Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харвардын профессор Такэучи Хиротакагийн илтгэлээс ОНЦЛОХ фактууд


Харвардын Бизнесийн сургуулийн профессор Такэучи Хиротака өнөөдөр МУИС-ийн төв номын сангийн хурлын танхимд багш, оюутнуудад “Мэдлэгийг бүтээх ба хэрэглээ болгох нь” сэдэвт илтгэл тавьлаа.

Тэрбээр "Би МУИС-д хоёр дахь удаагаа сургалт зохион байгуулж байна. Өмнө нь долоон жилийн өмнө Монголд ирж, МУИС-д лекц уншиж байсан. Манай сургуулийн хамт олон 11 жилийн өмнө ирж, МУИС-тай хамтран ажиллаж эхэлсэн. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэж найдаж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, уул уурхайгаас хэт хамааралтай байна. Үүнийг солонгоруулахад Харвардын их сургууль, МУИС-ийн хамтын ажиллагаа тодорхой хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байдаг" гэсэн юм.

“Мэдлэгийг бүтээх ба хэрэглээ болгох нь” илтгэлийн эхний хэсэгт хүний ил мэдлэгээс илүү далд мэдлэг чухал гэдгийг онцлов.

Explicit knowledge /ил мэдлэг/

•Үг
•Тоо
•Дата
•Томъёо
•Авиа
•Зураг

Tacit knowledge /далд мэдлэг/

•Таван мэдрэхүй
•Туршлага
•Ойлголт, зөн совин, мэдрэмж
•Сэтгэл хөдлөл, сэтгэл санаа
•Зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйл

Далд мэдлэгийг ил болгох буюу мэдлэгийг хувиргах үйл явц /SECI/ нь:

Socialization empathizing буюу хуваалцах, ойлгох- Externalization articulating буюу биежүүлэх, хэлбэржүүлэх- Combination connecting буюу нэгтгэн холбох - Internalization embodying буюу хүлээн зөвшөөрч, шингээх гэсэн SECI циклээр эргэлдэж, мэдлэг хувирдаг байх нь. Хүнд ганц мэдлэг байгаад хангалтгүй бөгөөд хамгийн гол нь ухаалаг байх хэрэгтэйг профессор Хиратака Такеучи санууллаа.

Хүн яагаад /episteme/, хэрхэн /techne/, юуг хийвэл зохилтой /phronesis/ гэдгийг мэдэж байх нь чухал байдаг аж. Үр дүн нь нийгмийн сайн сайхан байдлаар илэрч байхыг бүү мартаарай. Ялангуяа аливаа компани, байгууллагын удирдлагын түвшний хүмүүс энэ төрлийн практик ухаантай байх нь үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Манлайлагч удирдагчийн 6 чадвар

1.Сайн үйлийг үнэлж цэнэх
Манлайлагч удирдагч байгууллага, нийгэмд ал нь ашигтай, хэрэгтэйг мэдсэнийхээ дараа шийдвэр гаргадаг.

2.Мөн чанарыг ухаарах
Тэд аливаа нөхцөл байдал, асуудал, үзэгдлийн мөн чанарыг ухаарч зөнгөөрөө хүмүүс, юмсын мөн чанарыг таньдаг.

3.“ba”-г бүтээх
“ba” гэдэг ханз нь “шинэ утга, шинэ санаа бий болгох” гэсэн утгатай. Манлайлагч удирдагч тогтмол дээд удирдлагууд, ажилтнуудтай албан, албан бус байдлаар уулзалт хийж шинэ санаа гаргахыг зорьдог байна.

4.Голыг нь олж харилцаа холбоо үүсгэх
Тэд зүйрлэл, түүх зэргийг ашиглан өөрсдийн туршлагын гол зүйлийг хувь хүмүүс, бүлэгт далд мэдлэг болгон хувиргадаг. Жишээлбэл, “Тоёота” компани үргэлж “ногоон лооль” байхыг эрмэлздэг. Учир нь өөрсдийгөө төгс болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч, үргэлж өсөн дэвжихийг эрэлхийлдэг.

5.Эрх мэдлээ хэрэгжүүлэх
Манлайлагч удирдагч эрх мэдлээ хэрэгжүүлж өөр өөр зорилготой хүмүүсийг нэгтгэн зохион байгуулж ажилладаг.

6.Бусдын практик мэдлэгийг эзэмших, бусдад эзэмшүүлэх
Жинхэнэ удирдагч бусдын практик мэдлэгийг хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих ба ингэхдээ доод түвшний ажилтнуудыг дадлагажуулах, дагалдан ажиллуулдаг.

Үнэн хэрэгтээ Knowing-Doing-Being буюу Мэдэх-Хийх-Оршин байх утгыг ойлгох нь ихээхэн чухал юм. Тиймээс далд мэдлэгээ ил мэдлэг болгож, түүнийгээ хэрэглээ болгохын чухлыг Хиратака Такеучи илтгэлээрээ онцоллоо.

Профессор Такэучи нь олон арван судалгааны бүтээлийг бусадтай хамтарч, бие даан туурвисан юм. Дэлхийд танигдсан судалгааны сэтгүүлүүдэд нийт 120 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл хэвлүүлсэн. Мөн үндэстэн дамнасан компаниудад менежмент, маркетинг, санхүү, бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт менежментийн хурал, семинарт тогтмол оролцож, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэмтэн юм. Тэрбээр МУИС-ийн багш, зочдод энэ сарын 8-9-нд "Кейс судалгаа бичих, заах арга зүй", "Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар: Салбарын өрсөлдөөн, стратеги, байршил", "Мэдлэгийн менежмент"-ийн талаар сургалт, лекцийг орсон юм.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
1
0