Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кэндалл Жэннэр дүүгээсээ урам зориг авч, гоо сайхны бизнест хөл тавихаар шийджээ


Загвар өмсөгч, Америкийн реалити шоуны од Кэндалл Жэннэр өөрийн нэрийн цуврал сүрчиг гаргахаар болсон тухай Blast сайт мэдээлжээ. Тэрээр "Kendall Jenner", "Kendall" брэндийн барааны тэмдэгтийг авахаар бичиг баримтаа бүрдүүлж эхлээд байгаа гэнэ. 

"Эдүгээ 23 настай загвар өмсөгч бүсгүй эгч, дүү нартайгаа адилхан гоо сайхны бүтээгдэхүүнд дурладаг бөгөөд дүү Кайли Женнэрийнх нь амжилт түүнд урам зориг өгсөн. Нөгөөтэйгүүр Кэндалл гоо сайхны бизнест хөл тавих нь цаг хугацааны л асуудал байсан" гэж тус сайт мэдээлжээ. 

Дашрамд дурдахад, Кардашьяны гэр бүлийн бүсгүйчүүд бараг бүгд хувийн бизнестэй бөгөөд дийлэнх нь гоо сайхны салбарт харьяалагддаг билээ. Тухайлбал, Кайли Женнэрийн 2015 онд үүсгэн байгуулсан Kylie Cosmetics компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 900 сая долларт хүрээд байгаа ба Форбес сэтгүүл түүнийг хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон хүнээр нэрлэжээ. Мөн эгч Ким Кардашьян нь "KKW Beauty" нэртэй гоо сайхны брэндийг, Хлои Кардашян "Good American" хэмээх жинсэн өмдний брэндийг тус тус үүсгэн байгуулжээ. 

Эх сурвалж: The Blast

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.