Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жүжигчин Камеран Боёсын нэрэмжит сайн үйлсийн сан байгуулагдлаа


Өвөрмөц төрх, мэргэжлийн жүжиглэлтээрээ үеийнхээ уран бүтээлчдээс ялгардаг байсан Америкийн залуу жүжигчин Камерон Боёс өвчний улмаас долоодугаар сарын 6-ны өдөр таалал төгссөн билээ. Дөнгөж 20 настай тэрбээр бидний сайн мэдэх "Jessie", "Descendants" гэх мэт олон дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн юм. 

Тэгвэл Камероны гэр бүл хүүгийнхээ дурсгалд зориулж "Cameron Boyce" нэртэй сайн үйлсийн сан байгуулжээ. Түүний эцэг эх "Залуусын бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тэднийг хүчирхийлэл болон сөрөг нөлөөллөөс ангид байлгаж, дэлхий дахинд эерэг байдлыг бий болгоно" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Түүнтэй "Descendants" кинонд хамтран тоглосон жүжигчин Софиа Карсон өөрийн инстаграм хуудастаа "Cameron Boyce сан түүний хүсэл зорилгыг бодит болгохын төлөө үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан бид дэндүү азтай юм. Бид бүгд хамтдаа түүний сэтгэл зүрхийг үүрд мөнх дурсан санаж явна" хэмээн бичжээ.

Бэлтгэсэн С.Содбилгүүн

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
6
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.