Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ХАРЬЦУУЛАЛТ: Коронавирус, MERS, SARS вирусийн аль нь илүү хөнөөлтэй вэ?


БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн дэгдэлт хүрээгээ тэлсээр байна. Хамгийн сүүлд, ДЭМБ Ухань хотоос гарах бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн урсгалыг зогсоох шийдвэр гаргажээ. Одоогоор, БНХАУ-ын 20 муж, АНУ, Өмнөд Солонгос тэргүүтэй 8 оронд вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. 

Коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй, амьтдын дунд элбэг тохиолддог вирусийн томоохон бүлэг юм. Судлаачид коронавирус, MERS, SARS болон коронавирусийн бүлэгт хамаарах бусад вирусээс үүдэлтэй өвчлөлүүдийн тоо, нас баралтын хувийг дараах байдлаар харьцуулжээ.


Коронавирус
MERS буюу Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж
SARS буюу амьсгалын замын хурц халдварт өвчин
Коронавирусээр үүсгэгддэг жирийн ханиад
Үүсэл гарал2019 оны арванхоёрдугаар сард Хятадын Ухань хотод анх илэрсэн.2012 онд Саудын Арабт анх бүртгэгдсэн.2002 онд Хятадын өмнөд хэсэгт анх илэрсэн. Ханиадны 15-30% нь коронавирусийн гаралтай 4 төрлийн вирусээс үүсдэг. 
Ямар замаар халдварладаг вэ?
Хүнээс хүнд халдварладаг. Ханиах, найтаах, гар барих гэх мэт халдвар авсан хүнтэй харилцах үед. Халдвартай амьтанд хүрэх, махаар нь хооллосон тохиолдолд халдвар авдаг эсэх нь тодорхойгүй байна. 
Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД дарна уу. 
Халдвартай тэмээнд хүрэх, мах, сүүг нь хэрэглэсэн тохиолдолд халдварладаг. Мөн вирустэй хүнээс ахуйн замаар халдварлана. Уг вирусийг сарьсан багваахайгаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Бусад вирустэй адил халдвартай хүнээс ахуйн замаар дамждаг. Хүнээс хүнд халдварладаг. Ханиах, найтаах, гар барих гэх мэт халдвар авсан хүнтэй харилцах үед. 

Бүртгэгдсэн тохиолдолНэгдүгээр сарын 22-ны байдлаар, нас барсан 17, халдвар авсан хүний тоо 500 давжээ. 
Нас баралт: 3.1%
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар, 2494 тохиолдол, 858 нас баралт бүртгэгджээ. 
Нас баралт: 34%
Нийт 8098 хүн халдвар авч, 774 хүн нас баржээ.
Нас баралт: 10%
Жил бүр олон сая хүн энэ төрлийн ханиад тусдаг бөгөөд ихэнх нь аминд халгүй. 
Одоогийн нөхцөл байдалАНУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Япон, Макао, Хонконг гэсэн 8 оронд халдварын тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80% нь Саудын Арабт илэрсэн. Мөн АНУ тэргүүтэй 20 гаруй улсад MERS вирусийн халдвар илэрсэн. 2016 оноос хойш халдвар авсан болон нас барсан хүний тоо буурсаар байна. 2004 оноос хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Нийт халдварын 87% нь Хятад, Хонконгод бүртгэгдсэн. Намар, өвлийн цагт коронавирусвирусийн гаралтай ханиад нэмэгдэх хандлагатай байдаг.  

Холбоотой мэдээлэл: Азийн дөрвөн улсад илрээд буй коронавирусийн тухай мэдвэл зохих 6 ЗҮЙЛ

ЦАГЛАБАР: Коронавирусийн дэгдэлттэй холбоотой гол 7 үйл явдал

Эх сурвалж: CNN, NPR 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.