Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

К-поп оддын секс бичлэгийн дуулиан энтертайнмент салбарт нь өөрчлөлт авчрах уу?


Солонгосын дуучин, үг зохиогч Жон Жүн-Ён эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаанд орж байгаагаа дүрс бичлэг болгож найз нөхөд, алдартнуудтайгаа чатаар хуваалцсанаас үүдэн Сөүлийн цагдаагийн газраас түүнийг баривчлах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан.

Жүнээс гадна нууцаар секс бичлэг хийж бусдад дэлгэсэн гэх энэ хэрэгт алдарт “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, “CNBlue” хамтлагийн И Жон Хён, “FT Island”-ийн Чуи Жун Хүн зэрэг одууд холбогдоод байгаа юм. Тэд чат групп үүсгэж нууцаар хийсэн секс бичлэгээ хуваалцаж байсан нь ил болоод байгаа. Үүнтэй зэрэгцэн Сөүлийн цагдаагийн газрын нэгэн ажилтан уг хэрэгт холбогдоод буй. “Big Bang” хамтлагийн дуучин Сынригийн ажиллуулдаг байсан гэх баранд мансуурлах бодисын хэрэглээ, охид худалдаалах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсан ч цагдаагийн ажилтан авлига авч эдгээрийг нуун дарагдуулсан гэж шалгагдаж байгаа юм.


К-попын фэнүүдийн хувьд дээрх үйл явдлууд цочир мэдээ байлаа. Харин Солонгосын нийгэм даяар аваад үзвэл энэ нь тийм ч гайхам үйл явдал биш бөгөөд тэд эрчүүдтэй холбоотой энэ мэт секс дуулианыг ээлжит нэгэн үйл явдал гэж хараад даджээ. Харин К-поп болон солонгос соёл дэлхийн түгэх хэрээр тэдэнд тавигдах ёсзүй, нийгмийн шалгуур өндөрсч байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олонд танигдсан эрчүүд бэлгийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны асуудалд холбогдож, энэ нь олон нийтийн хэлэлцүүлэг болох нь ихэссэн. Түүнчлэн  #MeToo хөдөлгөөний хүрээнд олон зуун эмэгтэй жагсаалд нэгдэж нууц камераар секс бичлэг хийх нь газар авсныг дэлгэсэн юм.

2017 оноос хойш Солонгост нууц камертай холбоотой 6500 хэрэг бүртгэгдсэнийг Английн “The Telegraph” сонинд мэдээлжээ. Улмаар зөвхөн өнгөрсөн онд Солонгост 8000 хүнийг олон нийтийн бие засах газруудад нууц камер байгаа эсэхийг шалгуулахаар ажиллуулжээ. Гэвч энэ мэт дуулиант хэргүүд гол төлөв бие биенээ мэддэг хүмүүсийн дунд гарч байгаа юм.

2017 онд нэрт кино найруулагч Ким Ки Дук хэд хэдэн эмэгтэй жүжигчинд бие махбодь болон бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдож, ирээдүйтэй улстөрч гэгдэж байсан Ан И-Жун ажилтандаа бэлгийн дарамт үзүүлснээс гурван жил хагасын хорих ял шийтгүүлсэн. Мөн Олимпийн аварга тэшүүрийн тамирчин Шим Сок Хид дарамт үзүүлсний улмаас дасгалжуулагч Чоэ Жа-Бэом нь 10 сар хоригдох ял авсан.

Энэ бүхнийг Сөүлийн их сургуулийн социологич Майкл Хёрт “Солонгос эрчүүд камераар зэвсэглэжээ” гэж дүгнэв. Ялангуяа, тэд хэргийн хохирогчдыг бичлэгээр эргүүлэн дарамталдаг байна. Энэ мэт байдал нь Солонгосын нийгэмд аюул учруулж буй. Саяхан “Korea University”-ийн хэсэг залуус мөн л чат группт охидыг хэрхэн дарамтлах тухайгаа ярилцаж байсан хэрэг гарсан нь үүний илрэл гэдгийг судлаач Майкл Хёрт дурьджээ. Тиймээс Солонгос даяар тархсан энэ мэт байдлын нэгэн илрэл нь К-попын дуулиан болж нийтэд дэлгэгдлээ гэв.

Ойрын үед гарсан энэ хэргүүд 4.7 тэрбум доллараар үнэлэгддэг К-поп энтэртейнмэнт салбарт ч дохио болоод буй. Тайзанд ид гялалзах, орлого олох хамгийн оргил үедээ яваа 20-30 насны одууд хэрэгт холбогдож байгаа нь бүр ч аюултай. “Big Bang”-ийн Сынри л гэхэд хамтлагаасаа гарсан бөгөөд 2016 оны байдлаар түүний орлогын хэмжээ 3.2 сая доллараар хэмжигдэж байв. Харин одоо түүний нэр Wikipedia  дахь хамтлагийн мэдээллээс хасагдаж, YouTube дэх хуудас нь хаагджээ. Мөн “Aori Ramen” гэх франчайз рамены рестораны эрхээ хураалгасан байна.

Эдгээр одуудыг төрүүлэн гаргадаг “YG Entertainment”-ийг ч энэ бүхэн тойрсонгүй. Өнгөрсөн долоо хоногт тэдний хувьцааны үнэлгээ 25 хувиар буурсан байна. Мөн хувьцаа эзэмшигчид нь ёс зүйн асуудлаар гомдол гаргаад байгааг Солонгосын хэвлэл, мэдээллээр ярьж байна. Түүнчлэн хэрэгт холбогдсон хэд хэдэн уран бүтээлч энтертэйнмэнт салбараас гарч байгаагаа мэдэгдсэн бөгөөд “CNBlue” хамтлагийн дуучин Иг ч мөн хамтлагаасаа гарахыг фэнүүд нь шаардсаар байгаа юм.

Энэ бүх үйл явдал К-попт өөрчлөлт авчрах нь гарцаагүй гэдгийг судлаач Хёрт мөн онцолсон. Урьд нь, Солонгост иймэрхүү асуудал үүсэхэд хэсэг шуугиад, удалгүй дарагдуулдаг байсан бол энэ удаад олон алдартан холбогдсон асуудал нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэд хэрэв үүнийг 70, 80 онтой адилтгаад хивсэн доогуур нуугаад өнгөрвөл дэлхий дахины доог болно гэжээ.

Мөн Солонгосын эмэгтэй одууд асуудалд ороход нийгэм даяараа гоочлон, шоглодог бол эрчүүдэд энэ бүхэн шуугиан төдий болдог байсныг Чикагогийн их сургуулийн судлаач Женна Гибсон өгүүлжээ. Тухайлбал, “SS501” хамтлагийн гишүүн байсан Ким Хюн-Жүн 2014-2017 оны хооронд гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар жолоо барьсан гээд олон хэрэгт ээлж дараалан холбогдсон ч нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй уран бүтээлээ үргэлжлүүлж байв. Харин одоо хүний эрх, тэгш эрхийн асуудал хүчтэй яригдах болсон Солонгосын нийгэмд шүтэн бишрэгчид нь энэ асуудлыг тэс өөрөөр хүлээж авах болжээ. Тиймдээ ч секс дуулианд холбогдсон К-поп оддыг тийм ч амар уучлахгүй. Энэ бүхэн Солонгосын энтертэйнмэнт салбарт томоохон өөрчлөлт авчрах эхлэл болно гэдгийг судлаач Солонгосын сэтгүүлч Мано Ли бичсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
Уржигдар
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
2
0
6
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.