Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ирэх саруудад нээлтээ хийх хамгийн ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ 17 кино


Юуны өмнө кино сонирхогч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Өнгөрөгч хавар бидний хүлээж байсан олон ч кино нээлтээ хийж, зүрх савлуулсан. Энэ зун нэг л нам гүм байдлаар өнгөрч байгааг та бүхэн бас анзаарч байгаа байх. Гэхдээ шуурга дэгдэхийн өмнө салхи намждаг гэдэг үг байдаг даа? Ирэх 9, 10, 11, 12 саруудад ямар кинонууд нээлтээ хийхээр бэлдээд байгааг хамтдаа сонирхоцгооё.

8 сарын 23

1. Once Upon a Time in Hollywood

Гадаадад бол аль хэдийн нээлтээ хийчихсэн хэдий ч манайд наймдугаар сарын 23-нд нээлтээ хийх болно.

Гол дүрд: Брэд Питт, Леонардо ДиКаприо, Марго Робби, Дакота Фэннинг, Аль Пачино

Найруулагч: Квентин Тарантино

2. Angel Has Fallen

"Olympus Has Fallen", "London Has Fallen" кинонуудын үргэлжлэл болон гарч байна.

Гол дүрд: Жерард Батлер, Морган Фримен, Пайпер Перабо, Жада Пинкетт-Смит болон Лэнс Реддик

Найруулагч: Рик Роман Во

9 сарын 6

3. IT Chapter Two

Хүн болгоны хувьд өндөр хүлээлт үүсгээд байгаа "IT" киноны хоёрдугаар анги есдүгээр сард гарах гэж байна. 2 цаг 45 минут үргэлжилнэ гэдгийг сонссон уу?

Гол дүрд: Билл Скарсгорд, Жессика Честейн, Жеймс Макэвой, Билл Хейдер зэрэг...

Найруулагч: Андрес Мускетти

9 сарын 13

4. The Goldfinch

Ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн энэ киноны гол онцлох зүйл нь жүжигчдийн сонголт болоод өгүүлэх түүх юм. Манай кино театруудаар гарахгүй ч та бүхэн сонирхоод үзэхэд буруудахгүй байх.

Голд дүрд: Энсел Эльгорт, Финн Вулфхард, Сара Полсон, Николь Кидман зэрэг.

9 сарын 20

5. Ad Astra

Сансар огторгуйд хийх аялалд гарахад бэлэн үзэгчид байна уу? Мөн л манай кино театруудаар гарах эсэх нь тодорхойгүй байгаа ч сонирхолтой кино болсон нь дамжиггүй. Найруулагчаар нь Жеймс Грэй ажиллаж, Брэд Питт гол дүрд нь тоглосон болохоор хүмүүс өндөр хүлээлттэй байгаа биз ээ.

Гол дүрд: Брэд Питт, Томми Ли Жонс, Рут Негга, Лив Тайлер, Дональд Сазерленд

Найруулагч: Жеймс Грэй

10 сарын 4

6. Joker   

Ерөнхийдөө бол хамгийн өндөр хүлээлттэй кино гээд нэрлэхэд буруудахгүй байх. Миний хувьд лав энэ бол хамгийн ихээр хүлээж байгаа бүтээл. Жүжигчин Хоакин Феникс гол дүрийг нь бүтээж байгаа болохоор сэтгэлд минь асар их найдлагын оч гялбаж, догдлон хүлээж буй хэрэг. 10 сар хурдан болоосой.

Гол дүрд: Хоакин Феникс, Роберт Де Ниро, Зази Битц...

Найруулагч: Тодд Филлипс

10 сарын 11

7. The Addams Family

Гайхалтай классик уран бүтээл ийнхүү анимейшн болж байна. Энэ удаа ямар түүх өгүүлэх нь үнэхээр хачирхалтай.

Дуу оруулсан: Финн Вулфхард, Клой Грейс Морец, Шарлиз Терон, Оскар Айзек.

Найруулагчид: Конрад Вернон, Грег Тирнан.

8. Gemini Man 

Энэ бол манайд гарах сураг дуулдаад байсан. Вилл Смитийн эсрэг Вилл Смит гээд бодоод үзээрэй. Манай Том Харди ихэр ах дүүсийн дүрийг бүтээж байсан шиг л юм болж байгаа хэрэг.

