Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Joker" кино бүтэх явц дахь сонирхолтой 17 баримт


Дэлхийг байлдан дагуулж буй "Joker"-ийг та үзсэн үү? Үзсэн бас үзээгүй байгаа бүх хүнд зориулаад энэ сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Үнэхээр мундаг бүтээлд болсонд нь гайхах ч зүйлгүй. 

1. Жокерийн дүрийг бүтээхийн тулд Хоакин Феникс маш хэцүү дэглэм барьж, 25 кг хассан байдаг. "The Master" кинонд зориулж жин хасахад хамтран ажиллаж, зөвлөгөө өгч байсан эмч нь энэ удаад мөн хамтарсан бөгөөд буцаад жин нэмэхэд нь ч тусалжээ.

2. Артур Флекийн дүрийг бүтээх шийдвэрийг тэр их удаан гаргасан. 2017 оны сүүлээр түүнд киноны зохиолыг уншуулахаар өгсөн бөгөөд Феникс шийдвэрээ гаргахын өмнө ээждээ хүртэл өгч уншуулан, хянуулж байсан гэнэ.

3. Өмнө нь Жокерийн дүрийг маш олон хүн бүтээж байсан ч энэ кинонд тэд огт өөр, шинэ дүр бүтээж байгаа мэт ажилласан. "Яг л бид өөрсдөө бий болгосон дүр мэт мэдэрч байсан. Тэгэх нь надад илүү чухал байсан юм" гэж Венецийн кино наадмын үеэр Хаокин Феникс ярьжээ.

4. Дүрээ бүтээхийн тулд жүжигчин Феникс дуугүй киноны алдартай жүжигчид болох Бастер Китон, Рэй Болжер нарын хөдөлгөөнийг маш сайн судалжээ. Мөн "The Wizard of Oz"-ийн мануухайгаас санаа сэдэл авч байсан гэдэг. 

5. 70, 80-аад оны олон кино бүтээл тус кинонд нөлөө үзүүлсэн байдаг. "Taxi Driver", "The King of Comedy", "Serpico", "Raging Bull", "One Flew Over the Cuckoo's Nest" кинонуудыг дурдаж болох юм.

6. Стэнд-ап комедиан болох гэсэн хүсэлтэй ч бүтэлгүйтсэн тэр үйл явдлыг "Batman: The Killing Joke" дээрээс санаа авсан.

7. "The Man Who Laughs" гэх дуугүй кино мөн уг кинонд маш том нөлөө үзүүлсэн. Энэ киног 1928 онд гаргасан байдаг.

8. Артурын алиалагчийн нүүр будалт буюу улаан өнгийн будаг нь цусыг бэлгэдсэн. Нүүр будалтыг ахлан гүйцэтгэсэн Ники Ледерманн "Түүний инээмсэглэл хүртэл бүх зүйл төгс биш гэдгийг илэрхийлж байгаа" хэмээн ярьж байжээ. 

9. Киноны зохиол зураг авах өдрөө хүртэл өөрчлөгддөг байсан боловч жүжигчид түүнийг маш сайн гаргаж, өөрсдөө хүртэл харилцан яриагаа баяжуулж явсан байна. Найруулагч Тодд Филлипс нэгэн ярилцлагадаа "Зази Битцийн дүр кино зураг авалтын үеэр хамгийн их өөрчлөгдөж байсан. Гэвч Зази маш чадварлаг байж, бүх зүйлийг өөртөө дасган, дүрээ амилуулж чадсан. Бүр хэлэх үгээ хүртэл өөрийн болгон өөрчилж байсан" гэжээ. 

10. Феникс Жокерын инээдийг маш зовиуртай болгож, гайхалтай гаргаж чадсан. Тэр маш олон төрлийн инээд бэлдэж, найруулагчид шалгуулж байжээ.

11. Киноноос та дор хаяж гурван өөр төрлийн инээдийг сонсох боломжтой. Тэр болгон нь өөр утга санаа, илэрхийлэлтэй.

12. Роберт ДеНиро бол Хоакин Фениксийн дуртай жүжигчин хэдий ч тэд зураг авалтын үеэр бараг л юу ч ярилцдаггүй байжээ. Тэдний жүжиглэх арга барил, өөрсдийн дүрээ бэлдэх үйл явц нь адилхан байсан болохоор ч тэр биз.

13. Бас Роберт, Хоакин хоёрын дунд нэгэн багахан үл ойлголцол үүссэн гэнэ. Роберт зураг авалтад орохын өмнө бүх хэсгийг бэлдэх байдлаар хийж үзнэ гэсэн бол Феникс бүх хэсгийг ямар ч бэлтгэлгүйгээр шууд хийе гэсэн. Гэхдээ л тэд зөвшилцөлд хүрч чадсан.

14. Найруулагч Филлипс хөгжмийн зохиолч Хильдур Гуднадоттирыг кино зохиолыг уншиж байгаад хөгжмөө бичихийг хүссэн. Энэ бол кино урлагт их ховор зүйл. Бас уг хөгжмийн зохиолч HBO-ийн "Chernobyl"-ийн аяыг зохиосон билээ.

15. Киноны хэмнэл, мэдрэмжид автахын тулд зураг авалтын үеэр Гуднадоттирын хөгжмийг тавьдаг байжээ.

16. "Ариун цэврийн өрөөний бүжиг" гэх хэсэг түүний хөгжмийн ачаар тэс ондоо болсон. Киноны зохиол дээр бол Жокер ариун цэврийн өрөөнд гүйж орж ирсэн даруй бууг нуугаад, нүүрээ угаах ёстой байсан ч оронд нь Хоакин Феникс хөгжмийг сонссон даруй бүжгийн хөдөлгөөнүүд хийж эхэлсэн байна. Кино зураг авалтыг тэд шууд л тэр чигээр нь үргэлжлүүлсэн. 

17. Өмнө нь Жокерийн дүрийг бүтээсэн бүх жүжигчин бодит амьдрал дээрээ хар бараан зүйлстэй учирч, мэдэрч байсан ч Хаокин Феникс огт тийм зүйлтэй учраагүй гэдгээ хэлсэн байна.

холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа
2
2019.10.15
Бид юунд дурлаж байна вэ? №7
3
2019.10.15
"Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлтээс онцлох 7 эшлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
1
57
1
2
0
3
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Аая Ээм Очко 2019.10.14 64.119.27.110

Өө гэчий энийг л хүсэж байлаа

0 Хариулах