Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Харь гаригийн биетүүдийг судалдаг гэх '51-р бүс'-тэй холбоотой 8 баримт


Сүүлийн нэг сард АНУ-ын агаарын цэргийн 51-р бүстэй холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татах болж, тэр бүү хэл тус бааз руу довтлох тухай яриа өрнөж эхэллээ. Хүмүүс яагаад уг нууцлаг баазын талаар сонирхох болов, энэ бүхэн хаанаас, юунаас эхлэлтэй вэ? 

51-р бүстэй холбоотой ам дамжсан яриа, таамаглалууд 1989 оноос эхэлжээ. 1947 оны долоодугаар сарын 8-нд Нью Мексикийн ойролцоо нэгэн нисдэг биет осолдсон бөгөөд АНУ-ын цэргийн хүчнийхэн үүнийг ердийн нэг агаарын бөмбөлөг байсан гэж тайлбарладаг. Харин Боб Лазар энд харь гаригийнхан осолдсон гэх мэдээллийг 1989 онд дэлгэж байжээ.

Харин өнгөрсөн зургаадугаар сард комедиан Жой Роган өөрийн подкастдаа физикч Боб Лазарыг оролцуулсан бөгөөд тэрбээр өөрийгөө 51-р бүсээс холгүй орших S-4 хэмээх газарт харь гаригийнхны технологи дээр ажиллаж байсан, харь гаригийнхантай холбоотой Засгийн газрын нууц бичиг баримтуудыг уншсан хэмээн ярьжээ. Уг подкаст цацагдсаны дараа Боб Лазар болон 51-р бүстэй холбоотой "Bob Lazar: Area 51 & Flying Saucers" хэмээх Netflix-ийн баримтат кино цацагдсан нь олон нийтийн анхаарлыг 51-р бүс рүү чиглүүлж, сошиал орчинд хүмүүс 51-р нууц бааз хийгээд харь гаригийнхантэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. 

Гэтэл Жексон Барнес гэх нэгэн фэйсбүүк хэрэглэгч 51-р бүс рүү довтлох зорилготой Storm Area 51, They Can't Stop All of Us нэртэй эвэнтийг зарласан нь нөхцөл байдлыг бүр ч дэвэргэж орхисон байна. Учир нь ирэх есдүгээр сарын 20-нд болох уг эвэнтэд өнөөдрийн байдлаар 1.4 сая хүн "явна", 1.1 сая хүн эвэнтийг сонирхож байна гэдгээ илэрхийлээд байна. Харин Жексон Барнес үүнийг ердөө хошигнол байсан хэмээгээд хүмүүс жинхэнээсээ 51-р бүс рүү довтолвол энэ хэргийн хариуцлагыг хүлээхгүй хэмээн бичжээ. Гэсэн ч Пентагоны энэ 'маазрал'-д ихээхэн ач холбогдол өгч, нухацтай хандаж байгаа аж. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа 51-р бүсийг АНУ-ын агаарын хүчний нээлттэй сургалтын талбар гээд уг бүс рүү нэвтрэхийг оролдсон хэнийг ч таслан зогсоох болно гэж мэдэгджээ. Мөн Storm Area 51, They Can't Stop All of Us эвэнтийг даруй цуцлахыг шаардсан байна.

Тэгвэл 51-р бүстэй холбоотой ямар баримт, мэдээ, таамаглалууд байдаг вэ? 


1. 51-р бүс нь Лас Вегас хотоос 190 орчим км-ийн зайтай оршдог цэргийн бааз юм. АНУ-ын Засгийн газар энэ бүсийг Невадагийн туршилт, сургалтын бүс гэж нэрлэдэг. Гэхдээ эрх баригчид тус бүсэд явагддаг үйл ажиллагааг олон нийтээс нууцалдаг бөгөөд иргэдийг уг бүс рүү нэвтрэхийг хориглож, байнгын өндөр харуул хамгаалалттай байдаг гэнэ. Мөн 51-р бүсийн дээгүүр зөвхөн тусгай зөвшөөрөлтэй агаарын хөлгүүд л нислэг үйлддэг аж. 

