг хагалаад явж ирсэн. Надад ашиг хонжоо хайх, хэн нэгэнд таалагдах гэж тэр тусмаа сонгогдохын тулд худлаа ярьж явах, амьдарлын цаг хугацаа байхгүй. Би өөрөө өөртөө таалагдах гэж амьдардаг, аз жаргалтай амьдрахын төлөө амьдардаг. 

Би хийнэ гэснээ хийдэг, бодсон зүйлээ хэлчихдэг, худлаа ярих дургүй. Надад хэн нэгэнд таалагдах гэж худлаа ярих шаарлага байхгүй. Надад итгэл үнэмшлийнхээ төлөө хийж чадахгүй зүйл үгүй. 

-Итгэл үнэмшил гэсэн дээр асуухад та “Бизнес Манлайлъя, хүчээ нэгтэгье” гэсэн уриа сонгожээ. Үүний цаана бизнесүүд нэр хүндтэй, бизнесмен хүн үлгэр дууриал болдог, үнэлж хүндлэгддэг тэр юмыг бий болгох гэж байна гэж харж болох уу? 

-Сая над руу Б.Лакшми гэдэг эмэгтэй мөнгө авсан гээд дайрлаа л даа. Би бизнес, олон нийтийн ажил зөндөө хийсэн, гэхдээ би нээлттэйгээр ажиллаж амьдардаг хүн. Би гэмтэй байсан бол намайг унагаах амархан. Би өөрөө өөртөө итгэлтэй, санаатайгаар хэнээс ч хэзээ ч юу ч хулгайлж байгаагүй, ганц ч төгрөг хумсалж байгаагүй, авилга, хээл хахуул, элдэв тэндэрт оролцож байгаагүй учраас би зоригтой байдаг. Гэмтэй хүмүүс л гэлбэлздэг, тэд чимээгүй, дуугүй, төвийг сахиж, болгоомжтой амьдардаг. Би тийм биш. 

Өнөөдөр Монголд бизнес оройлж манлайлж ажиллаж, бизнесмэнүүд ёс зүйтэй байх ёстой. Төрийн оролцоо бизнесд хэтэрчихсэн, бизнесмэнүүдийн оролцоо төрд хэтэрчихсэн байгаа энэ хамаарлыг халах хэрэгтэй. 

-Та өөрийгөө бизнесийн тод төлөөлөл гэж нүүр бардам хэлж байна, энэ ч үнэн гэж дотроо боддог. Гэхдээ манай бусад бизнесменүүд ингэж хэлдэггүй, бардам байдаггүй, баян гэдгээсээ ичдэг, айдаг, нуудаг юм бол оо?  

-Яагаад хүн өөрийн хийж бүтээж байгаа зүйлээсээ айдаг, ичдэг, нуудаг болчихсон юм бэ? Манайх чинь ардчилсан улс шүү дээ. Нэгд манай зарим баячууд буруу гараар, буруу аргаар хөрөнгөжсөн болохоор нуудаг байх. Нөгөө талд баяр наадмаар өдөр шөнөгүй гаргадаг социализмын үеийн кинонууд чи ядуу байвал ариун, шударга хүн, хоногийн хоолоо арай ядан олоод, хоёр идэхгүй явж байвал үнэн шударгын туйл гэж сурталддаг. Хүүхдүүд энийг үзээд баян байх муухай юм байна, баян хүмүүсийг үзэн ядах ёстой юм байна гэж бодож байна. Энэ бол буруу. Коммунизмыг бид халсан хэрнээ сүнс нь өнөөдөр Монголоор хэрэн хэсүүчилж байна.

