Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ирэх оны "bucket list": Токиогийн олимпийг заавал үзэх 10 шалтгаан


2020 он алхам алхмаар наашилсаар айсуй. Бид энэ оны алдаа оноогоо цэнгэн, ирэх жилийн төлөвлөгөө, зорилтуудаа тодорхойлон энэ 12 сарыг хөл хөдөлгөөн дүүрэн өнгөрүүлдэг. Ирэх онд олон ч сонирхолтой зүйл болох төлөвлөгөөтэй байгаа. Та аль алийг нь онилж, "үүнийг л заавал бүтээнэ" гэж зориод байна вэ? Бас таны тэр төлөвлөгөө дунд арай "Токиогийн олимп 2020" багтаагүй юм биш биз? Бүтэн 4 жил хүлээж байж сая нэг болдог дэлхий дахины хамгийн өрсөлдөөнтэй, баяр хөөртэй, сэтгэл хөдлөлтэй Олимпийн наадмыг үзэх шалтгаануудыг дор дурдах гэж байна. 

1. Хүн амьдралдаа ядаж нэг удаа ч болтугай үзэх ёстой зүйлсийн нэг

Спортын их наадам, дэлхий дахинаа нэгэн зэрэг догдлон хөөрч, анхаарлаа хандуулдаг цэг бол олимпийн наадам. Яг энэ мэдрэмжийг хүн амьдралдаа ядаж нэг удаа ч болтугай авах хэрэгтэй байдаг. Таны "bucket list" дотор зайлшгүй багтах ёстой зүйл юм шүү. Азийн улс оронд, бидэнтэй ойр зохиогдож байгаа учраас энэ мөчийг алдаж болохгүй.

2. Монгол тамирчдаа дэмжих!

Энэ их чухал. Бид энгийн нэгэн сургуулийн сагсны тэмцээн дээр хүртэл анги хамт олон, найз нөхдөө яаж дэмждэг билээ? Тэгвэл дэлхийн дэвжээн дээрээс тамирчдаа дэмжих бүр ч гайхалтай байх нь аргагүй. Таны сэтгэл хөөрөл дээд цэгтээ тулж, нэг мэдэхэд хажуу хүнийхээ цамцны захыг мушгиад сууж байх вий. Энэ гайхалтай мөчийг мэдрэхийг хүсвэл Та Юнивишнийн “Олимптой кино” цэснээс Дэлхийн шилдэг киноноос сонгон үзэх бүртээ нэг бэлэг нээх эрхтэй болно. Мэдээж супер бэлэг Олимп үзэх эрх. Бэлэг ингээд зогсохгүй нийт 40,827 бэлэгтэй!

3. Япон, тэр дундаа улсын нийслэл Токио бол аялал жуулчлалын оргил

Хүмүүсийн хамгийн ихээр аялахыг хүсдэг улс орнуудын жагсаалтын эхний 5-д энэ улс дандаа л байж байдаг. Хэрхэн өв уламжлал, соёл урлагаа орчин үетэй хослуулж чадсаныг нь хараад та гайхна даа. Байгалийн сайхан, их хотын амьдрал хоёрыг нэгэн дор мэдрээрэй.

4. 5 шинэ спортын төрөл

Энэ олимп их онцгой. Учир нь шинэ төрлүүд нэмэгдэж орж ирсэн юм. Карате, скейтборд, спорт авиралт, серфинг, софтболл төрлүүд ирэх оны хамгийн үзүүштэй нь байх болов уу.

5. Технологийн үсрэнгүй дэвшлийн үр шимийг мэдрэх нь

Японд очоод та бүх талын үйлчилгээг итгэмээргүй хурдан бас сонирхолтойгоор авна. Жишээ нь робот туслахууд энэ наадмын үеэр танд туслах болно. Тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа хүн болгонд ухаалаг робот туслах нь.

6. Мэдээж хэрэг Олимпийн нээлт 

Ер нь хүн болгоны хувьд заавал үздэг, хүлээдэг зүйл бол Олимпийн нээлтийн үе. Үнэхээр спорт сонирхдоггүй хүн байлаа ч нээлтийн арга хэмжээг заавал үздэг гэдэг юм билээ. Ирэх жил Япон улс ямар сонин содон нээлтийн үзүүлбэрүүд бэлдсэн бол? Таны сэтгэл хөдлөхгүй байна гэж үү?

7. Байгальд ээлтэй олимп 

Энэ удаагийн бас нэгэн бахархууштай зүйл нь хог хаягдлыг дахин ашиглахаар шийдсэн санаа юм. 2017 оны дөрөвдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийт иргэдийн дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аяныг өрнүүлсэн бөгөөд 79 мянган тонн төхөөрөмж цугларч, эдгээрээс нийт 32 кг алт, 3.5 тонн мөнгө, 2.2 тонн зэс болон цайр гаргаж авсан гэнэ. Олимпийн наадамд ийм их ач холбогдол өгч байгаа нь сайхан. Та энэ жил олон сонирхолтой зүйл хүлээж, найдаж болно гэсэн үг.

8. Үзэсгэлэнт байгаль

Марафон болон бусад холын зайд уралддаг төрлүүд ямар байршлуудад болно гээч? Фүжи уулыг харж болох үзэсгэлэнтэй зам, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам гээд л, тэнд үзэхээр цугларан очих хүмүүсийн хувьд ч таатай байх нь аргагүй.

9. Энэ бол хамгийн аюулгүй хот

Алдсан зүйлээ хүртэл дор нь эргүүлээд олчихдог, хэмт хэрэг, жуулчдад учрах эрсдэл нь доогуур бичигддэг ийм л газар амарч зугаалангаа тэмцээн үзнэ гэдэг гэр бүл, найз нөхөд, тэр бүү хэл ганцаараа явахад ч сайхан байх болно. Үргэлж завгүй байдаг гудмууд бүр ч завгүй болж, энд тэндгүй баяр наадам, цэнгээн, тэгээд хоолны газрууд үүдээ нээчихсэн байж байна гэхээр төсөөлөхөд ч сайхан.

10. Гол нь явахад тийм ч хэцүү биш 

Азийн улс орнуудад томоохон арга хэмжээ болох нь бидэнд л ашигтай. Учир нь очиход тийм хэцүү биш шүү дээ. Бас дээрээс нь та маш амар хялбар аргаар Олимп үзэх тасалбар хожих боломжтой. Та бүхэн энэ боломжийг алдахыг хүсэхгүй байвал ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
21 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.