Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Наймдугаар бүлгийн эхний ангийг 24 цагийн дотор 54 сая хүн хулгайгаар татаж үзжээ


"Хаадын тоглоом" бол дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэг. Гэвч бүх үзэгчид нь ном журмын дагуу төлбөрөө төлж үздэг үү гэвэл мэдээж үгүй. 

Тэгвэл "Хаадын тоглоом" цувралын наймдугаар бүлгийн эхний ангийг 24 цагийн дотор 54 сая хүн, 72 цагийн дотор 90 сая хүн хууль бусаар татаж үзсэн гэж оюуны бүтээлүүд онлайнд хэрхэн хууль бусаар түгэж буйг аналитикт үндэслэн гаргадаг Muso компани мэдээлжээ. Түүнчлэн энэ сард хамгийн олон хүн хууль бусаар татаж үзсэн 25 цувралд "Хаадын тоглоом"-ын өмнөх долоон бүлэг бүгд багтсан байна. 

Мөн Энэтхэг, Хятад улсуудад тус оюуны бүтээлийг хамгийн олон удаа хууль бусаар татаж үзжээ. Тодруулбал, Энэтхэгт 9.5 сая хүн, Хятадад 5.2 сая хүн эхний ангийг хууль бусаар татаж үзсэн гэжээ. 

Харин HBO Now болон HBO Go зэрэг албан ёсны сувгуудаар 17.4 сая хүн үзэж, өмнөх бүлгийн рекордыг эвджээ. Долоодугаар бүлгийн эхний ангийг 16.9 сая хүн албан ёсны сувгуудаар үзэж байсан бол 120 сая хүн 72 цагийн дотор хулгайгаар татаж үзсэн гэх тооцоо гарчээ. 

 Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.