Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Кайли Женнэр хэрхэн 3 жилийн дотор тэрбумтан болсон бэ?


Форбес сэтгүүл хэдхэн хоногийн өмнө Кайли Женнэрийг хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон алдартнуудын эгнээг тэргүүлсэн тухай мэдээлсэн. Түүнээс өмнө 2008 онд Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг 23 насандаа хамгийн залуу тэрбумтан болж байв. 

Тэгвэл эдүгээ 21 настай, Америкийн реалити шоуны од Кайли Женнэр хэрхэн тэрбумтан болсон бэ, түүний орлогыг юу бүрдүүлдэг бол? 

Кайли Женнэр анх 10 настайдаа "Keeping Up with the Kardashians" реалити шоунд гэр бүлийнхэнтэйгээ хамт оролцож байжээ. Үүний дараа "Life of Kylie" хэмээх өөрийнхөө шоуг цацсан бөгөөд реалити шоу, зар сурталчилгаар дамжуулан багагүй орлого олдог юм байна. 

Форбес сэтгүүлийн мэдээлснээр Кайли Женнэрийн 2015 онд үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 900 сая долларт хүрээд байна. Тус компани сүүлийн хоёр жилд л гэхэд 650 сая долларын борлуулалт хийсэн байна. 2017 онд компанийн борлуулалт нь өмнөх оныхоос 7 хувиар өсч, 30 бүтээгдэхүүн шинээр зах зээлд нийлүүлжээ.

Кайли 2015 оны тавдугаар сард өөрийн хуримтлуулсан 250 мянган доллараар компанийнхаа үйл ажиллагааг анх эхлүүлж байжээ. Тэрээр гадны компанид захиалга өгч анхны 15 мянган ширхэг уруулын будгийн иж бүрдлийг үйлдвэрлэж байсан ба сошиал медиагаар дамжуулан бүтээгдэхүүний сурталчилгаагаа хийсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд бүтээгдэхүүний нээлтийг хийж минут хүрэхгүй хугацаанд 15 мянган ширхэг бүтээгдэхүүнээ худалдаалж дууссан гэнэ. 29 доллараар худалдаж байсан уруулын будгийн иж бүрдлийг жижиглэн худалдааны хүмүүс eBay онлайн худалдааны сайт дээр 1000 доллар хүргэж худалдсан тохиолдол ч гарчээ. 

Энэ талаар Кайли “Намайг пэйжээ рефрэш хийж ч амжаагүй байхад бүтээгдэхүүн зарагдаад дууссан” гэж  ярьсан байна. Үүний дараа түүний шинээр гаргасан гоо сайхны бүтээгдэхүүн бүхэн худалдаанд гарсан даруйдаа дуусаж байв. Зарим косметикийн цуглуулга нь нээлтээ хийгээд 24 цагийн дотор 19 сая долларын борлуулалт хийж байжээ. Эдүгээ Кайли компаниа 100 хувь эзэмшдэг бөгөөд татвар бусад зардлыг төлсний дараа цэвэр 60 сая долларын ашиг хүртдэг аж. 

Kylie Cosmetics компани 500 орчим ажилтантай ч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сав, баглаа боодол, борлуулалтыг өөр өөр компаниуд хариуцдаг ба санхүү, PR-ийг Кардашьяны гэр бүлийнхэн хийдэг аж. Реалити шоуны одууд сошиал сүлжээ, ялангуяа Инстаграмд хамгийн олон дагагчтай ба энэ нь бизнесээ сурталчлах гол орчин болдог. Кайли Женнэр л гэхэд Инстаграмд 128 сая, твиттерт 25.6 сая дагагчтай билээ. Мөн Kylie Cosmetics компанийн сошиал хуудсыг 16.4 сая хүн дагадаг. 

Мөн түүний орлогын бүрдүүлдэг бусад ажлуудаас дурдвал:

  • Кайли Puma, Fashion Nova, Quay Australia, SugarBearHair зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж нүүр царай нь болдог. 
  • Кендалл, Кайли нар Кэннил & Кайли хэмээх нэртэй загвараа гаргаж алдарт жижиглэн худалдааны PacSun дэлгүүрээр худалдаж эхлэх үед Кайли дөнгөж 15 нас хүрээд байв. Одоо тэдний бүтээгдэхүүнийг дэлхий даяар 975 байршилд худалдаалж байна. 
  • Tech Crunch сайтын мэдээлснээр Кайли 2015 онд хувцас, загварын ертөнцийн тухай контентыг түгээдэг аппликэйшн гаргасан бөгөөд нээлтээ хийсэн эхний өдрөө 105,170 долларын орлого олж байв.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
2
0
1
4
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.03.07 66.181.184.37

Zurag ni ug ni usleg urem ntrtei yg kylie g joohon ajil heregch baidaltai shingeesen bol bur zewuun boloh bailaa. Amjil Kylie

0 Хариулах


Зочин 2019.03.08 203.91.115.47

Bur haa gazar neg yaj iij bgad dutagdal olood shuumjildeg mal bhiimaa

0 Хариулах