Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хайр түгээсэн хагас жилийн амжилт


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Social know how" буланд орсон "Хайр түгээсэн хагас жилийн амжилт" нийтлэлийг хүргэж байна.


Саяхан монголчууд сошиал сүлжээ ямар хүчтэй гэдгийг #Pray4Dulguun хаштаг, постоор мэдэрсэн гэхэд хэтийдэхгүй. Хэрэв хүмүүс сайн сайхан, гэрэл гэгээт мэдээг дээрх жишээний адил түгээдэгсэн бол олон нийтийн сүлжээнд ямархан эерэг давалгаа үүсч, мяралзах долгио бүрээс нь эрч хүч, инээд баясал түгэх бол?  

Монголын хамгийн олон дагагчтай “Мобиком” хуудсаар өнгөрсөн оны сүүлчээс эхлэн “Хайр түгээе” төсөл хэрэгжиж, хүмүүст ухаарал, уярал “амтлуулсан” видео контентууд орж эхэлжээ. Хэрэв та анзаарсан бол мобикомын хэрэглэгч рүү залгахад нэг хэсэг “Гэр, гэр, гэр бүлийн...” хэмээн дуу эхэлдэг байлаа шүү дээ. “Гэр бүлийн гишүүн бүрд” нэртэй энэ дуу “хайр түгээе” гэсэн үгээр төгсдөг аж. Богинохон атлаа нандин сайхан үгтэй дууны төгсгөл нь эерэг бүхнийг түгээхэд хамгийн тохиромжтой санагдсан тул санаачлагч Б.Тэмүүжин төслөө ийн нэрлэжээ.

“Мобиком” корпорацийн Сурталчилгааны мэргэжилтэн, продюсер тэрбээр “Сошиалд сөрөг мэдээ мэдээлэл их, хүмүүс ч нэлээд түгээдэг. Харахад л эмзэглэмээр, бараан санагддаг. Энэ бүгдээс үүдээд ер нь сошиалаар яагаад эерэг, сайхан контент бэлтгээд түгээж болдоггүй юм бол гэж боддог байлаа. Сошиал талбар маш хүчтэй байгаа энэ үед бид бүтээгдэхүүн, урамшууллын сурталчилгаа түгээлгүй, компанийнхаа сошиал хуудсыг хүмүүсийн орж үзэх дуртай, топ фэнтэй хуудас болгоё гэсэн бодлого ярьж эхэлсэн. Удалгүй манайхан хуралдаж, идэвхжүүлэлтээ хэрхэн хийх талаар ярилцахад нь би саналаа хэлээд, удирдлагууд маань ч маш таатай хүлээж авсан. Ингээд л миний дотроо бодож явдаг зүйл маш хурдан шийдэгдэж, ажил хэрэг болсон доо. Хамт олон маань гаргасан саналыг минь тэр дор нь дэмжсэн. Магадгүй манайхан ч бас дотроо тийм хүсэл эрмэлзэлтэй байсан юм байна гэж анзаарсан” гэлээ.

Тэд хагас жилийн хугацаанд “Хайр түгээе” төслийнхөө хүрээнд арваад видео контент бэлтгэж, түгээжээ. Контентоо бэлтгэхдээ олны танил хүмүүсийг гол дүр болголгүй, эгэл жирийн хүмүүсийг оролцуулж, тэднийг зорин очиж, шууд бичлэг хийсэн нь оновчтой болсон гэнэ. Хамгийн сонирхолтой нь өмнө орж байсан контентуудаас хамгийн их хандалт авч, хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Төслийн багийнхан энэ үр дүнг хараад ийм  төрлийн контент сошиалд дутагдаж байсныг анзаарч, мэдсэн байна. Б.Тэмүүжин “Хайр түгээе”-ийн контентууд орсноос хойш бид нэг өдөр магадгүй нийтэлснээс хойш цагийн дотор л хамгийн их, хамгийн гоё эерэг сэтгэгдлийг авсан шүү. Жишээлбэл, цэргийн баяраар бид Зэвсэгт хүчний нэг ангийг зориод, тухайн ангид алба хааж байгаа цэргүүдээс гэрийнхэнтэйгээ доод тал нь 9 сар уулзаагүй 15 цэргийг сонгосон. Гэр бүлийнхнийх нь бүх зардлыг нь дааж, хүүгийнх нь алба хааж байгаа цэргийн анги дээр авчирч уулзуулсан. Хамгийн хол нь Баян-Өлгий аймгаас байлаа. Энэ мэтчилэн бид өөрсдөө хүртэл догдолж бүтээсэн контентоо дараа нь хүмүүст түгээгээд “Мобиком шилдэг нь шүү” гэх мэтчилэн урам зориг, эрч хүч нэмэхээр олон сэтгэгдэл хүлээн авч байсан” хэмээн сэтгэл хангалуун инээмсэглэн ярина.

