Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хангалттай унтсан ч ядарсан мэдрэмжтэй босдог хүмүүст туслах 12 зөвлөгөө


Бид заримдаа яахаа мэдэхээ байчихдаг. Хангалттай сайн унтаж амарсан атал өглөө бүр л дутуу нойртой хоносон мэт сэрдэг. Энэ нь олон төрлийн шалтгаантай бөгөөд таны хоол хүнсний сонголтоос эхлээд үдэш унтахдаа хэрэглэдэг үнэрт лаа хүртэл нөлөөлдөг байж болзошгүй. 

Иймээс Ublife танд энергиэ нөхөж, эрч хүчээ эргүүлж авах 12 аргыг хүргэж байна. 

  1. Селенд ТИЙМ гэж хэлэх нь 

Хүний биед нэн чухал үүрэгтэй 19 элемент байдгийн нэг нь селен юм. Уг элемент биеийн дархлааг сайжруулж, хорт хавдраар өвчлөх эрсдлээс сэргийлэх, нойр булчирхай, зүрх судас, харааны хэвийн үйл ажиллагаанд тустай гэх мэт маш олон төрлийн ач холбогдолтой. Хэрэв селен дутагдвал ядрах, үс унах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Селенээр баялаг хоол хүнсний тоонд далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, бразил самар багтдаг аж.

  1. Давс, элсэн чихрийг бага хэрэглэ 

Давстай хоол идсэн бол заавал ус ууж илүүдэл минералаа гадагшлуулж байх ёстой гэнэ. Харамсалтай нь бид өдөр тутамдаа хэт их давстай хоол, хүнс хэрэглэдгээс үүдэн хүний бие илүүдэл давсны хэрэглээнд дасаж, цангах мэдрэмж төрөхөө больдог аж. Тиймээс цангахгүй байлаа ч хоол идсэний дараа хангалттай хэмжээний ус ууж хэвшээрэй. Мөн насанд хүрсэн хүний хоногийн давсны хэрэглээг 9-12 грамм гэж тогтоосон байдаг тул давсны хэмжээгээ хянаж байх нь чухал. Үүнээс гадна чихэрлэг зүйл хэт их хэрэглэдэг бол витамин В-ийн дутагдалд орох, гүн нойрсох хугацаа буурч хөнгөн нойрсох хандлагатай болно. 

  1. Цайр дутагдсан юм биш биз?

Scientific Reports-ийн мэдээлснээр дэлхий нийтийн хэмжээнд 1.1 тэрбум хүн цайрын дутагдалтай байна гэжээ. Цайр нь мөн л хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой чухал элементийн нэг бөгөөд үс, хумс, арьсанд нөлөөлж, хоол унднаас авч буй өөх тосыг задлах, хеликобактерийг тэнцвэржүүлэх тэргүүтэй олон үүрэг гүйцэтгэдэг. Иймд өглөө ядарсан мэдрэмжтэй босож буй бас нэг шалтгаан нь цайрын дутагдал байж болзошгүй юм. Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөснөөр эрэгтэйчүүд хоногт 14 мг, эмэгтэйчүүд 8 мг цайрыг хоол хүнсээрээ дамжуулж авах ёстой гэжээ. Энэ төрлийн элемент баялаг хоол хүнсэнд мах, улаан буудай, шош, сүү, бяслаг зэрэг багтана.  

  1. Эмх цэгцтэй орчин эерэг нөлөөтэй 

Энгийн тайлбарлавал тархи өдөр тутам мэдээллийн урсгалыг зохицуулахын тулд байнга мэдээллийг ангилан ялгах ажил хийж байдаг аж. Хэрэв хүрээлэн буй орчин эмх цэгцтэй бол тархины ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. 

  1. Цонхоо онгойлго 

Хүчилтөрөгчийн дутагдлаас болж цусны даралт нэмэгдэж, ядардаг. Иймд байгаа орчиндоо тогтмол агаарын сэлгэлт хийж байхыг зөвлөжээ. 

  1. Бөхийж алхахаас зайлсхий

Хачирхалтай сонсогдож болох ч биеийн байрлал энергийн түвшинд нөлөөлдөг болохыг Сан Францискогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Ялангуяа алхахдаа бөхийхөөс зайлсхийж биеэ аль болох цэх авч явахыг хичээгээрэй.  

  1. Шарсан, хуурсан хоолыг тэвч

Давс, сахар, ханасан өөх тос ихтэй түргэн хоол мөн л сөрөг нөлөөтэй. Кэмбриджийн их сургуулиас хийсэн нэгэн сонирхолтой судалгааг дурдахад, есөн өдрийн турш өөх тос ихтэй хоол идсэн харх эрүүл хоол идсэн хархнаас хоёр дахин удаан гүйж байжээ. 

  1. Дасгал хий, гэхдээ бүү хэтрүүл

Ядаргаатай тэмцэх нэг арга бол тогтмол дасгал хийх юм. Жеоржиагийн их сургуулийн хийсэн судалгаагаар долоо хоногт гурван удаа 20 минутын турш дугуй унаж, гүйж байсан хүмүүс 42 хоногийн дараа ядаргаа нь эрс багассан байна. Гэвч хэтрүүлж хийвэл эсрэгээрээ улам бүр ядраадгийг бүү мартаарай. 

  1. Хөгжмөө зогсоо 

Хөгжим бол нэг төрлийн дуу чимээ бөгөөд хөгжим сонсох үед судасны цохилт түргэст, цусны даралт нэмэгдэж, адреналин ялгарч эхэлдэг. Энэ нь стрессийн үед илэрдэг шинж тэмдэгтэй адил аж. Тиймээс зарим үед чимээ аниргүй байдлыг эрэлхийлээрэй. 

  1. Шингэн зүйл хангалттай хэрэглэ

Хүний биед байх ёстой усны хэмжээ хоёрхон хувиар буурахад л бие нозоорох, ядрах шинж тэмдэг илэрч эхэлдэг. Иймд хоол хүнсээр дамжуулж хоногт 2.8 литр шингэнийг авч байх ёстой ба үүнээс 2.1 литр нь (8 аяга) ус байх хэрэгтэй гэж зөвлөжээ. Өөрөөр хэлбэл цаг тутам 800 мл ус уух шаардлагатай гэсэн үг юм. 

  1. Үнэртэй лаа сонгохдоо болгоомжтой ханд 

Үнэрээр эмчлэх аргыг хүмүүс их сонирхдог. Ялангуяа тайвшрахын тулд элдэв төрлийн үнэртэй лаа асуух нь бий. Гэвч ихэнх лааг парафинаар хийдэг ба энэ нь шатах үедээ бензол, толуол зэрэг бодис ялгаруулдаг. Эдгээр нь орчны агаарыг бохирдуулаад зогсохгүй биеийг ядраадаг тул үнэрт лаа хэрэглэхдээ болгоомжтой хандаарай. 

  1. Д аминдэмийн дутагдлаас сэргийл

Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал 200 гаруй өвчнийг үүсгэх эрсдэл болдог гэнэ. Д аминдэм нь хүний биед хоол тэжээл болон нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг тул өдөрт дор хаяж 10 минут наранд гарах, загасны тос, сардина загас, мөөг, өндөг, сүү, амуу, буудай, элэг зэрэг Д аминдэмээр баялаг хүнс тогтмол хэрэглэж хэвшээрэй.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
1
3
1
8
0
6
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Kherlen 2019.01.20 66.181.161.37

Zugeer l oroi bitgii hund ym id. Shunujin hodood chn ajillaj honohoor ugluu uhel hanhaldgiin bnle

0 Хариулах