Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хэн нэгэн хүн, ямар нэг зүйлд дургүй гэдгээ "эелдгээр" илэрхийлэх 8 арга


Та сахиусан тэнгэр шиг сайхан ааштай хүн байлаа ч дургүй хүрэх зүйл тохиолдож, харахаар л нүд хорсдог хүнтэй таарч л байсан биз дээ? Хүлээн зөвшөөр. Яг энэ үед та тэр хүнтэй бүр ойртмооргүй, бас гэхдээ гомдоохгүйгээр яаж харилцах вэ?   Та нэг л өдөр тэсэрч тэр хүний сэтгэлд "юм" хийх үйлдэл гаргаж магадгүйгээс гадна харилцаа бүр төсөөлж байснаас ч аймшигтайгаар төгсөж магадгүй учир эвтэйхнээр тэр хүнээс холдох, өөрийн бодлоо илэрхийлэх эдгээр аргыг сонирхуулж байна. Заавал хүнд дургүй болоод түүнийгээ илэрхийл гэж байгаа үг биш ч гэсэн, юмыг яаж мэдэх вэ.  

1. Маш энгийн байлга.

Тухайн хүнд талтай, дуртай байгаа мэдрэмж төрүүлэхийг хүсэхгүй л байвал дэргэд нь энгийн байх хэрэгтэй. Бас хүн боглонтой тийм байдаг гэдгээ аль болох харуулж, ойлгуулан, хэрэгтэй гэвэл тэр хүнд чадахгүй, дургүйгээ эвтэйхнээр шууд хэлэх хэрэгтэй. Үгүй бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй таны үйлдэл байдлыг бүр ч дордуулж мэднэ. 

2. Та заавал тайлбар тавих шаардлагагүй.

Ямар нэгэн зүйлд татгалзсан, үгүй гэдгээ хэлсэн бол та асуудлынхаа ихэнх хэсгийг давж гарч чадлаа гэсэн үг. Гол нь хүмүүс "яагаад" гэж асууж мэднэ. Гэхдээ үүнд аль болох хариулахгүй байсан нь дээр. Харин ч "ийм болохоор" гэж хэлсэн нь тухайн хүнд бүр ч эвгүйцэм мэдрэмж төрүүлж магадгүй тул заавал тайлбарлаад байх шаардлага байхгүй юм шүү.

3. Сошиал орчинд найз болж, тэр хүн рүү чиглэсэн пост зэргийг мөн оруулахгүй байх.

Анхнаасаа л харилцаа тийм ч таатай байна гэж бодогдохгүй байвал сошиал дээр найз болох, дугаараа солилцох зэрэг үйлдэл хийгээд хэрэггүй. Бас "дараа уулзъя" гэдэг ч юм уу санаандгүй байдлаар ямар нэгэн үйл явдал, арга хэмжээнд урьж орхивол таны өөрийн чинь л буруу гэж мэд. Дургүй байлаа гээд бас тэр тухайгаа пост бичиж, олонд зарлаад байх хэрэггүй шүү. 

4. Тэд бүдүүлэг байж болох ч та лав биш.

Дургүйцсэн байдлаа, татгалзаж буйгаа илэрхийллээ гэхэд тэд янз бүрээр хүлээж авч болно. Магадгүй зарим нь бүдүүлэг аашилж, дайрч давшилж, хорон үг хэлж ч мэднэ. Гэхдээ тэглээ гээд та өөдөөс нь адилхан дүрэлзэж болохгүй. Тэгвэл энэ бүхэн яршигтай хэрүүл, тэмцэл, үзэн ядалт болж дуусч мэдэх юм.

5. Алтан дүрмийг баримтлах. "

Та ямар хариу үйлдэл авмаар байгаа тийм хариу үйлдлийг бусдад үзүүлэх".

Тэр хүний оронд байсан бол танд ямар үг, үйлдэл нь дээр санагдах байсныг бодоод үзээрэй. Бас хэн нэгэн хүн тантай адилхан үйлдэл гаргавал танд ямар санагдах бол гэдгийг. 

6. Хорон үг унагаж болохгүй.

Үгийн шарх хамгаас хүчтэй гэдэг. Таны бодолгүй хэлсэн үг тэр хүнийг маш удаан хугацаанд зовоож мэдэх учир өөрөө дараа нь харамсах үг хэлж болохгүй шүү.

7. Постууд дээр нь дуусашгүй "HAHA", "ANGRY" дараад байв даа...

Энэ бол нэг ёсондоо бүдүүлэг үйлдэл юм. Өөрийнх нь зураг дээр "HAHA" дарах, ямар нэг пост дээр нь хариу үйлдэл үзүүлэх нь тэр хүнд шууд хүрдэг. Тэр хүн таныг өөрт нь дургүйг нь мэдсээр байхад, давхар сошиал медиа дээр ийм асуудал үүсвэл байдал хурцдаж мэдэх юм.

8. Аль болох тодорхой бас шулуун байх хэрэгтэй.

Эцэст нь, та тэр хүнийг бодоод хэлэхгүй яваад л байж болохгүй. Харин шулуун шударгаар "Би ийм хүн биш. Ийм зүйлийг хүсэхгүй байна. Миний сонирхдог зүйл биш болохоор чадахгүй нь" гэх мэтээр хэлэх хэрэгтэй. Ер нь л эцсийн эцэст шулуун шударга байснаар л тэр хүнд ч, өөртөө ч хэрэгтэй зүйл хийж байна гэсэн үг. Гол нь түрэмгий, муухай үг хэрэглэхгүй, маш энгийн байлгах хэрэгтэй.

Амьддаа бие биеэ хайрла. Тийм ч болохоор хэчнээн дургүй хүргэсэн. хэцүү, ядаргаатай хүн байлаа ч аятайхан харилцаж, асуудлыг "том хүн шиг" шийдэж сураарай.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
2 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
4 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
0
8
2
1
0
0
6

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

power 2020.01.19 3.91.193.2

Чадаж байна ш дээ нээрэй

0 Хариулах