Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ж.Энхбаяр улсын санг “тултал” ашигладгийг батлах 3 БАРИМТ


Өнгөрсөн аравдугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, жирийн иргэдээ ажилтай орлоготой, бизнесийг нь хөгжүүлэх зорилготой, эдийн засгаа солонгоруулах үүрэгтэй ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн нэрсийг ил тод болгосноор ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн билээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг зарлах үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэрлэгдсэн юм. Түүнчлэн тэрбээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Боловсролын зээлийн сангаас ч зээл авсан нь тодорхой болоод байна.

Ж.Энхбаяр "Газар" ХХК -ийг 100 хувь эзэмшдэг бол “Газар Капитал Партнерс” ББСБ ХХК-ийн 74 хувийг эзэмшиж байна. “Газар” ХХК-ийн охин компани болох “Газар агро” компани ЖДҮХС-аас 2016 онд зээл авчээ. Тэрбээр зээл авсан асуудлаараа  "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй энэ залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа" гэж цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн удаатай. 

Мөн ЖДҮХС -аас 2018 онд зээл авсан 134 компанийн жагсаалтад түүний  "Газар Буудай" ХХК 950 сая төгрөгийн зээл авсан мэдээлэл багтсан юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг үйл явдлын дараа ард иргэдээсээ уучлалт гуйсан билээ.

ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангаас нэг тэрбумын төгрөг авсан дараагийн баримтыг shilendans.mn сайтад нийтэлсэн байв. Энэ гэрээнд Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд байхдаа 2017 оны 12 дугаар сарын 20-нд гарын үсэг зурсан байна. Тус сайтад “Газар Агро”-д олгосон санхүүжилтыг зээл хэмээсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд эргэн төлөлт хийснийг тэмдэглэсэн байна.

Өнөөдөр ikon.mn сайтад “Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 1893 хүн”-ийг танилцуулсан. Эдгээр хүний нэг нь мөн л гишүүн Ж.Энхбаяр байв. Тэрбээр 2003 онд 6000 ам.долларын зээл авч, Нидерланд улсын Маастрихтын удирдлагын сургуульд сурчээ.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсны дараа ЖДҮ-тэй холбоотойгоор санал бодлоо илэрхийлэхдээ “Ус, тосыг нь ялгаад олон түмэнд үнэн мөнийг нь үзүүлэх хэрэгтэй. Гүжирдлэг, хардлага хэр хэмжээнээс хэтэрсэн. Улстөрийнхөө өрсөлдөгчийг зайлуулах, намнах, харлуулах үйл явдал хангалттай боллоо. Энэ асуудал шалгагдаад дуусахаар олон зүйл ил тод болно гэж найдаж байна” гэсэн юм.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар нийт 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа. Үүнд Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан гэсэн долоон сан багтаж байна.  

Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
2
0
1

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen 2019.03.13 66.181.160.90

uhaantai yum shig yariatai ch ontsgui hun yumaa, ug ni tiim saihan aaviin huu shudarga baimaar yum

0 Хариулах


Зочин 2019.03.07 202.9.43.146

Хэдхэн төгрөг гэнэээ муу хулгайчууд Хэрэв хэрэгтэй жинхэнэ Үйлдвэрлэгчид нь очсон бол нэг ядарсан Монгол өрх ажил амьдралтай болох байлаа Хулгайчаа Эцэг нь БХЯны бүх зэвсэглэлд байсан техниоийг Хятадад зарж хүүдээ өмч болгон үлдээгээд өнгөрсөн хулгайч Генерал шүү дэээ.

0 Хариулах


Яамаар ч юм дээ 2019.03.05 103.26.194.3

Одоо яая гэхэв дээ. Хувь тавилантайгаа эвлэр гуйлгачин Монголчуудаа

0 Хариулах


Зочин 2019.03.05 43.228.131.24

Ard tumnii bolomjiig hulgailagch uhsenii ni eh oronch bdagiin sang bol yostoi ashigladag nuhur yum

0 Хариулах


Ичмээр 2019.03.05 192.82.66.25

Ичээч ээ юүтүүбээс яриагаа усгуулчихсан байна шдээ

0 Хариулах


Зочин 2019.03.05 50.7.93.84

Яадаг юм бэ. Зээл аваад эргээд төлсөн байхад. Зээлээ төлөлгүй голорчихсон биш.

2 Хариулах


Зочин 2019.03.05 43.228.131.24

Tenegt chi hamaatan ni yum uu

0 Хариулах


Зочин 2019.03.05 202.21.96.212

2003 оны сургалтын төлбөрийн 6000 доллараа төлөөгүй л байна даа. 16 жил өнгөрөөд байна. 6000 доллар хүртэл голохгүй улсаас хусч байдаг хөгийн гар юмаа.

1 Хариулах


Зочин 2019.03.05 87.13.95.32

Жоохон гэж голохгүй хусах юмаа. Занданбат, Энхбаяр мэтийн худлаа сүржин, шахмал хоолойгоор, гоёо ярьсан жүжигчин нөхдүүдэд итгэж болохгүйээ гэж хэлдэгшт

0 Хариулах


Зочин 2019.03.05 202.9.43.120

Луйварчин огцор

0 Хариулах


Зочин 2019.03.04 112.72.11.118

сайн эцэгийн нэрийг хэд худалдаж идэх вэ

0 Хариулах