Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Испани эрүүл улсын жагсаалтыг тэргүүллээ


Блүүмберг агентлаг 169 орныг хамруулсан Эрүүл орны индексийг зарлалаа. Энэхүү индексийг гаргахдаа дундаж наслалт, таргалалт, тамхины хэрэглээ, цэвэр ус, бохирын шийдэл зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэн бөгөөд хамгийн эрүүл иргэдтэй топ 10 орноос зургаа нь Европын орнууд байгаа юм. 

Жагсаалтыг Испани улс тэргүүлсэн бөгөөд Газар Дундын Тэнгисийн орнуудын хооллох уламжлал нь (Mediterranean diet) Испани, Итали зэрэг орны иргэдийг эрүүл, урт наслахад нөлөөлсөн байх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Эдгээр орны иргэд жимс, ногоо, загас, үр тариа, самар, оливын тос, авокадо зэрэг эрүүл мэндэд ашигтай хүнсийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг аж. 

Олон төрлийн судалгаанаас үзэхэд жимс, ногоо, үр тариа голлодог Газар Дундын Тэнгисийн орнуудын хооллолт нь зүрх судасны өвчлөл, альцхаймер, паркинсоны өвчнөөр өвдөх магадлалыг бууруулдаг, мөн ямар нэгэн өвчнөөр хорвоог орхих эрсдлийг 25 хувиар багасгадаг болох нь тогтоогджээ. 

Түүнчлэн Испанийн эрүүл мэндийн систем нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авдаг нь энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн тоонд багтжээ. 'The Lancet' сэтгүүлд гарсан мэдээллээс үзэхэд Испанийн иргэдийн дундаж наслалт 2040 он гэхэд 85.8 жил болж нэмэгдэнэ гэжээ. 

Эхний 10-т багтсан орнуудыг жагсаан харвал:

  1. Испани 
  2. Итали 
  3. Исланд
  4. Япон 
  5. Швейцари 
  6. Швед
  7. Австрали 
  8. Сингапур 
  9. Норвеги
  10. Израиль
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.