Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Joker": Тохиромжгүй үед хяналтгүйгээр инээдэг эмгэг үнэхээр байдаг уу?


Тодд Филлипсийн найруулсан “Joker” киноны Артур Флекийн (Хоакин Феникс) дүрийн тохиромжгүй мөчүүдэд хяналтгүйгээр инээдэг эмгэг олон үзэгчид анхаарлыг татаж буй. Уг кинонд Артурын дээрх эмгэг нь тархины гэмтлээс улбаатай хэмээн дүрсэлдэг. Хэдийгээр уг бүтээлд яг ямар төрлийн эмгэг вэ гэх албан ёсны нэршлийг дурддаггүй ч энэ бол “pseudobulbar affect” хэмээдэг, бодитоор байдаг эмгэг аж. 

Pseudobulbar affect (PBA) нь хүний тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй ямар нэг уялдаагүйгээр уйлах, инээх зэрэг үйлдлүүд давтамжтайгаар үргэлжлэх эмгэг юм байна. Энэ нь ихэнхдээ тархи болон мэдрэлийн системийн гэмтлээс үүдэн сэтгэл хөдлөлийн зохицуулалтад нөлөөлдөг аж. 

“Mayo Clinic”-ийн мэдээлснээр PBA эмгэгтэй хүмүүс бусдын адил сэтгэл хөдлөл мэдэрч, хүлээж авдаг боловч түүнийгээ тохиромжгүй, утга авцалдаагүй үе, мөчид хяналтгүйгээр илэрхийлж, улмаар давтамж нь хэдэн минутаар ч үргэлжлэх боломжтой аж. Тохиромжгүй үед хяналтгүйгээр инээж байснаа тун удалгүй уйлж эхлэх нь түгээмэл бөгөөд заримдаа энэ нь давхцах тохиол ч бий. 

Ийм төрлийн хүмүүст мөн сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх нь түгээмэл ч энэ эмгэгийг сэтгэл гутралтай шууд холбоотой гэж үзэх нь буруу.  

Сэтгэцийн эмгэгтэйгээ тэмцэж буйн дээр хэрэгцээтэй эмчилгээгээ авч чадахгүйд хүрсэн дүрийг гаргасан Хоакин Фениксийн жүжиглэлт шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, өдгөө ч сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ авч чадахгүй байгаа олон мянган амирикчуудыг төлөөлсөн хэмээн шагшигдаж буй. Гэвч сэтгэцийн эмгэгтэй байсан нь түүнийг хүчирхийлэлд хөтөлсөн мэтээр зохиолыг бичиж, шалтаг болгон ашигласан нь буруу гэдгийг эмч нар болоод ижил төрлийн эмгэгтэй хүмүүс илэрхийлж байна.  

“Хэрэв “Joker” сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дээр илүү төвлөрсөн бол гарцаагүй 2019 оны сайн киноны нэг болох байлаа. Гэвч сэтгэцийн эмгэгийг хүчирхийлэл үйлдэх шалтаг төдий болгон ашигласнаар нийгмийн анхаарлыг сэтгэцийн эрүүл мэндэд хандуулах боломжийг үгүй хийсэн” хэмээн Херб Скрайбнер бичсэн. 


Харин Хоакин Феникс энэ тухай “Багадаа хэмжээлшгүй траума мэдэрсэн хүнийг “шүүнэ” гэдэг хэцүү. Чухам түүнээсээ болоод л тэд гадаад орчноос, нийгмээс тусгаарлагдаж, бүх зүйл өөрийнх нь эсрэг, айдас хүргэм зүйл болж хувирдаг. Гэлээ гээд түүний хийсэн муу үйлдэл болгоныг зөвтгөнө гэсэн үг биш л дээ. Жишээ нь, Артур Флек миний хувьд ёс суртахуун, хэм хэмжээ давсан үйлдлүүд гаргахад 100 хувь түүний талд байх боломжгүй, зөвтгөхийн аргагүй болж ирсэн мөчүүд бий. Гэхдээ анх зохиолоо уншиж байхтайгаа харьцуулбал бага насны траумаг нь мэдсэнээс хойш анхны сэтгэгдэл өөрчлөгдөж, түүнийг шууд шүүмжлэхийн оронд аль болох ойлгохыг хичээсэн” хэмээн ярьж байсан. 

Эх сурвалж: Men's Health 

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Сайжруулсан түлштэй холбоотой ХӨГЖИЛТЭЙ 16 пост
3
3 өдрийн өмнө
Хайртай хүнээ олж харахын өмнө ба дараа гэсэн сэтгэл хөдөлгөм 9 зураг (+бичлэг)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
7
0
10
0
2
1