Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Joker хэмээх хортой програм агуулсан аппликейшнийг 500 мянган хүн татаж авчээ


Кино хорхойтнууд аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх Joker киног тэсэн ядан хүлээж буй. Тэгвэл үүнтэй давхцан Joker нэртэй хортой програм (Malware) тараад байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулжээ. Одоогийн байдлаар тус програмыг Google Play store-оос 472 мянган хүн татаж аваад байгаа аж. 

CSIS Security Group-ийн аюулгүй байдлын шинжээч Алексейс Купринсын хэлж буйгаар Joker програмыг хэдэн долоо хоногийн өмнө Google Play store-т байршуулсан ба тэдний олж тогтоосноор 24 өөр аппликейшн дотроос Joker хэмээх хортой програм илрээд байгаа гэнэ. Энэ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах, залилан хийх зорилготой програм бөгөөд Хятад, Франц, Их Британи, Герман зэрэг 37 орны хэрэглэгчийг байгаа болгосон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Тодруулбал, хэрэглэгч хортой програм бүхий аппликейшнийг татаж авсан тохиолдолд хувийн мэдээллийг тандахад зориулсан хэд хэдэн програм давхар утсанд нь суух бөгөөд мессеж, гар утсанд бүртгэлтэй хүмүүсийн мэдээлэл, ашиглаж буй гар утасны мэдээллээ алдах эрсдэлтэй гэжээ. Түүнчлэн зохиомлоор үүсгэсэн хуурамч зар сурталчилгаа, төлбөртэй вэб сайтын subscription дээр хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр (мэдэгдэлгүйгээр) даруулах зэрэг залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Дани улс дахь нэгэн хохирогчийн утсанд ирсэн баталгаажуулах кодыг ашиглан долоо хоногийн 6.71 еврогийн төлбөртэй үйлчилгээнд бүртгүүлсэн байжээ. 

Алексейс Купринсын мэдээлснээр Google компани дээр хортой аппликейшнүүдийг хэдийн устгаж эхлээд байгаа ч илрээгүй үйлдсэн аппликейшн байхыг үгүйсгэхгүй гэжээ. 2019 онд л гэхэд Google компани 85 хуурамч аппликейшнийг Google Play store-оос устгажээ. Тэдгээр нь видео тоглоомоос эхлээд гар чийдэн, зурагтын удирдлага, дуу хуруугаар зэрэг төрөл бүрийн аппликейшн байх бөгөөд дотроо хортой програм агуулсан байдаг аж. Тиймээс баталгаагүй, хуурамч аппликейшн татаж авахаас болгоомжилж, нягталж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
3
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.