Дэлхийн тэрбумтан Элон Маск яагаад Өмнөд Африкаас АНУ-руу очсон тухайгаа, ялгааг нь онож хэлсэн байдаг. АНУ-ын бусад аль ч улсаас ялгаатай ганцхан юм нь тэнд амжилтыг бишрэн дээдэлж, тахин шүтдэг. Баян хүнийг хүндэлдэг, “Forbes” сэтгүүл тэрбумтнуудын жагсаалт гаргаад, хөрөнгө орлого, бизнесийн арга барил, замналыг нь сурталчилдаг. Залуус хүүхдүүд амжилт, ялалтын түүхээс нь суралцаж, баян хүн болохыг мөрөөддөг, түүний төлөө хичээдэг. Гэтэл манайд хэн хамгийн муухай хувцасласан бэ гэдэг жагсаалт л гаргаад суудаг. 

Саяхан болсон жагсаалаар Монголын хамгийн баян хүн ноорхой дээл өмсөж талбай дээр хашгираад, аль муухайгаа өмсөөд ордон руу орж явахыг харлаа. Хэнийг хуурч байгаа юм бэ? Тийм хэрнээ баячуудыг үзэн ядуулж, жагсааж байгаад буудъя гэж хүмүүсийг уриалж байна. Петровис, MCS, МАК-тай надад бизнесийн ямар ч холбоо байхгүй. Би тэдний амжилтаар нь бахархдаг. Залуус амжилтыг шүтдэг, амжилттай байхын төлөө эцэг эх нь хүүхдүүдээ сургадаг, хүмүүжүүлдэг тэр хүүхдүүд түүний төлөө хөдөлмөрлөдөг, өөртөө хөрөнгө оруулалт хийдэг тийм нийгмийг хүсч байна шүү дээ. Харин жигшвэл зохих хүмүүс бол эрх мэдлийн төлөө зууралдаж байгаа улстөрчид.  

Магадгүй би популистуудтай тэмцэхэд хамгийн тохирсон хүн байх. Яагаад гэвэл би хүмүүст таалагдах гэж үг хэлж чадна. Гэхдээ худлаа хэлдэггүй.

-Манайд яг одоо старт-апууд цэцэглэж байна. Залуус сурсан, мэдсэнээ ажил болгож, шинэ шинэ гэрэл гэгээтэй бизнесүүдийг эхлүүлж байна. Гэвч ЖДҮ-гийн дуулиан дэгдэж, боломжоо хулгайлуулсан залуусын урам, итгэл тодорхой хэмжээгээр унтарсан. Энэ бол хамгийн аймар зүйл байх. 

-Төр бизнес рүү орох хэрэггүй. Төр дэмжээд ч хэрэггүй, дэмжихгүй байгаад ч хэрэггүй. Хувийн хэвшилд ажил хийх боломжийг нь олгоод, дүрмийг тогтоодог шударга шүүгч л байх хэрэгтэй гэж би боддог. 

Хөлбөмбөгийн хоёр баг байлаа гэж бодъё. Ногоон талбай дээр гараад ирсэн чинь “За та нар өнөөдөр бөөрөнхий биш зууван бөмбөгөөр, хаалга руу биш сагсанд очиж гоол хийнэ шүү” гэж шүүгч нь гэнэт хэлээд, өөрөө аль нэг багт нь ороод тогловол юу болох вэ? 

Өнөөдөр төрийн оролцоо бизнест дэндүү их байна. Энийг бид зогсоох, халах цаг нь болсон. Төр гэдэг чинь чамаас боловсрол муутай, үгээгүй тэнэг нөхөр гоё уран үг ярьж, цээжээ дэлдэж, нулимс унагааж байгаад сонгогдчихоод, та нарыг бид тэжээх гээд байна, та нар чадахгүй, би чадна гэж ярьж байгаад төсвөөс, бид нарын төлсөн татвараар сан байгуулж байгаад өөртөө хусчихаж байна. Танхим өөрөө тэр хороонд нь гишүүнээр байсан, зүгээр дуугүй өнгөрөөсөн. 

-Та гараад ирвэл бизнесүүдээ зоригтой хамгаалж, хуяг бамбай нь болж 100 хувь зүтгэж чадах уу? 

