Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хаяж, үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдлээ


Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. Иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон байна. Тодруулбал, энэ сарын 19-нөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байгаа аж.

Цахим захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй www.burtgel.mn хаягаар хаанаас ч захиалгаа өгөх боломжтой. Үнэмлэхийг өөрийн биеэр эсвэл гэр бүлийн гишүүн авах боломжтой.
Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй юм байна. Эдгээр тохиолдолд хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ-т өөрийн биеэр очих шаардлагатай. Үүнээс бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.

Иргэний цахим үнэмлэхийн чип нь иргэний байнгын оршин суугаа хаяг, төрсөн газрын мэдээлэл, хурууны хээ, цахим гарын үсэг, иргэний үнэмлэхийн дугаар гэсэн таван мэдээллийг агуулдаг байна. Мөн цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргасан бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичих юм байна. Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах үүднээс регистерийн дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байгаа аж.

Харин гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлэх хугацаа тодорхойгүй байна. УБЕГ-ынхан энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгааг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.