Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Jaguar”, “Land Rover” брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимыг нээлээ


“Старчейз Автомотив Лимитд” ХХК нь “Jaguar” болон “Land Rover” брэндийн автомашины Шинэ үзэсгэлэнгийн түр танхимын нээлтээ өнөөдөр хийлээ. Үзэсгэлэнгийн танхимаа “Зайсан Хилл” цогцолборт 320 ам метр талбайд нээж, тууз хайчлан, морин хуурын эгшиг аялгуугаар жаврыг нь үргээсэн юм.

Нээлтийн үеэр “Старчейз Автомотив Лимитд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стив Поттер “Манай компани Сингапурт төвтэй, Ази номхон далайд тансаг зэрэглэлийн автомашины томоохон зах зээлийг эзэлдэг. Бид “Jaguar”, “Land Rover” брэндийн дилэр эрхийг авсны дараа “Зайсан хилл” цогцолборт үзэсгэлэнгийн түр танхимтай болох шийдвэрийг гаргасан. Баруунд болон бусад орнуудад томоохон моллд үзүүлэнгийн танхим нээдэг учраас Монголд ч үүнийг нэвтрүүлэхийг хүссэн. Тиймээс Монголдоо анхдагч болж, моллд үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. Энэ цогцолбороор үйлчлүүлэхээр ирсэн хэн бүхэн манай танхимаар орж, үйлчлүүлэх боломж бүрдсэнд таатай байна” гэлээ.

ЗурагТайлбар
Гэрэл зургийг Сүнико





Мөн тэрбээр “Монголын автомашины зах зээлийн 90 гаруй хувийг хуучин машин эзэлдэг. Тэр дундаа дийлэнхийг нь Японоос оруулж ирдэг. Шинэ машины жилийн борлуулалтын зах зээл нь Монголд 3000 гаруй буюу үүний 60-70 хувийг жийп машин эзэлдэг л дээ. Тиймээс бидний төлөөлж буй “Range rover”, “Land rover”, “Jaguar” брэндийн авто машинууд энэ зах зээлд нийцнэ гэж үзсэн. Мэдээж жилдээ брэнд тус бүрээс 100-аас дээш машин борлуулж байж ашигтай ажиллах боломжтой ч бид нар одоогоор тодорхой тоо гаргаагүй. Ямартай ч “Porsche”, “Audi”  зэрэг бүх брэндээс 100-г борлуулах төлөвлөгөөтэй байна. Монголд жийп машины зах зээл давамгай байгаа гэж үзэж байгаа ч суудлын машин буюу салон машинуудын тодорхой хэмжээний эрэлт хэрэгцээ бий. Тухайлбал, компанийн захирлууд, элчин сайдын яамдууд болон албан хэрэгцээний машин, тансаг зэрэглэлийн машинаар үйлчлүүлэх хүсэл сонирхолтой гадаад, дотоодын хүмүүс ч байна шүү дээ. Манай брэндийн машинууд нэмэгдсэнээр Монголд автомашины зах зээлд илүү өргөн сонголт бий болж байгаа” гэж онцолсон юм.

“Старчейз Автомотив Лимитд” ХХК-ийн худалдааны менежер Б.Наранцэцэг “Манайх өмнөх дилер компаниас борлуулалт болон борлуулалтын дараах дэмжих үйлчилгээ үзүүлдэг засвар үйлчилгээний мэргэжилтнүүд, мэргэшсэн инженерүүд, сэлбэгийн мэргэжилтэн гэх зэрэг хүний нөөцөө шилжүүлэн авсан. Энэ брэнд маань Монголд орж ирээд 15 жил болж байна. Тиймээс үйлчилгээний ажилтнууд маань бүгд мэргэжлийн өндөр ур чадвартай. Тэр тусмаа “Jaguar”, “Land rover”-ийн стандартын дагуу бүх сургалт, семинарт хамрагдсан, зохих ёсны мэргэжлийн сертификат авсан хүмүүс байгаа. Манайх агрегат засвар хийхээс гадна авто механикийн үйлчилгээ үзүүлж, их биеийн буюу кузов засвар хийн, будгийн үйлчилгээгээ ая тухтай орчинд үзүүлдгээрээ онцлог. Мөн үйлчлүүлсэн бүх хүний машиныг угааж, цэвэрлээд хүлээлгэн өгдөг.

Манайх одоогийн байдлаар 2 худалдааны төлөөлөгч, 1 борлуулалтын менежертэй, засвар үйлчилгээний баг маань 10 гаруй хүнтэй. Хүн дэлгүүрээс зөвхөн хүнс, хувцас, тавилга авах биш автомашиныг ч сонгож авах боломжтойг харуулахыг зорьж байна. Соёл амралтын “Зайсан хилл” цогцолборын удирдлага, албан хаагчид бидний энэ санааг дэмжиж, show room гаргасанд баярлаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Тус компани нь өнгөрсөн оны 10-р сард “Jaguar”, “Land Rover” брэндийн дилер эрхийг шилжүүлэн авснаар Монгол дахь албан ёсны дилер болсон юм. Тус түр үзэсгэлэнгийн танхим нь "Зайсан хилл" цогцолборын G давхарт байрлаж буй бөгөөд өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Энэ оны сүүлчээр “Porsche” төвийн хажууд “Jaguar”, “Land Rover” брэндийн байнгын үзэсгэлэнгийн танхимын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ 4251 ам метр хэмжээ бүхий газарт 880 ам метр “Jaguar”, “Land Rover”  үзэсгэлэнгийн танхим, 591 ам метр “Jaguar”, “Land Rover” засварын цехийг барьж, ашиглалтад оруулан үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд автомашинаа сонгон худалдан авах, борлуулалтын дараах цогц үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.