-Би хэн нэгэн “Оюу толгой”- г муулбал, “Петровис”, “Шунхлай”, АПУ муулбал би очиж өмнөөс чинь хуяг бамбай чинь болъё гэсэн. Шинэ бизнесүүдийн боломжийг хаагаад, жижиг дунд бизнесүүдэд зээл олгохгүй, дээгүүрээ хувааж идээд байвал очиж тэмцье гэж байна. Монголд ядуу байхыг, дорой байхыг сурталдсан популистууд олширч, баялаг бүтээж байгаа хүмүүс рүү эрээ цээргүй дайрах нь хяналтаас гарч байна. Би тэмцэнэ. 

Магадгүй би популистуудтай тэмцэхэд хамгийн тохирсон хүн байх. Яагаад гэвэл би хүмүүст таалагдах гэж үг хэлж чадна. Гэхдээ худлаа хэлдэггүй. Үүгээрээ ялгаатай. Итгэл үнэмшил, зарчим дээрээ тулгуурлаад аль ч бизнесээс илүү сайн хийж чадна, хамгаалж чадна. Хэрвээ надад боломжийг нь олговол... Надад бээлийг нь өмсүүлээд, рингэн дээр гаргаад өгөөчээ л гэж бизнесүүдээсээ хүсч байна. 

-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдөж байна. Нөгөө нэр дэвшигчид юу ярьж, ямар бодлого санал болгож байгаа судалж үзэв үү, та? 

-Би аливаа асуудалд нээлттэй ханддаг. Хурал зарлагдахад би хамгийн түрүүнд нэрээ дэвшүүлсэн. Би ийм ийм албан тушаалаасаа татгалзаж байгаад, улстөргүй явна гээд зарчмуудаа танилцуулсан. Дараа жилийн сонгуульд явахгүй гэсэн, ямар үндэслэлээр, юу хийх гэж очиж байгаагаа нээлттэй зарлаад орсон. Манай нөгөө нөхдүүд ямар мөрийн хөтөлбөр гаргаад, юу шийдэх гэж дэвшиж буйгаа зарласан, олон нийтэд хэлсэн юм одоогоор алга, би лав олж үзсэнгүй. Харин хоорондоо уулзалдаал, хор найруулаад л явж байгаа сураг дуулдсан. Ийм байдлаар бизнес хийхгүй, ийм байдлаар МҮХАҮТ-ыг удирдахгүй, ийм байдлаар улс орныг авч явахыг зөвшөөрөхгүй. Бизнес оройлж, манлайлаад нийгмээ зөв залуурдан чиглүүлэхэд нь бид нөлөөлье, би оролцъё, би гардаж хийе гээд явж байна. Танхим дээр юу хийхээ тодорхой зарласан, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөрөө хурал дээр тараана. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (14)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.09 105.112.58.190

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


DR. UROLOGIST 2019.07.09 105.112.58.190

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2019.03.01 139.5.216.41

Bolovson Hulgaich

0 Хариулах


УИХ 2019.02.28 182.160.33.66

наа чинь УИХ-н сонгуульд бэлдээд ингээд байгаа юмаа. сайндаач биш

0 Хариулах


Энэ хүнд үзэл бодол ? Социалист уу, капиталист уу? 2019.02.27 103.229.123.23

Энэ хүн талхны үнэ мэддэггүй дэд сайд байгаад 2016 оноос МАНы засагт байсан бол аль хэдийн ЖДҮчин гар гээд цолоо дуудуулаад явах байсан. Одоо Ард,Чоноо л аятайхан арчил. Санхүүгийн махенац хийгээд залуучуудыг алалцуулдаг түүх таны хайрт социалист намд байсныг мартаагүй ээ

0 Хариулах


чимгээ 2019.02.27 66.181.160.113

Ингэж ил тодоор хэлж ярьж өрсөлддөг хүн өөр ер нь байхгүй дээ.Ганхуягийг дэмжиж бна.