Ямар ч бүтээгдэхүүн сурталчлаагүй, ямар ч ашиг харалгүй, сайн сайхныг бусдад мэдрүүлэхийг зорьсон нь тэдний сошиал амжилтын ноу хау байжээ. Фэйсбүүкийн албан ёсны хуудас нь 940-өөд мянган дагагчтай бол инстаграмыг нь 27 мянга орчим хүн дагажээ.

Монголын үүрэн холбооны анхдагч болсон тус байгууллагынхан хэрэглэгчдэдээ цаг үеэсээ хоцрохгүй байхад нь тусалж дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ. Энэ бүхний цаана аварга том “мобиком” нэртэй тоног, төхөөрөмж бус “мобиком” хэмээх их айл, баг хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл бий. Хэрэглэгчидтэй “халз” тулгарч, тусламж үзүүлдэг нь операторууд. Тэд автомат хариулагч биш ч олон янзын ааш араншинтай хүмүүстэй холбогдоход уйлмаар, зугтаад гүймээр, баярлаж талархмаар, халширч орхим яриа, сэтгэгдэл хүлээн авдаг гэлээ. Тийм ч учраас операторуудад тохиолддог түүхээс нь яриулж, контент бэлтгэсэн нь олон хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлснийг тус видеонд “лайк” дарж түгээсэн, сэтгэгдэл үлдээснээс харж болно. Энэ тухай Б.Тэмүүжин “Мобиком гэхээр л хүмүүс барилга байгууламж ч юм уу, том төхөөрөмж гэж төсөөлдөг шиг байгаа юм. Тийм болохоор нь бид ярилцаж байгаад харилцагчтай халуун цэг дээр холбогддог операторуудынхаа түүхийг яриулж, видео оруулахад хүмүүс маш гоё хүлээж авсан. Зарим нь “Эвий дээ, миний хүүхдүүд шиг залуус ажилладаг юм байна. Дахиж загнахгүй ээ” гэж хүртэл хэлсэн” гэлээ.  

Хагас жил үргэлжилсэн энэ төслийн контентууд сайн үнэлгээ авсан тул “Хайр түгээе-2” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн багийнхан контентынхоо бэлтгэл ажилд аль хэдийнээ оржээ. Энэ төслийн хүрээнд улс нийгмийнхээ төлөө хамгийн түрүүнд давшлан ажилладаг эх барих эмч, түргэний жолооч, гал сөнөөгч, цэцэрлэгч зэрэг олон салбарын танил биш атлаа үнэлж барамгүй гавьяатай хүмүүсийг алдаршуулж, фото сурвалжилга хийж, тэдний түүхийг ил болгохоор зорьж байна. Мөн видео контентоо ч үргэлжлүүлнэ гэсэн.  

Энгийн мэт ч нэхэн санахад эгэлгүй амьдралын гэгээлэг мөчийг дуранд буулгаж, түгээж байгаа “Хайр түгээе” төслийн багт халуун баяр хүргэе. Олон нийтийн сүлжээнд түймэр мэт дэгдэж, үнэн худлын зааг нь үл мэдэгдэх хар бараан мэдээлэл дунд “сошиалчид” эерэг контентоор гачигдаж байж. Яг ийм үед үүлэн чөлөөний завсар наран мэт гийсэн нь “Хайр түгээе” төсөл байв. Хайраас салбарласан олон сайхан түүхийг “Хайр түгээе-2” төслийн контентоос бид хүлээн авах нь ээ. Төслийг санаачлагч Б.Тэмүүжин “Гоё видео контент оруулаад эхлэхэд хүмүүсийн бичсэн сайхан сэтгэгдэл нэмэгдэж, хандалт ч ихэссэн. Хүмүүст бид сайн сайхан, эерэг бүхнийг л түгээе гэж бодсон” хэмээн даруухан тодорхойлсон юм. Тэдний түгээсэн хайр олон мянган хүний зүрх сэтгэлд хүрч, одоо сошиалд “Хайр Түгээе” давалгаа өрнөж байна.

холбоотой мэдээ
1
2019.08.02
"Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаараас САНАЛ БОЛГОХ 6 нийтлэл
2
2019.07.24
Сошиал медиа хуудсуудыг бизнестээ ашигтайгаар хөтлөх 6 зөвлөмж
3
2019.07.23
Гэрэг Фэйшн: Тэргэлийн нүүр будалтын зөвлөгөө
санал болгох
1
7 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
8 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах