Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жолоочдыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлж царайлаг эмэгтэй офицеруудыг ажиллуулж байна


Филиппиний нийслэл Манила нь замын хөдөлгөөний ачаалал өндөртэй, түгжрэл ихтэй хотуудын нэг. Харин саяхан Филиппиний үндэсний цагдаа, хурдны замын эргүүлийн бүлэг (PNP-HPG) энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор эмэгтэй офицеруудыг "ашиглаж" эхэлжээ. Өнгөц харахад энэ нь хүйсийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх алхам мэт боловч бодит нөхцөл байдал дээр ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. 

Филиппиний  замын хөдөлгөөний удирдлагын газраас "Тэд зүгээр ч нэг цагдаа нар биш юм. Манай офицерууд маш царайлаг. Эргэж харахгүй байхын аргагүй, супер модель шиг эмэгтэйчүүд" гэж мэдэгджээ. Тэдний үзэж буйгаар царайлаг эмэгтэй офицерууд жолоочдын стрессийг бууруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлэх гэнэ. 

Энэ мэт хүйсээр алагчлах хандлагатай шийдвэр гаргасан нь тийм ч гэнэтийн бөгөөд "цочирдмоор" үйл явдал биш юм. Учир нь Филиппин улс хүйсийн тэнцвэрт бус байдлын индексээр дэлхийд наймдугаарт жагсаж байна. 

Мөн Ерөнхийлөгч Родриго Дутерте зэрэг өндөр албан тушаалтнуудын хандлага нь хүйсээр алагчлах үзлийг улам бүр дэвэргэж байна гэж ажиглагчид үзжээ. Родриго Дутерте эмэгтэйчүүдийг дорд үзсэн үг, үйлдлээрээ үргэлж шүүмжлэл хүртдэг. Тэрбээр олон нийтийн өмнө үг хэлэхдээ хүчирхийллийн утга агуулсан онигоо ярьж, эмэгтэй сэтгүүлчдийг илт доромжилж, өөрийг нь эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг зүй бусаар шийтгэнэ гэдгээ мэдэгдсэн. 

Харин хүний эрхийн тэмцэгчид цагдаагийн газраас хэрэгжүүлж буй эл бодлогыг ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвараар нь бус гадаад үзэмжээр нь дүгнэх, үүрэг гүйцэтгэж буй цагдаа гэж харахын оронд жолоочдыг сатааруулах "хэрэгсэл" гэж харж байгаад дургүйцлээ илэрхийлж байна. 

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
19 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.