Гол дүрд: Вилл Смит, Вилл Смит, Мэри Элизабет Уинстэд, Клайв Оуэн, Бенедикт Вонг.

Найруулагч: Энг Ли

10 сарын 18

9. Maleficent: Mistress of Evil

Дисней шинэхэн бүтээлээ 10 сард гаргах гэж байна. Эхний ангийг бүгд санаж байгаа байх. Их аятайхан, сонирхолтой болсон байсан шүү дээ. Энэ ангиас бас л их зүйл хүлээж байна.

Гол дүрд: Анжелина Жоли, Эль Фэннинг, Мишель Пфайффер, Эд Скрейн

Найруулагч: Йоахим Реннинг

10. Zombieland: Double Tap

"Zombieland" анх 2009 онд гарч байсан. Ийнхүү 10 жилийн дараа хоёрдугаар анги нээлтээ хийж байгаа нь үзэгчдийг ихээхэн татаж байгаа юм. 

Гол дүрд: Жесси Айзенберг, Вүүди Харрельсон, Розарио Доусон, Билл Мюррей

Найруулагч: Рубен Флейшер

11. Jojo Rabbit

"Thor: Ragnarok"-ийг найруулсан Тайка Вайтити шинэ киногоо гаргахад бэлэн болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх энэхүү кино таны төсөөлсөн шиг байхгүй л болов уу.

Гол дүрд: Скарлетт Иоханссон, Сэм Рокуэлл, Ребел Уилсон, Томасин Маккензи, Алфи Аллен, Роман Гриффин Дэвис

Найруулагч: Тайка Вайтити

11 сарын 1

12. Terminator: Dark Fate

Маш удаан хүлээлгэсэн Терминаторын шинэ анги. Яадаг ч байсан үзэж л таарна.

Гол дүрд: Арнольд Шварценеггер, Линда Хэмилтон, Маккензи Дэвис

Найруулагч: Тим Миллер

11 сарын 8

13. Doctor Sleep

Алдарт "The Shining" киноны үргэлжлэл "Doctor Sleep" арваннэгдүгээр сард гарна. Тус киноны үргэлжлэл гэж байгаа нь л үзэх хангалттай шалтгаан болж байгаа юм. Стивен Кингийн "Doctor Sleep" зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гол дүрд: Эван Макгрегор, Ребекка Фергюсон, Алекс Эссо зэрэг

Найруулагч: Майк Флэнаган

11 сарын 15

14. Charlie's Angels

Жүжигчин, найруулагч Элизабет Бэнксийн бүтээл. 1970 онд анх телевизийн цуврал болж, дараа нь 2000 онд бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байв. 

Гол дүрд: Кристен Стюарт, Наоми Скотт, Элла Балинска, Патрик Стюарт, Элизабет Бэнкс зэрэг.

Найруулагч: Элизабет Бэнкс 

11 сарын 22

15. Frozen II

Алдарт анимейшний хоёрдугаар анги нээлтээ хийх дөхсөөр л. "Let It Go" дуу нь жинхэнэ од болсон шүү дээ. Энэ анги дээр ямар дуунууд гарах юм бол доо. 

Дуу оруулсан: Идина Мензел, Жош Гэд, Эван Рэйчел Вуд, Жонатан Грофф

Найруулагчид: Женнифер Лий, Крис Бак

12 сарын 13

16. Jumanji: The Next Level

2017 онд дахин хийгдсэн шинэхэн хувилбар нь үзэгчдэд хүрсэн бол одоо хоёрдугаар ангийг хүлээн авахдаа бэлдээрэй. 

Гол дүрд: Карен Гиллан, Дуэйн Жонсон, Кевин Харт, Жэк Блэк

Найруулагч: Жейк Касдан 

12 сарын 20

17. Star Wars: The Rise of Skywalker

Дисней, Лукасфилм хамтран "Оддын дайн"-ы шинэхэн ангийг та бүхэнд хүргэхэд бэлэн болжээ. 

Гол дүрд: Дэйзи Ридли, Кэрри Фишер, Марк Хэмилл, Жон Бойега зэрэг.

Найруулагч: Ж.Ж. Абрамс


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
17
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.