Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ирээдүйг "зөгнөсөн" зураг буюу Харвардын оюутны мартагдашгүй дурсамж


Хүний амьдрал таамаглахын аргагүй үйл явдлаар дүүрэн, баялаг болохыг Кристал Вангад тохиолдсон явдал батлан харуулж байна. Тэрбээр 15 жилийн өмнө аавтай хамт Харвардын их сургуулийн кампуст зочлохдоо сургуулийн цагдаагийн ажилтантай зургаа татуулсан аж. Кристал охин ирээдүйд сурах сургуультайгаа танилцаж байсныг тухайн үед хэн нь ч таамаглагаагүй биз. 

Харин 15 жилийн дараа Кристал Ванг албан ёсоор Харвардын их сургуулийн гишүүн болжээ. Эдүгээ 18 настай тэрбээр 2023 оны Харвардын  их сургуулийн элсэлтэд тэнцсэнийхээ дараа л ийм зураг авахуулж байснаа мэдсэн гэнэ. Кристал Берклийн хөгжмийн коллежид суралцахын зэрэгцээ Харвардын их сургуулийн хичээлийг давхар судалж, хос зэрэгтэй болох хөтөлбөрт хамрагдсан аж. 

Кристалын эцэг Жин охиндоо олон жилийн өмнө Харвардын их сургуулийн кампуст авахуулж байсан зургийг нь харуулахад тэрбээр хэн гэдгийг нь мэдэхгүй ч зурган дээрх офицерыг олж уулзахыг хүсчээ. 

Кристал Харвардын их сургуульд тэнцсэн тухайгаа инстаграмд постлохдоо өнөөх зургаа хавсаргажээ. Гэтэл Харвард Газетта вэб сайтад ажилладаг сэтгүүлч зураг дээрх хүнийг офицер Чарльз Маррен болохыг таньсан байна.

Чарльз Маррен одоог хүртэл Харвардын их сургуульд албаа хашиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүйг Кристалтай дахиж уулзахдаа даруулсан зургаас харж болно. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
18
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.