Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Женнифер Лопес, Карди Би нарын тоглосон 'Hustlers' киноны трейлер цацагдлаа


STX Entertainment компани Холливуудын үзэсгэлэнтэй, алдартай долоон бүсгүйг оролцуулан тоглуулсан "Hustlers" киноны анхны бүрэн хэмжээний трейлерийг цацлаа. Киноны гол дүрийг реппер Карди Би, "Галзуу баян азиуд" киногоороо танигдсан жүжигчин Констанс Ву, түүнчлэн алдарт жүжигчин Женнифер Лопес, Жулия Стайлз, Кеке Палмер, Лили Рейнхарт, Лиззо нар тогложээ. 

Кинонд өмнө нь тайчигч клубт ажилладаг байсан долоон бүсгүй хэрхэн Уолл Стритэд хөл тавьж, нөлөө бүхий үйлчлүүлэгчидтэй болж байгаа талаар өгүүлэх аж. "Hustlers" киног 2015 онд Нью-Йорк сэтгүүлд хэвлэгдсэн “The Hustlers at Scores” нийтлэлээс сэдэвлэн бүтээжээ. 

Нийтлэлд Hustler хэмээх шөнийн клубт ажилладаг байсан Роселин Кео хэмээх эмэгтэйн тухай гардаг. Тэрээр ажилгүй болсныхоо дараа шөнийн клубт бүжиглэх болж, өөр хэд хэдэн бүсгүйчүүдийн хамт Саманта Фокс хэмээх эмэгтэйн удирдлага дор Уолл Стритийн хөрөнгө чинээтэй эрчүүдэд үйлчилдэг байжээ. Тэд чинээлэг боловч хүн чанаргүй, "муу" эрчүүдийг мансууруулж, биеэ хянах чадваргүй болгоод эцэст нь кредит картаас нь их хэмжээний мөнгө авдаг байсан тухай нийтлэлд дурджээ. Тухайн үед уг нийтлэл ихээхэн шуугиан тарьж, нийтлэлд дурдагдсан эмэгтэйчүүд удалгүй баривчлагдаж байжээ. 

Шөнийн клубт ажилладаг байсан долоон бүсгүйн ээдрээтэй амьдрал, эрсдэлтэй сонголтын талаар өгүүлэх эл бүтээл ирэх есдүгээр сарын 13-нд нээлтээ хийх юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.