0 Хариулах


Amgalansuren 2019.02.26 103.212.117.244

Demjij bna

2 Хариулах


Ganaa 2019.02.26 202.126.89.236

Lkhagvajav nibhamaagui deeree. Yadaj eden shig hudlaa ambitsgui

0 Хариулах


Карманы хулгайч талх ганхуяг 2019.02.26 182.160.37.178

гоё ярьдаг карманы хулгайч шүү дэ. гоё ярьдагт нь хүмүүс хууртана шүтнэ, сэтгэл нь хулгай лалар

2 Хариулах


АМАРЖАР 2019.02.26 66.181.176.231

ГАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БНА УРАН ЦЭЦЭН ҮГ ХЭЛЭХГҮЙ ЭЭ ЗӨВ БОДОЛТОЙ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ЧАДВАР ЧАДВАРТАЙ

3 Хариулах


Зочин 2019.02.26 103.229.120.87

Unen unen hunig arduurni muulj uliin shagaij yavdag hun bgam estoi hugiin amitan yamarsainda ARD logo n Chono Xac Morig barij idne gesen utagtai yum yarij yavdag negen

1 Хариулах


АМАР 2019.02.26 66.181.176.231

ГАНХУЯГА ХИЙСЭН БОДИТ АЖИЛ ИХТЭЙ ХҮН ШҮҮ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ГАДААД ХЭЛ ХАРЬЦАХ СОЁЛ ГЭЭД АЛЬ Ч ТАЛААРАА ХЭНИЙГ Ч УРЬДАА ГИШГҮҮЛЭХГҮЙ БОЛОВСРОЛТОЙ УЛС БОЛОН АРД ТҮМНИЙХЭЭ КАРМАА РУУ ГАРАА ХИЙГЭЭГҮЙ НЭР ЦЭВЭР ДЭМЖИЖ БАЙНА ДЭМЖЭЭРЭЙ ЗӨВ ХҮН ШҮҮ

3 Хариулах


Зочин 2019.02.27 59.153.112.186

Талхны үнэ мэдсэнгүй гэж их л баалах юм,авгай нь авч байсан биз,заавал мэдэх шаардлагагүйгээр,харин хадгаламж зээлийн хоршооны. Хас банкийг байгуулж байсныг мэдэх юм бна,мундаг эрч хүчтэй,үлгэр жишээч монгол залуу,дэмжиж бна

1 Хариулах


Зочин 2019.02.26 103.229.120.87

Ene hun estoi hudlaa shuu ene hund ahiad hurtvaa yamarsainda nerni hurtel Hulih Gankhuyag naiz nuhudgui, helsen yarisanda hurdegui, namda hurtel ner hundgui, bitcoin geh meridleer 600shirheg olborldog mashin avchaad terni odoo tosnd daruulaad hog bolsoon, odoo huvitsa markaar ard tumniig shulj bga

1 Хариулах


Зочин 2019.02.26 182.160.37.178

100 гаран хүнээс тус бүр 5 сая төгрөг авч Биткойн авсан. дампуурсан. Нөгөө хүмүүс нь гэрээгээ зөрчиж хамаагүй ярьж болохгүй нөхцөлтэй. амаа үдүүлсэн.

2 Хариулах


Хур 2019.02.26 202.21.112.226

Зөв хүнээ дэмжиж Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлж итгэл өгч сонгоё төлөөлөгчидөө.Банк санхүүгийн мэдлэг, гадаад хэл, гадаад харилцаа сайтай Монголоо гэх сэтгэлтэй ийм л залуучууд бидэнд Монголд маань хэрэгтэй байна. АМЖИЛТ . Дэлхийн боловсролтой, Монгол сэтгэлгээтэй бизнесменүүд Хасын,Ардын тодотголтой Ч.Ганхуягыг дэмжээрэй.

1 Хариулах