Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Хар нүх"-ний зургийг гаргахад эмэгтэй оюутны бичсэн алгоритм чухал үүрэг гүйцэтгэжээ


Хүн төрөлхтөнд төсөөлөл төдий байсан "Хар нүх"-ний зураг EHT төслийн 200 орчим эрдэмтний хүч хөдөлмөрөөр дэлхий нийтэд хүрлээ. Тэд манай дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд орших M87 галаксийн төвд орших тус биетийн зургийг авахын тулд дэлхий даяар олон тооны радио телескоп байрлуулж, тэдгээрийн нэг том дуран болгон ашиглажээ. 

Эдүгээ бидний харж буй "Хар нүх"-ний зургийг гаргахад Кэти Боумэний гурван жилийн өмнө MIT-д компьютер, хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж байхдаа бичсэн алгоритм чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, EHT төслийн багийнхан олон тооны радио телескопын тусламжтайгаар M87 галаксаас ирж буй долгион бүрийг бүртгэж, сая сая гигабайтын мэдээллийг цуглуулжээ. Гэвч төслийнхөн асар их хэмжээний мэдээллийг интернэтээр илгээх боломжгүйгээс нисэх онгоц, ачааны машинаар дискүүдийг цуглуулж, эцэст нь зураг болгон хувиргах сорилттой тулгарчээ. 

Харин Кэтигийн боловсруулсан дүрслэлийн алгоритмын тусламжтайгаар дээрх мэдээллийг зураг болгох гурван скрипт кодыг бүтээжээ. 

MIT-ийн судалгааны эрдэмтэн Винсент Фиш "Мэдээж хэрэг ахлах эрдэмтэд энэ төсөл дээр ажилласан ч Кэти шиг залуу судлаачид төслийг амжилттай болоход ихээхэн хувь нэмэр оруулсан. Учир нь цугларсан дата мэдээллийг дүрслэл болгох ажилд төгсөх курсын оюутан, докторын зэргээ горилж буй судлаачид ихэвчлэн оролцсон" гэжээ. 

Харин Кэти "Бидний хэн нь ч үүнийг ганцаараа хийж чадахгүй байх байсан. Энэ бол өөр өөр мэдлэг, туршлагатай эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон" хэмээн ярьжээ. Кэти ирэх намраас Калифорнийн Технологийн Институтид туслах профессороор ажиллахаар болжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
0
40
0
2
1
12
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.