"Жейми Ланистер" шүтэн бишрэгчдийнхээ элгийг дэвтээв
"Хаан ширээний тоглоом" цувралыг есөн жил тасралтгүй үзсэн фэнүүдэд төгсгөлийн бүлгээс сэтгэлд нь хүрээгүй олон зүйл бий. Тэдгээрийн нэг нь Жеймид ‘Friendzone’-дуулж ганцаараа үлдсэн Бриенна юм. Жейми Ланистер, Бриенна Тарт хоёрыг нийлнэ гэж олон хүн найдаж байсан ч талаар болсон.
Харин Жеймигийн дүрд тоглосон Данийн жүжигчин Николай Костер-Вальдау шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг бага ч гэсэн баярлуулжээ. Тэрбээр саяхан Architectural Digest-ийн сэтгүүлчид Лос-Анжелес дахь гэрээ танилцуулжээ. Гэтэл хүмүүсийн анхаарлыг жүжигчний тансаг гэрээс илүү том өрөөнд нь байсан Бриеннагийн дүрийг дуурайлган хийсэн хүүхэлдэй илүү их татжээ.
Зураг | Тайлбар |
"Үүнийг нэг шүтэн бишрэгч маань хийж өгсөн юм. Уг нь үүнийг Гвендолин Кристид өгөх ёстой байсан юм" гэж Костер-Вальдау бичлэгийн үеэр цухас дурджээ. Харин цувралын үнэнч үзэгчид үүнийг үзээд "Ланистер үргэлж өрөө төлдөг юм", "Хүүхэлдэйг нь түүнд өгөөч ээ. Хэдийн зүрх сэтгэлийг нь хулгайлчихаад одоо бас хүүхэлдэйг нь өөртөө үлдээж болохгүй шүү дээ" гэхчлэн сэтгэгдлээ бичжээ.
Юутай ч Бриенна Тарт үүнийг харсан бол ийм царай гаргах байсан нь гарцаагүй биз ээ.
Николай Костер-Вальдаугийн оролцсон "Open Door" булангийн бичлэгийг бүрэн эхээр нь эндээс үзээрэй.
Эх сурвалж: Bored Panda