Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЖАГСААЛТ: Ажиллахад хамгийн таатай компаниуд

Хүний нөөцийн салбарын томоохон "тоглогчдын" нэг CareerBliss найм дахь жилдээ Америкийн хамгийн таатай компаниудыг нэрлэжээ.


Компаний ажилтнууд баяр, жаргалтай байх нь зөвхөн ажилтны хувьд таатай байгаад зогсохгүй компанийн хувьд илүү бүтээмжтэй байдаг байна. Тиймээс ажилтны сэтгэл ханамжийн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчдад ч чухал үзүүлэлт байдаг. 

Хүний нөөцийн салбарын томоохон "тоглогчдын" нэг CareerBliss найм дахь жилдээ Америкийн хамгийн таатай компаниудыг нэрлэжээ. Тэд мянга, мянган ажилтнаас удирдлагатай харилцах үнэлэмж, ажлын байрны тав тух, цалин хангамж, өсч дэвжих боломж, нөхцөл гэхчлэн олон талаас нь асуулга авсан байна. 

1. Keller Williams 

Америкийн Техаст төвтэй “Keller Williams” компани жагсаалтыг тэргүүлжээ. Үл хөдлөх хөрөнгө френчайз болон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 900 гаруй бүс нутагт 175 мянга гаруй агенттай. Тэдний ажилтнуудын хувьд өсч, дэвжих боломжоор хангаж, бүх ажилтны оролцоог жигд үнэлж чаддаг нь хамгийн том давуу тал гэжээ. 

2. Nike 

Мэдээж энэ нэрийг мэдэхгүй хүн үгүй. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд сүүлийн үед шууд худалдаанаас илүүтэй онлайн худалдаанд ач холбогдол өгөх болсон билээ. Тус компанийн цалин хангамж болон ажилтнуудын орчин нь уг жагсаалтад ороход нөлөөлжээ. 

3. Total Quality Logistics 

Логистикийн үйлчилгээ эрхлэгч Охайод төвтэй бөгөөд 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны байдлаар 48 салбар төвтэй тус компанийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллах нь элбэг ч жилд хамгийн багадаа 35 мянган долларын цалин авдагт тэд юу юунаас илүү ханамжтай байдаг байна. 

4. Adobe 

Компьютертэй ажиллаж буй хүн бүхний хамгийн танил нэрүүдийн нэг байх. Тэд 1993 онд .PDF форматыг нийтэд танилцуулснаас хойш байгаль орчныг хамгаалах, үр ашиггүй зардлыг бууруулахад 90 хувийн нөлөө үзүүлсэн гэгддэг. Түүнчлэн бүтээлч салбарын мэргэжилтнүүдийн 90% нь Adobe Photoshop-ийг ашигладаг байна. Ажилтнуудын хувьд эрч хүчтэй, нийтэч уур амьсгалтайг онцолжээ. Бие биетэйгээ найрсаг, маш тусч бөгөөд мэргэжлийн түвшинд харилцдаг нь энэ компанийн давуу тал. 

5. Amgen 

Эм бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр алдартай тус компани өнгөрсөн онд 6 тэрбум долларын борлуулалт хийжээ. Судалгаанд оролцсон ажилтнууд нь ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хангахад таатай байдгийг нь тэмдэглэсэн байна. Мөн сэтгэл ханамж өндөр, ялангуяа олон өвчтөний эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлдэг нь гайхалтай ололт гэжээ. 

Жагсаалт бүрэн эхээрээ: 

  1. Keller Williams Realty
  2. Nike
  3. Total Quality Logistics
  4. Adobe
  5. Amgen
  6. Chevron
  7. Intuit
  8. Bristol-Myers Squibb
  9. PNC Financial Services Group
  10. TruGreen
  11. CIGNA
  12. Starbucks
  13. Apple
  14. Quicken Loans
  15. Leidos


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0