2. 1955 оны дөрөвдүгээр Ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн шийдвэрээр энэ бүсийг U-2 тагнуулын онгоцны туршилт хийх, нисэгчдийг бэлтгэх зорилготой бааз болгон өөрчилжээ. Хүйтэн дайны жилүүдэд 51-р бүсэд OXCART, D-21 зэрэг хэд хэдэн нууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бөгөөд ЗХУ-ын эсрэг ашиглах зорилготой цэрэг, армийн зориулалттай, бөмбөгдөгч онгоцнуудын туршилтыг хийж байжээ. 

3. АНУ-ын Тагнуулын төв газар өмнө нь 51-р бүсийн талаарх мэдээллийг няцаадаг байсан бөгөөд 2013 оноос л 51-р бүс байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг бүсэд F-117A, A-12 зэрэг армийн зориулалттай онгоцнуудын туршилтыг хийдэг гэх мэдээллийг өгчээ. Баазад явагддаг үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. 

4. Албан ёсны баталгаатай баримт байхгүй ч тус газарт Засгийн газар олон жилийн турш харь гарагийн биетийг нууцалж ирсэн хэмээн америкчууд үздэг аж. Учир нь хүмүүс энэ газрын ойролцоо хэд хэдэн удаа үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдсэн хэмээн ярьдаг. 

5. АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газар 22 сая долларын санхүүжилт гаргаж Сансраас ирэх аюулыг тодорхойлох хөтөлбөр (AATIP)-ийг хэрэгжүүлж байсан гэж Луис Элизондо 2017 онд CNN агентлагт ярилцлага өгөхдөө дурдаж байжээ. Тэрбээр уг хөтөлбөрийг ахалж байсан аж. Пентагоноос мэдээлснээр энэхүү хөтөлбөрийг 2012 онд зогсоосон байдаг. Зарим хүмүүс 51-р бүсийг дээрх хөтөлбөртэй холбож ярих нь ч бий. 

6. 1969 оны долоодугаар сарын 20-нд Америкийн алдарт сансрын нисгэгч Нил Армстронг хүн төрөлхтнөөс анх удаа саран дээр газардсан билээ. Харин таамаглал дэвшүүлэгчид Армстронгыг жинхэнээсээ саран дээр газардаагүй, харин НАСА-гаас 51-р бүсэд тусгайлан объект бэлдэж эл үйл явдлыг зохиомлоор хийсэн гэж үздэг. Үнэн эсэх нь албан ёсоор батлагдаагүй. 

7. 2006 онд Америкийн сансар судлалын түүхч Дуэйн Аллен Дей The Space Review вэб сайтад Astronauts and Area 51: the Skylab Incident нэртэй бичвэр оруулсан байдаг. Тэрбээр уг нийтлэлийг АНУ-ын Тагнуулын төв газрын нэрээ нууцалсан албан тушаалтнаас тус газрын захирал асан Уильям Колбид илгээсэн баримт бичигт тулгуурлан бичжээ. Уг мэдээлэлд дурдсанаар Skylab 4 хөлгийн сансрын нисэгчид Грүүм нуурын эрэг (энд 51-р бүс байрладаг) орчмын зургийг сансраас авсан талаар мэдээлсэн байжээ. Ингэж анх 51-р баазын нууцлаг байгууламж ил болсон байдаг. 

8. 51-р бүсэд ажиллаж байсан гэдгээ мэдэгдсэн ганц хүн нь Боб Лазар биш юм. 1996 онд гарсан Dreamland хэмээх баримтат кинонд 71 настай механикийн инженер Билл Ухаусын ярилцлага багтсан бөгөөд тэрбээр өөрийгөө 1950-аад оны үед 51-р бүсэд ажиллаж байсан гэжээ. Мөн тэрбээр "J-Rod" гэж нэрлэгдсэн харийн хүнтэй хамт ажилладаг байсан хэмээн ярьсан нь ихээхэн шуугиан тарьж байв. 2004 онд микро биологич мэргэжилтэй Дан Буриш мөн л 51-р бүсийн S-4 байгууламжийн газар доорх лабораторид ажиллаж байсан ба тэнд "J-Rod" гэж нэрлэгдсэн харийн этгээд байсан тухай ярьжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
1
0
1
0
26
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.04.01 162.158.167.135

Би 51 р бүсийг нэлээн эртнээс сонирхож судлаж байгаа

0 Хариулах


Балжинням 2020.02.27 66.181.161.10

51р бүсэд яаж ажилд орох вэ?

0 Хариулах


Зочин 2021.04.01 162.158.167.135

Мэдэхгүй

0 Хариулах