Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино


Хоёрхон сарын өмнө Роберт Паттинсоныг шинэ Бэтмен болох тухай мэдээлэл тарсан. Мэдээж цус сорогчдын тухай өгүүлэх "Бүрэнхий" киногоор нь хүмүүсийг түүнийг ихэнхдээ төсөөлдөг шүү дээ. Гэхдээ тэр үнэхээр мундаг чансаатай жүжигчин болохоо өөр кинонуудад харуулж чадсан юм. Та бүхэн түүний тоглосон эдгээр киноноос сонгож үзээрэй. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

1. Good Time (2017)

Үзэгчдэд барьсан хамгийн том бэлэг нь түүний энэ дүр байсан гэж хэлж болно. "Taxi Driver" дээр Роберт Де Нирогийн үзүүлсэн гайхалтай жүжиглэлттэй үүнийг адилтган ярьж байгаа хүмүүс ч байдаг юм шүү. 99 минутын турш энэ кино таныг суудал дээрээ өндөлзөхөд хүргэнэ. Ганцхан шөнийн дотор болох тэр бүх үйл явдал танд үнэхээр цочирдом мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

2. High Life (2018)

A24 компанийн кино шүү дээ, хонгор минь. Ямартай ч та үүнийг сонсоод заавал үзэх хэрэгтэй юм байна гэж бодож магадгүй. Угаасаа ч тийм байх ёстой. Найруулагч Клер Денис болон Роберт Паттинсоны гайхалтай хамтран ажиллагааг, мундаг жүжиглэлт, хачирхалтай мэдрэмжийг та энэ киноноос мэдэрч болох нь.

3. The Lost City of Z (2016)

Тэр энэ киноны гол дүр биш л дээ. Гэхдээ дэлгэцэнд тодрон гарах мөч болгондоо киног өөрийн болгож чаджээ. Амазоны ширэнгэн ойг судлахаар явахдаа хүүтэйгээ цуг алга болсон Их Британийн археологич, судлаач Перси Фосеттын тухай бодит түүхийг энэ кинонд харуулах болно. Перси Фосеттын дүрийг "Sons of Anarchy", "King Arthur" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Чарли Ханнэм бүтээжээ.

4. The Lighthouse (2019)

Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн уг бүтээл асар өндөр үнэлгээ авсан юм. Роберт Эггерс буюу "The Witch" киног найруулсан найруулагч уг киног бүтээсэн бөгөөд энэ зууны хамгийн шилдэг аймшгийн кинонуудын нэгийг найруулсан гэдэг утгаараа маш өндөр хүлээлттэй байсан юм. Хоёр гол дүрийн жүжигчний жүжиглэх чадвар олныг гайхшруулжээ. "Түүнээс хэзээ ч гарахгүй хэмээн бодож байсан зүйл хүртэл түүнээс гарч байсан" хэмээн дараа нь хүмүүс дурссан байна.

5. The Childhood of a Leader (2016)

Чухам энэ киноноос болж би Роберт Паттинсонд үнэхээрийн дуртай болсон байдаг. Хоёр жилийн өмнө билүү дээ, манай "Dreamers' Day" кино өдөрлөгөөр гарч байсан юм. Паттинсон энэ кинонд хоёр дүрийг бүтээдэг. Киноны нэрнээсээ л энэ бол ирээдүйд маш хүчирхэг байх удирдагчийн хүүхэд насыг харуулах нь ээ гэж мэдэгдэж байгаа байх. Ер нь л шууд үзсэн нь дээр дээ. Энэ киног үнэхээр "Underrated" гэж хэлнэ.

6. The Rover (2014)

Гол дүрийн залуугийн машиныг бүлэг этгээд дээрэмдэхэд Роберт Паттинсон (бүлгийн гишүүн) шархaдсаны улмаас хойно хоцорч, машинаа дээрэмдүүлсэн залуутай цуг явж эхэлдэг. Энэ бол барууны орчин үеийн хэв шинжийг маш сайн харуулсан кино юм.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Цэргийн баяр | Жинхэнэ эрчүүдийн үзэх ёстой 10 кино
2
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино
3
4 өдрийн өмнө
"Squid Game" киноны У Ён-су тэнсэн харгалзах ял сонслоо
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
2 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

USD BANK 2019.08.21 105.112.33.60

Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: ([email protected]) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: ([email protected])

0 Хариулах


Зочин 2019.08.21 151.37.115.116

Cosmopolis гээд бас нэг филм байгаа

0 Хариулах