Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ХААН Банкны шинэ номын сан жинхэнэ "эко" оффисын өнгө төрх болсныг батлах 10 баримт


Ном унших дуртай, номонд хайртай хүмүүсийн хувьд атаархлыг нь төрүүлмээр нэгэн газар нээгдсэн гэдгийг дуулгахад "таатай" байна. Номын санд сууж, номын клуб явж, уулзалтад оролцох зэрэг нь ном сонирхогчдын хувьд хамгийн дуртай зүйлс нь. Харин ХААН Банкны ажилчид хамгийн азтай ном сонирхогчид болж таарав. Учир нь тэд дөнгөж саяхан шинэхэн номын сантай болсон юм. Тэр тухай дэлгэрэнгүйг сонирхоцгооё.

Ногоон оффис буюу эко оффис манай улсад байхгүй шахам гэж хэлж болно. Харин ХААН Банкны шинэхэн оффис нь тэр чигтээ "ногоон" гэж хэлэхэд буруудахгүй. Бас оффис гэхээр л ширээ сандалнаас өөр зүйл байж болохгүй мэт үздэг байсан үе хэдийн ард хоцорсон гэдгийг бид үүгээр ойлгож, харж болох нь ээ.

1. Тааз тэгш бус хэмтэй байх үед хүнд асар их тайвшрал өгдөг гэдгийг та мэдэх үү? Нээлтийн үеэр очихдоо л би анх удаа мэдлээ. Хамгийн сонирхолтой нь тааз руу харахад эвгүй биш, харин ч тун тааламжтай мэдрэмж авч байв.   

2. Уг номын сан хэд хэдэн "күүл" хэсэгтэй. "Comfort zone" нь надад хамгийн их таалагдсан. Учир нь та том дэлгэр цонхоор хотыг ажингаа хүссэн номоо уншаад суух боломжтой юм. Бороо эсвэл цастай өдөр энд байхад сэтгэл ямар их хөдлөх бол.

3. "Study Zone" хэсэгт харин та өөрийгөө хөгжүүлэх бүхнийг хийх боломжтой. "IELTS" эсвэл "TOEFL" өгөх хүсэлтэй олон залуус байдаг. Бас шинэ хэл сурах гэж байгаа ч юм уу, ямар нэгэн байдлаар хичээлээ давтах хэрэгтэй байгаа бүх ажилчид энд хүссэнээрээ өөрийгөө хөгжүүлж болох юм. 

4. Ширээ сандалнууд нь бүгд сүүлийн үеийн, маш эвтэйхэн гэдгийг би анзаарсан. Зөвхөн таны сууж байгаа хэсэгт л гэрэл асах боломжтой ширээ, өөр дээрээ залгуур, USB оролттой сандал гэх мэт.

5. "Team Study Zone" бол багаараа, хамт олноороо шинийг эрэлхийлэх гэсэн хүн болгонд нээлттэй. Шинэ санаагаа уралдуулж, ажилдаа улам их амжилт гаргах боломж олгоно. Хаа нэг газар байдаг ийм өрөөнүүд ихэнхдээ их бүгчим байдаг даа? Харин энэ бол тэс өөр. Агааржуулагч, гэрэлтүүлэг нь хүртэл хүнд хамгийн таатай байх нөхцлийг бүрдүүлж чадсан.

6. "Focusing Area" харин зөвхөн өөрийн ажилдаа бүрэн анхаарах боломж олгоно. Танд хэн ч саад болохгүйгээс гадна та зөвхөн өөрийн зүйлд бүрэн төвлөрөх боломжтой. 

7. Дээрээс нь энэ оффис тэр чигтээ амьд ургамлаар дүүрэн. Хана нь хүртэл шүү! Байгалийн чимээ явж ороход л сонсогдох бөгөөд энэ нь яг л ой модон дунд сууж байх шиг туйлын таатай мэдрэмж төрүүлж байлаа.   

8. Уг номын сангийн хамгийн гоё хэсэгтэй танилцахдаа бэлэн үү? Тэр бол мини-театр! Кино, баримтат бичлэгүүд болон янз бүрийн сонирхолтой дүрс бичлэгүүдийг хамт олноороо үзэх боломж олгосон ийм тухтай театртай оффис өмнө нь харж байсан уу? Хажуудаа томоос том цонхтой, тухтай зөөлөн буйдантай энэ хэсгээс ХААН Банкны ажилчид салж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. 

9. Нийт 100 гаруй хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой ба нийт 500 гаруй номтой. Ажилчид уг номын сангаас өөрийн хүслээр номоо сонгон унших боломжтой. 

10. ХААН Банк ажилчдаа дэмжиж, хөгжүүлэх олон үйл ажиллагаа зохион байгуулдагийн нэг тод жишээ бол сайн дурын клубууд. Ажилчид өөрсдөө санаачилж, нэгдэж янз бүрийн клубууд байгуулдаг бөгөөд тэр нь ганцаар зогсохгүй олон гэнэ шүү. Гэрэл зураг сонирхогчдын, ууланд авирагчдын, хөгжим сонирхогчдын гээд олон клуб бий. Бас өглөө болгон подкаст хийж, түүнийг нь банкны бүх ажилчид сонсох боломжтой байдаг. Шинэ ном уншиж, тэр тухайгаа ярилцаж, хамт олноороо улам дотно, нээлттэй болсноор ажлын бүтээмж, сэтгэл санаанд ч асар том нөлөө үзүүлдэг нь гарцаагүй.

Ер нь ажилчдынхаа өсөн дэвжих боломжийг нээж өгдөг, тэдэнд тухтай байх талаас нь бүх анхаарлаа хандуулдаг газрууд олон байгаасай гэх бодол яг энэ мөчид төрсөн юм. Ажилдаа ирэх гэж яардаг, бас сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүсийн ажлын бүтээмж хүртэл өндөр байдаг. Бусад газрууд ч мөн энэ мэтээр оффисоо "ногоон" болгож, ажилчиддаа илүү тухтай орчныг бий болгоно хэмээн найдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
13
0
0
0
5
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.12 59.153.113.174

Haana bdg ve

0 Хариулах


Shinee 2019.08.12 202.126.89.121

Zuvhun haan banknii ajilchid l oroh bolomjtoi yu?

0 Хариулах


Зочин 2019.08.12 202.21.124.19

Zuvhun ajilchdad ni zoriulsan yum uu?

0 Хариулах