Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Какүрюү М.Ананд "Мичинокү" дэвжээнээс барилдана


Японы Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Какүрюү М.Анандын багш "Изүцү" дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко таалал төгсөөд удаагүй байгаа билээ. Улмаар тус дэвжээ багшгүй болж, дэвжээнд харьяалагддаг бөхчүүдийг өөр дэвжээнд шилжүүлэх тухай яриа ойрын өдрүүдэд анхаарлын төвд байлаа.

 "Изүцү" дэвжээнд ёкозүна Какүрюүгээс гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөх харьяалагдаж байжээ. Сүмо бөхийн холбооноос багшгүй болсон "Изүцү" дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү М.Ананд бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч амжилт олоогүй юм. 

Энэ бүхний дараа Сүмогийн холбооноос тус дэвжээний бөхчүүдийг "Мичинокү" дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. "Мичинокү" дэвжээний ояката Киришима нь озэки цолтой барилддаг байжээ. М.Ананд тэргүүтэй бөхчүүдийг эгнээндээ нэгтгэснээр тус дэвжээнд 12 бөхтэй боллоо. Сонирхуулахад тус дэвжээнд Монголоос Кирибаяма Б.Лхагвасүрэн харьяалагддаг ажээ. 

холбоотой мэдээ
1
2019.10.15
Фитнесст явмаар байвч юунаас эхлэхээ мэдэхгүй байна
2
2019.10.08
Биеийн цул жин болон өөхний хувийн тухай мэдэх 5 зүйл
3
2019.10.07
FIBA 3x3: Дэлхийн гранпри тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” буюу ази тивийн баг анх уда...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.