Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Хаан ширээний тоглоом" цувралын төсгөлийн анги гарах үеэр Хятадын сайтууд дамжуулалтаа блокложээ


Сүүлийн 8 жил үзэгчдийг байлдан дагуулсан "Хаан ширээний тоглоом" цуврал өндөрлөлөө. Цувралын сүүлийн ангийг HBO-ийн бүх сувгаар 19.3 сая хүн үзэж, өмнөх дээд амжилтаа эвдсэн талаар тус компани мэдээлж байна. 

Дэлхий даяараа хаан ширээг залгамжлагч хийгээд бусад гол дүрүүдийн хувь заяаг хэлэлцэж байхад Хятадын үзэгчид л ярианы гадна үлджээ. Учир нь цувралын төгсгөлийн анги гарах үеэр Хятадын видео платформын Tencent сайтад "дамжуулалтын явцад алдаа гарлаа" гэсэн бичиг гарч, үзэгчид төгсгөлийн ангийг үзэж чадаагүй гэнэ. Харин HBO компанийг хэвлэлийн төлөөлөгч кино цацагдах үеэр сүлжээнд ямар нэгэн дамжуулалтын алдаа гаргаагүй гэж Wall Street Journal-д мэдээлсэн байна. АНУ болон Хятадын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэж эрх баригчид "Хаан ширээний тоглоом" цуврал төгсгөлийн ангийг цацахыг хориглосон байх магадлалтай гэж The Verge сайт мэдээлжээ. 

Сүүлийн үед АНУ болон Хятадын хооронд үүссэн худалдааны маргаан хурцадмал байдалд хүрч байгаа бөгөөд үүнээс үүдэж хоёр улсын технологийн компаниуд хамгийн их хохирол амсаж байгаа билээ. Тухайлбал, Apple компанийн Хятад дахь борлуулалт буурч, Google компани Хятадын Huawei компанид өгсөн гар утасны үйлдлийн систем болох Андроидын лицензийг цуцлахаар бэлдэж байгаа тухай мэдээлэл шуугиан тарьж байна. 

Ийм нөхцөл байдалд Хятадын үзэгчид "Хаан ширээний тоглоом" цувралын төгсгөлийн ангийг үзэж чадаагүй гэх асуудал төдийлөн чухал биш байж болох ч хоёр улсын худалдааны маргаан хэрхэн энгийн иргэдийн амьдралд нөлөөлж буйг харуулах нэг жишээ гэж Wall Street Journal мэдээлжээ. Дашрамд дурдахад, тус цувралын наймдугаар бүлгийг л гэхэд Tencent сайтаас 500 сая хүн үзээд байгаа аж. 

Эх сурвалж: The Verge

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
9
1
0
0
0
2
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Arti 2019.05.22 223.140.87.128

Uul ni Angli iin kino shd

0 Хариулах


Mark 2019.05.21 66.181.185.201

Худалдааны маргаан гэж юу бичээд байнаа? Trade war ийг үү? Ямар аймшигтай сэтгүүлч редактор вэ ичмээр юм. Shame!

3 Хариулах


Зочин 2019.05.21 202.126.89.59

Surtei yum

0 Хариулах