Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жейсон Момоа сүүлийн 7 жилд анх удаа сахлаа хусаж, фэнүүдээ цочирдуулав


'Aquaman' киноны од, жүжигчин Жейсон Момоа 2012 оноос хойш анх удаа сахлаа хусчээ. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт Youtube хуудсандаа "Баяртай Дрого..." гэсэн нэртэй бичлэг оруулж, уг "цочирдом" үйл явдлыг фэнүүддээ дуулгасан байна. Тэрээр хамгийн сүүлд 2012 онд сахлаа хуссан гэж ярьжээ. 

39 настай жүжигчин залуугийн эл үйлдэл зөвхөн сахлаа хуссанаа дуулгах тухай биш юм. Тэрээр хүмүүст байгаль орчиндоо ээлтэй байхыг сануулахыг хүссэн гэнэ. Момоа бичлэгийнхээ тайлбар дээр "Би сахлаа хусаж байна. Учир нь өөрчлөлт хийх цаг ирсэн... миний, таны үр хүүхдэд сайн сайхан дэлхийг үлдээхийн тулд эх дэлхийдээ ээлтэй хандъя. Далай тэнгис, газраа цэвэрлэе" гэж бичжээ. 

Момоа пластик хог хаягдал дэлхийг бохирдуулж байгааг бичлэгтээ дурдаад үүнээс сэргийлэх гол арга бол дахин боловсруулах, мөн пластик сав, баглаа боодлоос татгалзах юм гэжээ. 

Харин түүний шүтэн бишрэгчид сахалгүй Жейсон Момоагийн төрхөд ихэд цочирдож, энэ байдалтай эвлэрч чадахгүй байгаагаа цахим орчинд илэрхийлж байгаа гэнэ. 

Эх сурвалж: Insider.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
7
6
1
4
2
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.20 59.153.112.143

Хөөрхөн хэвээрээ л байна ш дээ

0 Хариулах