Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Joker"-ийн эхний шүүмжүүд гарлаа: Хоакин Феникс "Оскар"-т ойртсон уу?


"Rotten Tomatoes" дээрээс шүүмж унших дуртай хүмүүс байна уу? Би лав байна. Энд нэгтгэн байршуулсан мэргэжлийн кино шүүмжлэгч болон үзэгчдийн шүүмжээс анзаараагүй байсан олон зүйлээ анзаарч, заримдаа санал нэгдэж, заримдаа бичсэнийг хараад уур хүрэх дээрээ тулдаг гээч. Гэхдээ "Joker" киноны эхний шүүмжүүд ороод ирчихсэн байна. Тус нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэе. Гэхдээ та эхлээд трейлерийг нь дахиад нэг үзээрэй. 

Энэ оны аравдугаар сарын 4-нд үзэгчдэд хүрэх кино сая Венецийн кино наадмаар нээлтээ хийгээд авлаа. Киног үзсэн шүүмжлэгчид харин юу гэж бичсэн байна вэ?

Хүлээлтэд хүрч чадсан уу?

Ямар гайхалтай, зоригтой, тэсрэлт болсон кино вэ! 

-Ксан Брүүкс, Guardian

Энэ киног үнэхээр, үнэхээр сайн болсон гэж дуулгаж байгаадаа би баяртай байна.

-Дэн Кейси, Nerdist

Дэлхий тэр чигтээ өөрчлөгдөж, тэр үйл явдлын дунд бид бүгд галзуу солиотой нэгэн болцгоох болно. Энэ бол гарцаагүй Жокерын хүсэх кино.

-Дэвид Эрлих, IndieWire

Комик номоос сэдэвлэн бүтээсэн кинонуудад гарцаагүй өөрчлөлт авчирлаа.

-Жон Уэн, Nerd Reactor

Энэ төрлийн бүтээлийг сонирхдоггүй хүмүүст хэр санагдах вэ?

"Joker" дан ганц комик номоос сэдэвлэсэн шилдэг кино байгаад зогсохгүй бүхэлдээ шилдэг кино байсан юм, гүйцээ.

-Жим Вейвода, IGN Movies

Энэ бол урьд хожид хийгдэж байсан бүх комик-киноноос тэс ондоо. Энэ төрөлд хэзээ ч яг үүн шиг кино хийгдэж байгаагүй.

-Брэндон Дэвис, ComicBook.com

Комик номоос сэдэвлэсэн бүтээлүүд дундаас бүх талаараа хамгийн сонирхол татам, хорон, нихилист кино.

-Йордан Фэрли, Total Film

"Joker" комик номоос сэдэвлэсэн дүрээ хамгийн төгс, утга учиртай болгож чадсан анхны кино байлаа.

-Жастин Чан, Los Angeles Times 

Өмнөх Жокеруудтай харьцуулахад хэр байв?

Хоакин Феникс "Хамгийн шилдэг жокер" гэх нэрийг хүртэх тавцанд малгайгаа итгэлтэйгээр шидэж байна.

-Дэн Кейси, Nerdist

Тэр "Хамгийн агуу Жокер" гэх алдар нэр хүндийн эгнээнд Хит Лежер, Жек Николсон нартай зүй ёсоор нэгдлээ.

-Марлоу Стерн, The Daily Beast

Энэ шинэ киног үзсэн хэнд ч бай дахиад Жокерын ямар нэгэн хувилбар хэрэггүй.

-Дэвид Сэкстон, London Evening Standard 

Хоакин Фениксийн жүжиглэх чадвар тэгэхээр гайхалтай байжээ?

Тэр дэндүү сайн жүжиглэж байсан бөгөөд итгэл алдарсан тэр мэдрэмж судсаар нь хэрхэн урсаж байгааг хүртэл та харж чадна.

-Стефани Закарек, Time

Тэр үүнийхээ төлөө бүх шагналд нэр дэвшинэ. Тэгэх ч эрхтэй.

-Женна Буш, VitalThrills.com

Кинонд ямар асуудлууд байсан бэ?

Социал тайлбарлагчийн хувьд би "Joker"-ийг "хортой хог хаягдал" гэж хэлнэ.

-Гленн Кенни, RogerEbert.com

Кинонд маш олон үйл явдал олон цагт өрнөж, толгойг чинь эргүүлж дуусах болно.

-Гермайн Луссиер, io9

Харамсалтай нь кино улс төр болон нийгмийн анги давхаргын тулааныг харуулах гэсэн зорилгодоо төөрсөн.

-Марлоу Стерн, The Daily Beast

Энэ кино олны дунд том хэлэлцүүлэг бий болгож чадах уу?

Энэ кино өнөөгийн амьдарч буй дэлхий, мангасууд хэрхэн бий болж байгаа тухай тусгаж чадсан учир ярих зүйл их байх болно.

-Женна Биш, VitalThrills.com 

Үүнийг үзсэнийхээ дараа та шүршүүрт орж, биеэ хатааж, хувцсаа сольж өмсөөд дараа дахин дахин задлан бодож суухаас өөр юу ч хийхийг хүсэхгүй.

-Эрик Эйсенберг, CinemaBlend

Яг одоо "Joker" кино Rotten Tomatoes дээрээс 89 хувийн үнэлгээ аваад байна.

Дэлхийн нээлт болох өдрийг л хүлээж байя даа, цөмөөрөө. Тэр болтол...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
19
0
0
0
1
5

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

not joker 2019.10.05 103.10.22.184

No JOKER just CLOWN. царай муутай Жокер болохоор н үзээгүйээ

0 Хариулах


gichii min 2019.09.28 202.126.89.225

t1 guchii we

0 Хариулах


aaaaa 2019.09.28 103.57.94.118

Oscar ug pls

0 Хариулах


Oshko 2019.09.04 178.209.135.196

joker gdg dur ni uuruu yamar aimar dur bilee? Kino yertunts dehi hamgiin hetsuu dur gehed barag hilsdehgui bh. Umnuh 4 jujigchin ni yamar bodsgo tawilaa? Bi law star wars endgame 2toi ene zeregtseh kino gj bodjiino minii huwid

0 Хариулах


Зочин 2019.09.27 66.181.179.147

Жүжиглэх чадвар шаарддымуу тэр Star Wars чинь???

0 Хариулах


Зочин 2019.09.05 66.181.161.86

Хэцүүг нь чи яаж мэдэж байгаа юм. Худлаа шаагаад

0 Хариулах


Зочин 2019.09.04 43.228.129.86

Эндгеймтэй харьцуулаад байгаарай суганы үсээ

4 Хариулах


Зочин 2019.09.04 178.209.135.196

Minii huwid l daa

0


Зочин 2019.09.04 203.91.118.158

Юуг нь харьцуулах вэ дээ спа. Blockbuster-н оргил мөнгөний, эйкшн киног сэтгэлзүйн женртэй, тэр тусмаа алдарт муу дүрийн ханхүү Joaquin-ы гүйцэтгэлтэй харьцуулах юм биш...

0


Зочин 2019.09.04 178.209.133.77

Star war endgametai haritsuulaad bgarai sugaa araichdee suga chini

3 Хариулах


Зочин 2019.09.04 178.209.135.196

Minii huwid gdg ugnii ali hesgiin oilgohgui bna

0


Зочин 2019.09.04 103.57.93.50

starwars bol jinhen shiitbox ym

1