Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Жүдогийн сахиусан тэнгэр" Дарьяа Билодидын тухай 10 баримт


Өнгөрсөн жил Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-н жинд аваргалж "Жүдогийн сахиусан тэнгэр" хэмээн олноо танигдсан жүдоч бол Украины залуу тамирчин Дариа Билодид юм. Тэрбээр энэ жил 18-хан насандаа ДАШТ-ээс хоёр дахь алтан медалиа хүртээд буй. Ингээд Дарьяа Билодидын тухай 10 баримтыг хүргэж байна.

1. Тэрбээр 2000 оны 10 дугаар сарын 10-нд Украины Киев хотноо Геннадий Белодад, Светлана Кузнецова нарын гэр бүлд төржээ. 

2. Билодидын эцэг Женнади Билодид нь ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга жүдоч юм. Харин түүний ээж нь жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын өсвөрийн болон армийн аварга ажээ. 

3. Түүний анхны томоохон амжилт нь 2015 онд Украины аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн алтан медаль юм. Тухайн жилдээ тэр Европ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насны ангилалдаа аваргалж байжээ. 

4. Харин насанд хүрэгчдийн анхны алтан медалиа 2017 оны гуравдугаар сард Чехийн Прага хотод болсон Континентал нээлттэй тэмцээнээс хүртэж байсан аж. Мөн тухайн оны дөрөвдүгээр сарын 20-нд Варшавт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд Дариа Билодид 48 кг-ын жинд аваргалж байжээ. 

5. Тэрбээр 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа алтан медаль хүртэхдээ 17 настай байсан бөгөөд жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон. Түүнээс өмнө хамгийн залуу дэлхийн аваргаар 18 нас, 27 хоногтой Японы Рёко Тани-Тамүра нэрлэгдэж байсан юм. 

6. Тэрбээр U16, U18, U21 насны ангилалд Украины долоон удаагийн аварга юм. Харин Европын аваргаас 10 алт, нэг мөнгөн медалийг хүртээд байна. 

7. Тэрбээр Украины нийслэл Киев хотын 328 дугаар сургуулийн сурагч. 

8. Дарья зургаан настайдаа аав, ээж хоёроороо жүдо бөхийн эрдэм заалган, өдгөө ч тэднийхээ удирдлагад бэлтгэлээ базаадаг аж. Эцэг эх нь түүнийг багад нь гимнастикийн дугуйланд бүртгүүлсэн ч тэр "Зөвхөн жүдогоор хичээллэнэ” гэж зорин өдийг хүрчээ.

9. Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарынхан ихэд сонирхдог. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэс эхлэн дэлхийн жүдо сонирхогч олон түүнийг "Жүдогийн сахиусан тэнгэр" хэмээх болсон юм. 

10. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэрэв би Билодидын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Эрхэмбаяр жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
2
2 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
3
4 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
24
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.