Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хаадын тоглоомын хамгийн нууцлаг дүр болох Шөнийн хаантай холбоотой 8 таамаглал

Шөнийн хаан хэн байж болох вэ?


"Хаадын тоглоом" цувралын төгсгөлийн бүлэгт Шөнийн хаан гэж хэн болох, түүний эцсийн зорилго юу вэ гэдэг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж буй асуултуудын нэг. 

Тэгвэл бид Шөнийн хааны талаар юу мэдэх вэ? 

  • Тэрээр нэгэн цагт хүн байсан бөгөөд Ойн хүүхдүүд түүнийг хүмүүсийн эсрэг тэмцэх хэрэгсэл буюу Цагаан алхагч болгон хувиргажээ. Гэвч одоо түүнийг Ойн хүүхдүүд хянаж чадахаасаа өнгөрсөн. 
  • Тиймээс хүмүүс болон Ойн хүүхдүүд энхийн гэрээ байгуулж, Цагаан алхагчдын эсрэг тэмцэхээр болоод байна. 
  • Тэрээр энгийн хүмүүсийн Цагаан алхагч болгон хувиргах чадвартай
  • Шөнийн хаан жад шидэхдээ гаргуун.

Хэдийгээр бид Шөнийн хааны тухай төдийлөн гүнзгий мэдэхгүй ч түүний хэн болох талаар үзэгчдийн дунд дараах 8 таамаглал хамгийн түгээмэл байгаа юм. Харин та эдгээрийг хэр үнэний ортой гэж бодож байна?

1. Бран бол Шөнийн хаан

Бран Винтерфилдэд байхдаа хэд хэдэн удаа өөр цаг үе, өөр газар руу аялаж байсан. Ингэхдээ тэрээр Шөнийн хааны биед нэвтэрч, тэндээ "гацсан" байх магадлалтай гэж зарим хүн таамагладаг. Гэвч энэ таамаглал төдийлөн итгэл төрүүлдэггүй бөгөөд харин ч Бран бол Шөнийн хааныг ялах гол түлхүүр гэсэн таамаглал хүчтэй байгаа юм. Гэхдээ хэн мэдэх билээ, үйл явдал яаж ч эргэж мэднэ.   

2. Шөнийн хаан бол Старкуудын өвөг дээдэс 

Энэ нь "Бран бол Шөнийн хаан" гэдэг таамаглалаас арай бодитой сонсогдож мэдэх юм. Учир нь номонд Шөнийг хааныг Старкын удмын хүн байсан гэж 'сэжиглэх' зарим нэг санаа номонд дурдагддаг. Домогт өгүүлснээр Шөнийн хаан өмнө нь шөнийн харуулуудын 13 дахь лорд байсан бөгөөд цагаан алхагч эмэгтэйд дурлаж, улмаар түүнтэй хуримлан, өөрийгөө Шөнийн хаан хэмээн нэрийдсэн гэжээ. Гэхдээ номонд гардаг Night's king гэх дүр нь цувралд гардаг Шөнийн хаанаас өөр дүр гэж үзэх нь бий. 

3. Шөнийн хаан өмнө нь шөнийн харуулуудын ахлагч байсан 

Энэ таамаглал нь мөн л номонд гардаг Night's king дүрээс улбаатай юм. Гэхдээ Шөнийн хааныг хамгийн анхны цагаан алхагч гэж үзвэл тэр нь шөнийн харуул үүсэхээс өмнө бий болсон гэсэн үг. Тиймээс шөнийн харуулуудын ахлагч байсан гэх таамаглал эргэлзээтэй. 

4. Шөнийн хаан нэгэн цагт Гурван нүдэт хэрээ байсан 

Шөнийн хаан ирээдүйг зөгнөх, "Варг" буюу бусдын биед шилжин, цаг хугацаагаар аялах чадвартайгаас үзэхэд тэрээр олон зууны өмнө Гурван нүдээ хэрээ байсан байх магадлал өндөр юм. 

5. Шөнийн хаан бол Таргариены удмын хүн 

Шөнийн хаан Таргариены удмынхантай адил луу унах чадвартай гэдгийг харсан. Үүнээс үүдэн түүнийг Таргариены удмын хүн, тэр бүү хэл түүнийг Рейгар Таргариен (Жоны эцэг) гэж итгэдэг хүмүүс ч бий. Үнэндээ Шөнийн хаан Таргариены удам үүсэхээс ч өмнө байсан болов уу. 

6. Нэг биш хэд хэдэн Шөнийн хаан бий 

Цагаан алхагчид хүчирхэгжих цаг үеүддээ шинэ хаан тодруулж, өргөмжилдөг гэсэн таамаглал ч бий. Мөн уг таамаглал ёсоор Жон Снөү дараагийн Шөнийн хаан болох хүн гэх яриа гарсан.   

7. Шөнийн хаан бол домогт Азор Ахай баатар!

Домогт баатар Азор Ахай одоогийн үйл явдлаас хэдэн мянган жилийн өмнө буюу хана баригдахаас ч өмнө харанхуйгаас ирсэн цагаан алхагчдыг дарсан гэж өгүүлдэг. Тодруулбал, Ойн хүүхдүүд цагаан алхагчдыг хянах боломжгүй болох үед Азор Ахай тэдний нэг буюу Шөнийн хаан болж цагаан алхагчдыг зогсоосон байх магадлалтай. 

8. Шөнийн хаан гол дүрүүдийн хэнтэй ч холбоотой биш 

Магадгүй хариулт бидний бодож байгаагаас ч энгийн байж мэдэх юм. Шөнийн хаан заавал гол дүрүүдтэй ямар нэгэн сэжмээр холбогдоогүй, ердөө л Ойн хүүхдүүдийн эрхшээлд орж Шөнийн хаан болж хувирсан ердийн нэгэн байж магадгүй. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
8
0
7
1
1
0
20

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.22 66.181.161.84

Энэ хачин худал хуурмаг үлгэр домгоо битгий олон нийтийн сүлжээнд тавиад бай.

0 Хариулах


Зочин 2019.04.26 66.181.184.78

Энэ хүн огт GOT үзээгүй л байх.

0 Хариулах


дафак из дат 2019.04.22 66.181.181.165

юу яриад байгаан чи?

0 Хариулах


Teamin 2019.04.21 66.181.176.83

Ingehed gerliin ezen ymar uchirtai ym bol. Melisandra ergej irne gj bsan ymar uchirtai ym bol

0 Хариулах


GoT 2019.04.20 202.9.43.92

3 nudet hereenuud ireeduig hardaggu sanagdah ym?

0 Хариулах


Зочин 2019.04.21 192.82.66.135

thh ungursun bolon odoog l harj chaddag ireeduig hardag bolchuul laana bizdee ein hehe

0 Хариулах


Edgy 2019.04.19 66.181.161.50

За ёстой энэ мэдээ бичээд байгаа Саруул гэж хүнд эхлээд тэр сэдвийнхээ талаах хангалттай мэдлэгтэй бол л гэж хэлэе дээ. Өмнөх бүх нийтлэлийг нь уншсан арай биш ээ. Худлаа нэтээс хэдэн юм оруулаад тэрнийгээ үнэн худал, бйах боломжтой боломжгүйг нь мэдэхгүй хэдэн copy/paste л байна.shitttt

1 Хариулах


ЭБО 2019.04.19 192.82.64.37

Бран гэж бодсон хэвээрээ л байна.

0 Хариулах


Зочин 2019.04.19 27.123.214.2

Миний хувьд шөнийн хаан бол .... за мэдэхгүй эээ

0 Хариулах