Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хараагүй хүн ганцаараа аялах боломжтой юу?


Сүүлийн жилүүдэд хүмүүс үүргэвчтэй аялал хийх, ганцаараа аялах тухай ярьдаг, төлөвлөдөг болсон. Харин ийм аялал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломжтой болов уу? 


Чен Сиенг 16 настайдаа нүдний даралт ихдэх өвчин буюу глаукомоос болж хараагаа бүрмөсөн алджээ. Гэсэн ч энэ явдал түүний гадаад улс руу аялах мөрөөдлийг зогсоож чадаагүй байна. Сиенг үзэх дуртай сериалаасаа урам зориг авч Өмнөд Солонгос руу ганцаар аялахаар шийдэв. 

Чен Сиенг: Хараагүй хүн ганцаараа аялах боломжгүй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ бидэнд өөр мэдрэмжүүд байгаа шүү дээ. Бид сонсож, хүрч, үнэрлэж чадна.

Сиенг эхэндээ танихгүй орчинд, мэдэхгүй хэл, соёлтой хүмүүсийн дунд орохоосоо эмээж байсан гэнэ. Харин технологийн тусламжтайгаар өдөр тутамд тулгардаг бэрхшээлийг даван туулж, аялах нь түүний төсөөлснөөс хавьгүй хялбар болохыг ойлгожээ. Жишээ нь, тэр ийш тийшээ явахдаа Ride-Hailing ашиглаж, гар утсаараа төлбөр тооцоо хийж, хүмүүстэй харилцахдаа орчуулгын аппликэйшн ашигладаг аж. 

"Мэдээж юм бүхэн амар байгаагүй. Их дэлгүүр лүү орох гэхэд хамгаалагч нь чам шиг хүмүүст зориулагдсан газар биш, яв гэж хэлж байсан удаатай. Ийм үед надад дэлхий ертөнц бүхэлдээ харанхуй юм шиг санагддаг. Гэвч иймэрхүү жижиг бэрхшээлд бууж өгөөд байвал би үлдсэн насаа сүүдэрт өнгөрөөх хэрэгтэй болно шүү дээ. Бусад нь боломжгүй гэж ярихад л хараагүй хүмүүс бууж өгдөг. Үнэн хэрэгтээ, чиний хийж чадах эсэх чинь зөвхөн чамаас шалтгаална" хэмээн Сиенг ярьжээ. 

Тэрбээр Өмнөд Солонгос руу хийсэн аяллаа амжилттай дуусгаад зогсохгүй аяллаас сурсан зүйлээ онлайнаар бусадтай хуваалцжээ. (Түүний ярилцлагын ЭНД дарж үзээрэй)

Эх сурвалж: Ink Stone News

Холбоотой мэдээлэл: 

Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.