Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хараагүй эхнэрээ баярлуулахын тулд 2 жилийн турш мянга мянган цэцэг тарьжээ


Улаан сарнай "Би чамд хайртай" гэх үгийн илэрхийлэл болдог гэдэг. Харин мянга гаруй ягаан цэцгээр дүүрэн цэцэрлэг энэ үгийг мянгантаа хэлэх мэт тийм их сэтгэлийн илэрхийлэл болох биз ээ.

Шинтоми гэх нэгэн фермд ноён, хатагтай Күроки нар аж төрөн суудаг байна. Тэд 1956 онд гэрлэж, тэр үеэс хойш тасралтгүй хамтдаа амьдарч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг өнгөрүүлжээ. Гэвч 52 настай байхдаа эхнэр нь чихрийн шижингээс болоод хараагаа бүрэн алдсан байна. 

Фермдээ ажиллахаа больж, яваандаа гэрээсээ ч гарахаа болин, улам бүр өөрийгөө тусгаарлаж эхлэх болжээ. Түүн дээр зочлон ирэх хүмүүсийн тоо ч багассан тул нөхөр нь яаж түүнийг илүү жаргалтай байлгаж, эхнэр дээр нь олон хүн ирж уулздаг болгох вэ гэж бодож эхэлжээ.

Тэр үед анх цэцэрлэгт нь ягаан шибазакүра цэцэг ургаж байхыг анзаарч гэнэ. Зөвхөн маш үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй, хамар цоргим сайхан үнэртэй байж гэнэ.

Тэр үеэс хойш нөхөр нь 2 жилийн турш байшингийнхаа эргэн тойронд мянга мянган цэцэг тарьж эхэлжээ. Аажим аажмаар эхнэр нь байшингаасаа гарах болж, цэцэгсийн сайхан үнэрийг мэдрэхийн тулд цэцэрлэг рүү явдаг болжээ. 

Удалгүй эхнэртээ зориулж тарьсан цэцгүүд нь гаднын зочдын зорьж ирэх газруудын нэг болон хувирсан байна. Хаврын цагаар 7,000 гаруй цэцэг дэлгэрч, сайхан үнэрээ түгээдэг гэнэ.

Нүүрэндээ томоос том инээмсэглэлтэй хатагтай Күроки нөхрийн хамт байнга цэцэрлэгээр зугаалж яваа харагддаг болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
8 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
8 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.